Энэ сонгуулиар аль нам ялахыг ЗЭСИЙН ҮНЭ шийдэх үү?

Монголын эдийн засгийн ѳсѳлт дэлхийн зах зээл дээрх зэсийн үнээс ихээхэн хамаардаг. Тэгвэл сонгуулийн үр дүн эдийн засгийн ѳсѳлтѳѳс хамаардаг уу?

Зэсийн үнэ, ДНБ-ийн бодит ѳсѳлт, Эрх баригч намыг харуулсан энэхүү графикаас дараах зүйлийг хэлж болно:

1.Монголд эрх баригч нам хэн байхаас үл хамааран дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ѳѳрчлѳгдѳж байна (ойлгомжтой асуудал).

2. Зэсийн үнээс Монголын эдийн засгийн ѳсѳлт ихээхэн хамаарч байна. Ялангуяа 2005 оноос хойш. (уул уурхай 1/3 ийг нь бүрдүүлдэг эдийн засгийн хувьд бас л ойлгомжтой асуудал). Тэгэхээр Монголын ѳсѳлт засгийн газрын бодлогоосоо гэхээсээ Хятадын эдийн засгаас хамаарчихаж байна.

3. Зэсийн үнэ ѳсѳлттэй үеүүдэд МАН (хуучнаар МАХН) эрх барьж таарч. Зэсийн үнэ хамгийн ихээр ѳссѳн 2000-07 он: Хятадын ѳндѳр ѳсѳлттэй холбоотой дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний сүпер циклийн үе.

4. АН эрх баригч нам болсон үед зэсийн үнэ уналттай байж таарч. 2009 оны хямралаар, мѳн Хятадын эдийн засгийн ѳсѳлтийн удаашралтай холбоотой 2012 оноос зэсийн үнэ огцом унасан.

5. 4 жилийн хугацаанд эдийн засаг гайгүй ѳссѳн үед ч, унасан үед ч сонгуулийн дараа сѳрѳг хүчин нь эрх баригч нам болж байж. Тэгэхээр,  өсөлт намаас биш гаднаас хамаардаг байтал сонгогчид ийм сонголт хийж байна гэхээр сонголтод ѳѳр хүчин зүйл илүү нѳлѳѳлдѳг байж болох юм.

6. Ѳмнѳх зүй тогтол 2004 оны сонгуульд хамаарахгүй байна. Энэ нь АН засаг барьж байх үедээ (1996-2000) хооронд 4 удаа ЗГ-аа унагааж, улстѳрийн их тогтворгүй байдлыг үүссэнтэй холбоотой гэж яригддаг. Дээр нь 2000 оноос хойш ѳсѳлт гайгүй ѳндѳр байсан нь ч МАН-д сайнаар нѳлѳѳлсѳн болов уу.

Тэгвэл эдийн засгийн ѳсѳлт 17% оос 2% болж, АН засгийн газраа нэг сольсон 4 жилийн дараа сонгогчид ямар сонголт хийх бол?

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4690

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%