Таван хүн тутмын нэг нь өртдөг ургамлын харшлаас хэрхэн сэргийлэх вэ?

Дэлхий дахинд долоон тэрбум хүний 40 хувь нь төрөл бүрийн харшилтай бөгөөд үүнээс  24-өөс 30 хувь нь ургамлын тоосноос харшилтай байдаг байна. Монголын харшил судлалын  нийгэмлэгийн хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь харшилтай болох нь тогтоогджээ. Мөн 

Улаанбаатарын амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3 нь шарилж, лууль, согоовор. ерхөг, хус, улиас зэрэг мод, ургамлын тоосонд, 31.6 хувь нь гэрийн болон агуулахын тоосны хачиг, жоом, хөгцийн мөөгөнцөр зэрэг тасалгааны тоосонцорт мэдрэг болохыг тогтоожээ. 

Тиймээс харшлын улирал эхлээд байгаа энэ үед ургамлын харшлаас хэрхэн сэргийлэх, хэдэн сард ямар ургамлаас харшлах эрсдэлтэй байдаг, яагаад та харшилтай болдог тухай зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. 

Яагаад харшилтай болдог вэ? 

  • Харшил удамшлын гаралтай байдаг. Аав, ээж нь хоёулаа харшилтай бол хүүхэд харшилтай төрөх магадлал 70 хувьтай
  • Дархлаа сул байх үед байнга ойр байдаггүй зүйлтэйгээ удаан хугацаагаар ойр байх юм бол харшилтай болох магадлал өндөр байдаг. Нэг зүйлээс харшилбал дараа нь хоёроос гурван төрлийн ургамлаас харшилдаг болчихдог. 

Хэдэн сард ямар ургамлаас харшилж болох вэ? 

Улаанбаатар хотод харшил үүсгэдэг 120 төрлийн ургамал байдаг бөгөөд  тоосжилтын үе нь дөрвөөс арван нэгдүгээр cap хүртэл үргэлжилдэг байна. 

Харшлаас хэрхэн сэргийлэх вэ?

  • Өвс ногоо, тоос шороотой газар аль болох очихгүй байх, гэрийн үүд цонхоо үдийн өмнө онгойлгон шөнө орой нээхгүй байх. Учир нь ихэнх ургамал хороо шөнийн цагаар цацдаг.
  • Дасгал хөдөлгөөн, эм бэлдмэлээр биеэ чийрэгжүүлэх
  • Ургамлын тоосны харшилтай хүмүүсийн дийлэнх нь шарилж, луулийн төрлийн ургамлын тоосноос үүдэлтэй байдаг. Үүнээс сэргийлэх үндсэн арга нь эдгээр ургамлыг үрлэж, тоосоо салхиар дэгдээхээс өмнө тайралт хийх 
  • Мэргэжлийн эмчид үзүүлж ямар нэг ургамал, бодисоос харшилтай эсэхээ мэдэж авах  

 

Эх сурвалж: Монголын харшил судлалын нийгэмлэг 

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4459

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%