Нийтлэл 05 сарын 11, 2017

ТВИТТЕРТ ХЭН, ЮУ ТРЭНД БОЛЖ БАЙНА ВЭ?: #Мэтгэлцүүлье-Хэлэлцүүлье

Сүүлийн  өдрүүдэд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой бүхэн ярианы гол сэдэв болсоор байна. Олон нийтийн сүлжээнд хүмүүс Ерөнхийлөгч ямар хүн байвал зохилтой хийгээд нэр дэвшигчдийн намтар түүхийг онцолж үзэл бодлоо уралдуулсаар. Ихэнх хүн сонгууль шударга болоосой хэмээн хүсч бидний хэдийний мэдэх улс төрчдийг одоо юугаар нь  "уралдуулахаа" бодож байх шиг.  Өөрөөр хэлбэл олон нийт нэр дэвшигчдээс шинэлэг зүйлийг хүлээж байна. Тиймээс твитерт нэр дэвшигчдийг хооронд нь халз мэтгэлцүүлье гэсэн санаачлага гарчээ. 

#Мэтгэлцээний төлөө  санаачлагыг твитерт үргэлж шинэлэг агуулгыг түгээж жиргээч залуусыг манлайлдаг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ эхлүүлжээ. 

Жиргээчид УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн уриалгыг уриалгахнаар хүлээн авч ямар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээ хэлэлцэж эхлэв. 

Б.Болдсайхан эмчийн санаа ч буруу биш шүү. 

Улс төрч олон нийтийн өмнө өөрөөрөө байх том боломж. Чадвал рейтинг нь суга өснө. Чадахгүй бол шууд унана...

 Жиргээч @Batsugar гадаад бодлого, эдийн засаг, тогтвортой байдал сэдвүүдийг санал болгожээ. 

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг хэрвээ мэтгэлцүүлвэл ямар сэдвээр, хэдэн үе шаттайгаар мэтгэлцүүлэх вэ гэдэг өөрөө чухал хэлэлцүүлэг. 

Жиргээчид аль нэр дэвшигчийг дэмжиж байгаагаасаа шалтгаалан дотроо ширүүхэн мэтгэлцээд буй. Тэр дунд бидний л мэдэх угсаа гарал, монгол, гадаад цусны тухай ярианууд явагдаж зарим санаа нь хошин шог руу холбироод орчихно бий. 

АНУ, БНСУ, Нидерланд, Франц зэрэг олон оронд араа араасаа Ерөнхийлөгчийн сонгуулиуд боллоо. Бусдаас суралцах гэсэн санаа, байж болох. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хамгийн олон үзэгчтэй цаг мэтгэлцээнийх байдаг. Бид ч сонирхон үздэг. 

 Жиргээчид хэрвээ мэтгэлцээн хийвэл шударга явуулах эсэхэд мөн санаа тавьж байна. 

 Хэзээний уриалан дуудагч жиргээч Батка мэтгэлцээн хийхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. 

 Мэтгэлцээн хийвэл нэр дэвшигч яаж ярих нь чухал уу, юу ярих нь чухал уу? Дэлхийг харцгаая. 

Монголд мөрийн хөтөлбөрийг нь уншиж сонголтоо хийдэг улстөрийн төлөвшилтэй сонгогч, түүндээ хүрдэг нэр дэвшигч аль хэр олон байдаг бол??? Мөрийн хөтөлбөр үү, мөнгө үү? гэж асуувал...

 

 Мэтгэлцээн бол санал бодол, байр суурь, шийдлээ ил тод, нээлттэй гол нь шууд илэрхийлж чаддаг байхад улс төрчийг суралцуулдаг амаргүй даваа. Улс төрчийн багийг хуулж, "арьсыг" ил гаргадагаараа олон нийтэд ач холбогдолтой. Найруулсан жүжиг, хордуулсан агуулгаас одоо сонгогчид залхжээ. Улс төрчдийн үнэн санаа, жинхэнэ дүр төрхийг харахыг хүсч байна. Харин тэд энэ санааг дэмжих үү? 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon