БАНКНЫ САЛБАР 2015 оны дөрөвдүгээр улиралд: Онцлох 10 баримт

Банкны салбарын 2015 оны дөрөвдүгээр улирлын тоймоос онцлох 10 баримт:

  1. 2015 оны эцэст арилжааны банкуудын нийт актив 21.5 их наяд төгрөг болж, өмнөх улирлаас 1% өсч, өнгөрсөн оны мөн үеэс 4.8% буурчээ. Банкны салбарын актив өмнөх жилээс буурсан нь нийт зээл олголт саарсан нь голлох нөлөөг үзүүлжээ.
  2. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.3 их наяд төгрөг болж өмнөх улирлаас 2.8, өмнөх оны мөн үеэс 7.4% буурсан дүнтэй гарчээ. Үүнд эдийн засгийн өсөлт удааширсан, чанаргүй зээлийн хэмжээ өссөн зэргээс үүдэн зээл хумих бодлого баримталж байгаа нь гол нөлөөг үзүүлж байна.
  3. Орон сууцны ипотекийн зээлийг 2015 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 77.1 мянган зээлдэгчид 3.4 их наяд төгрөгийн зээл олгосон байна. 2015 оны 12-р сарын байдлаар хугацаа хэтэрсэн ипотекийн зээлийн хувь 1.9%, чанаргүй зээл 0.6% байна.
  4. 2015 оны дөрөвдүгээр улирлын байдлаар чанаргүй зээлийн хэмжээ 867 тэрбум төг буюу 7.5%, татан буугдсан банкуудыг хассан дүнгээр чанаргүй зээл 630 тэр.төг буюу 5.5% байна. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан 2014 оны дунд үеэс эхлэн чанаргүй зээлийн хэмжээ өсөх хандлагатай байна.
  5. Банкны салбарын нийт харилцах хадгаламжийн дүн 9.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 5.8 хувь буурч , өмнөх улирлаас 0.7 хувь өсчээ. IV-р улиралд төгрөгийн харилцахын дүн өмнөх улирлаас 1.7 хувь, төгрөгийн хадгаламж 5 хувь өссөн бол валютын хадгаламж 7.0 хувь, валютын харилцах 5.9 хувь буурчээ.
  6. Тайлант хугацаанд Ариг, ҮХОБ, Капитал зэрэг банкууд зээл олголтын дүнг хамгийн их нэмэгдүүлжээ.
  7. Төгрөгийн зээлийн хүү өмнөх улирлаас 0.7 нэгж хувиар өсч 18.7 хувь, хадгаламжийн хүү өмнөх улирлаас өөрчлөлтгүй 13.1 хувь байна.
  8. 2015 оны дөрөвдүгээр улирлын байдлаар арилжааны банкуудын нийт активын 69% нь Худалдаа хөгжлийн банк (26.5%), Хаан банк (24.5%), Голомт банкинд (18.2%) төвлөрч байна.
  9. Салбарын нийт зээлийн 69 хувийг зах зээлд тэргүүлэгч гурван банк болох Хаан банк, ХХБ, Голомт банкууд олгосон байна. Хаан банк зээл олголтын дүнгээр зах зээлд 26% эзэлж тэргүүлжээ. Том болон дунд банкуудын зээлийн өсөлт саарч өмнөх жилээс буурсан дүнтэй байна.
  10. 2015 оны дөрөвдүгээр улиралд 12 арилжааны банк нийт 244 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Үүнээс Хаан банк хамгийн өндөр ашигтай буюу 121 тэрбум төгрөг, ХХБ 50 тэрбум төгрөг, Голомт банк 26 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4819

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%