Нийтлэл 09 сарын 05, 2016

Түрээсийн орон сууцны үнэ нэмэгдэх үү?

Орон сууцны түрээсийн зах зээлд дотоод ба гадаадын иргэнд зориулсан буюу энгийн болон тансаг зэрэглэлийн орон сууц түрээслэгдэж байна. Уул уурхайн зах зээл болон эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой тансаг зэрэглэлийн орон сууцны түрээсийн эрэлт бага байна. Энгийн орон сууцны түрээс өмнөх онтой харьцуулахад буурсан байна. 2016 оны 4-р сарын байдлаар  УБ хотын орон сууцны түрээсийн үнийг судлан авч үзлээ.  1 өрөө орон сууцны хувьд  түрээсийн  үнэ Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 325  мянган төгрөг байна. Харин Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр үнэтэй буюу 487-492  мянган төгрөг байна. 

2 өрөө орон сууцны  хувьд  405–720  мянган төгрөг байна.   Хамгийн хямд үнэтэй нь Сонгинохайрхан дүүрэгт байгаа бол Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт өндөр үнэтэй байна.

Харин 3 өрөө орон сууцны түрээсийн үнэ дүүргүүдэд харьцангуй ялгаатай 500-1,050 мянган төгрөгийн хооронд байна. Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 500 мянган  төгрөг , Баянгол, Баянзүрх дүүрэгт 650-700 мянган төгрөг, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр үнэтэй буюу  935-1,050 мянган  төгрөг байна.

Төвийн 6 дүүргийн орон сууцны түрээсийн  2016 оны 1-р улирлын үнийн дүнг 2015 оны 3-р улирлын дүнтэй харьцуулан үнййн өөрчлөлтийг  дүүрэг тус бүрээр дээр харууллаа.

Орон сууцны түрээсийн үнэ Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-23%-иар буурсан үзүүлэлттэй байна. Өнөөдрийн байдлаар 1 өрөө орон сууцны 1 сарын түрээсийн үнэ ЧД-т хамгийн өндөр буюу 492.4 мянгөн төгрөг байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10%-иар буурсан дүн юм. Харин СХД-д хамгийн бага буюу 324.8 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 16%-иар буурсан дүн юм.

2 өрөө орон сууцны түрээсийн хувьд СБД-ийн дундаж 720.6 мянган төгрөг байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт байгаа бөгөөд харин энэ дүн нь өнгөрсөн онтой харьцуулахад 5% өссөн дүн юм ажээ. Хамгийн бага үнэ СХД-т 405.8 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 16% буурсан дүн юм.

3 өрөө орон сууцны хувьд СБД-т 1049.4 мянгөн төгрөг, ЧД-т 1037.4 мянгөн төгрөг байгаа нь бусад дүүрэгтэй харьцуулахад хамгийн өндөр дүн юм. Гэвч энэ дүн нь СБД-ийн хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22%, ЧД-ийн хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13%-иар тус тус буурсан дүн юм.

 

Б.Билэгтсайхан

Барилга үл хөдлөх хөрөнгийн судлаач

MBA, Эдийн засгийн ухааны докторант

 

Барилга эм эн ХХК,

Судалгааны албаны дарга

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Түрээс
    • 2016-11-02

    Монгол хүний сэтгэлзүй нь түрээсийн орон сууцаас илүү орон сууцны лизингээр өөрийн орон сууцтай болохыг илүүд үздэг. Түрээслэх сонирхол аль болох бага

    • Зочин
    • 2016-10-28

    Түрээсийн үнэ цаашид өсөхгүй байх. орон сууцны нийлүүлэлт нэмэгдээд байвал буурах байх

arrow icon