Нийтлэл 09 сарын 05, 2016

Humans of UB: Чамд хэрэггүй зүйл өөр хэн нэгэнд хэрэг болдог

Гэрээсээ гарлаа. Байрны зам нарийнхан л даа. Яг гарах гэтэл хогны машин тулж ирээд зогсоод хог ачиж байлаа. Хүлээлээ. Дотороо болхоор:
- Замаа чөлөөлөөд зогсчихгүй ядаргаатай юм бэ? Яарч байхад хэмээн бодно. Хогны машины ах сигналдаж байна, над руу. Холд гэж байгаан байна гэж бодоод холдлоо. Тэгсэн холд гэж хэлээгүй бололтой гэрлээ дохиод намайг нааш ир гэж байна. Очлоо. Ах хүү цонхоо доош нь буулгасанаа:
- Дэмий хүлээгээд яахав. Одоо удахгүй дууслаа. Чи машиныхаа дотор талыг цэвэрлээд энд хог байвал хая гэж хэллээ. Хэсэг гайхаж зогсож байснаа машинаа ухаж үзлээ. Арын тээшнээс, салоноос кофе , ундааны сав, чихрийн цаас маас, тооцооны хуудас, картнаас уншуулсан цаас гээд тор дүүрэн хог гарлаа. Машин заваандаа биш гудамжинд хог хаядаггүй машиндаа хадгалаад явж байдаг болохоор л машин маань ийм их хогтой болсон хэрэг. Шалавчныхаа шороог нь гөвлөө. Тор дүүрэн хогоо ахын машин дээр аваачиж хаялаа. Тэгсэн чинь ах май гээд нэг нэрийн хуудас өгч байна.
- Наадах чинь энэ 11-ын цаана байдаг машин угаалгын газар. Энэ эрхийн бичигийг аваачиж өгвөл 50% хөнгөлнө, машинаа угаалгаарай гэж хэлээ. Ах ч хогоо ачиж дуусаад хөдөлллөө.

Би тухайн үед нь ажлаа хойшлуулаад машин угаалгын газрыг нь олж очоод угаалгав. Тэнд 95-96 оны гэмээр сэргэлэн нүдтэй залуу байж байв. Намайг бүр тосч аваад урьд хэзээч ингэж гоё угааж байгаагүйгээр машиныг минь угааж өглөө. Маш сайхан угааж өгхаар нь баярлаад 5000₮ өгсөн чинь өнөөх залуу чинь:
- Дүү маань оюутан. Би ч яахав дүү минь энэ жил дээд сургуульд орж байгаан. Сайн угаахаар хүмүүс баярлааа гээд шагнах юм. Одоо 370,000₮ олчихвол сургуулийнхан төлбөр нь бүрдлээ гэв.
- Чи уг нь энэ жил 4-р курс байх ёстой биз дээ? яагаад сургуульд сурахгүй байгаан гэсэн чинь
- Би ч яахав. Дүүгээ л миний хар ажил хийдэг замаар битгий яваарай гэж боддог юм гэлээ.

3 сарын өмнө манайхаар үйлчлүүлсэн эгч байдаг юм. Тэр эгч гарахдаа:
- Чи эгчдээ их сайхан үйлчиллээ. Миний дүүд хэрэв хуулийн чиглэлээр дахин суралцах бодол байгаа бол эгч нь эхний нэг жилд нь төлбөр авахгүйгээр оройн ангид сургах эрхийн бичиг чам руу туслахаараа явуулнаа гэлээ. Тэр эгч нэг дээд сургуулийн захирал эгч байсан юм. Угаагч залуугаас:
- Чи ямар мэргэжилтэй болох бодолтой явдаг вэ? гэсэн чинь хуульч гэдэг байгаа.
Би хоёр дээд сургуульд сурч байсан болохоор надад хуульч болох бодол ерөөсөө байгаагүй юм. Тухайн үед тэр эгч надад нэг жил төлбөргүй суралцах эрх өгч байхад нээх онцын ач холбогдол өгөөгүй, зүгээр л баярлалаа гээд авсан. Тэр залууд би:
- Надад ийм нэг эрх байгаа хүсвэл чи ингэж ороод сурах уу гэсэн чинь үл итгэсэн байдалтай инээгээд эрхийн бичиг авсан. Хүний амьдрал их сонин шүү дээ. Бүх зүйл тэр нарийхан замаас болсон байдаг. Хогны машины ах ч тэр...Тэр залуу сайн сурах байхаа. Сургууль улсынх биш хувийн дээд сургууль ч гэлээ хүн хаана сурахдаа биш гол нь сурч байгаа чиглэлээ амьдралын зорилго гэж харж чадах юм бол болж байгаа нь тэр. Чамд заримдаа хэрэггүй мэт санагддаг зүйл өөр хэн нэгэнд амин чухал амьдралыг нь өөрчлөх зүйл ч болж мэднэ. Бүх юм гинжин хамааралтай...

Сэтгэгдэл бичих

arrow icon