Нийтлэл 05 сарын 08, 2016

Монголбанкны БОДЛОГЫН ХҮҮ: Өөрчлөлт, шалтгаан, хүлээлт

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс 2016 оны тавдугаар сарын 5-нд бодлогын хүүг 1,5 нэгжээр бууруулж 10,5 хувь болгох шийдвэр гаргасан гэж мэдээлсэн. Мөнгөний бодлогын хүү, одоог хүртэлх өөрчлөлтүүд, шалтгаан, цаашдын үр нөлөөний талаар хийсэн зах зээлийн дүн шинжилгээг хүргэж байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд мөнгөний бодлогын хүүг голчлон дараах шалтгаануудын улмаас бууруулж иржээ:

1. Инфляцийн хэтийн хандлага нь зорилтот түвшинтэй нийцтэй байх

2. Эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт буурах

3. Нийлүүлэлтийн гаралтай инфляци буурах

4. Улсын төсвийн инфляцид үзүүлэх дарамт бага байх

5. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн эерэг байх

6. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх хандлагатай байх

7. Төлбөрийн тэнцлийн алдагдал багасах хандлагатай байх

 

Сэтгэгдэл бичих

arrow icon