ИНГЭЖ АСУУГААРАЙ: Б.Хурцын хариулт Тагнуулын байгууллагын тухай хуулийг зөрчсөн үү?

УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо БНСУ-д суух элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцэх үед ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Л.Болдын асуултанд хариулт өгөхдөө нилээд ноцтой мэдээллийг гаргаж тавьсан билээ. Түүний энэхүү хариултад дараах 3 чухал санаа дурдагдсан нь Тагнуулын байгууллагын тухай хуульд хэрхэн заасан байдгийг тодруулах шалтгаан болсон юм.

Нэгдүгээрт тэрээр Л.Болд таны буруугаас болж 2 хүн Хойд Солонгос улсад цаазлуулсан гэж мэдэгдэв.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17.1.4.албан үүргээ гүйцэтгэх явцад мэдсэн буюу тодорхой болсон мэдээ, баримтыг хувийн болон улс төрийн зорилгоор ашиглахгүй байх;

17.1.6.албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах үүрэгтэй гэж заажээ.

Хоёрдугаарт "Батлан хамгаалахын сайд нь Хойд Солонгос улстай зэвсгийн наймаа хийх хэлцэл хийсэн" гэв.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлд Тагнуулын байгууллага үйл ажиллагаандаа үндэсний ашиг сонирхлыг урьтал болгох, хүний эрх, эрх чөлөөг хангах, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх, нууцлалыг хангах, үйл ажиллагааны ил болон нууц арга, хэрэгслийг хослуулах, байгууллага, иргэний туслалцаа, дэмжлэгт тулгуурлах, харилцан ажиллах, шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг ашиглах зарчмыг удирдлага болгоно.

5.2.1. тагнуулын байгууллага энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зөвхөн үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэж, улс төрийн нам, бүлгийн болон хувийн ашиг сонирхлоос ангид ажиллана.

11.1.5. Монгол Улсын хил, Зэвсэгт хүчин, бусад цэргийн аюулгүй байдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэх ажлын шугамаар хамгаалах,

11.1.11. “төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах” гэж заажээ.

Гуравдугаарт тэрээр Би цааш нь ярих уу? Хэрэггүй юу? хэмээн яриагаа дуусгав.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 19.2.2 дахь хэсэгт “албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулахыг эрмэлзэх, далайлган сүрдүүлэх” ийг хориглоно.

19.2.4.удирдлагын тусгайлан өгсөн зөвшөөрөлгүйгээр албан ажлынхаа талаар нийтэд болон бусдад мэдээлэх, мэдээлэл дамжуулахыг хориглоно гэж заажээ.

Тиймээс Тагнуулын байгууллагын тухай хуулийн дээрх заалтуудаас дараах асуултууд урган гарч ирж байна. Б.Хурц Монгол улсын төрийн нууцыг задалсан уу? Б.Хурц хувийн ашиг сонирхлоос ангид Монгол улсын үндэсний эрх ашгийг эрхэмлэж ажилласан уу? Б.Хурц цааш нь ярих уу? хэрэггүй юу? гэж асуусан нь бусдыг эрхшээлдээ оруулахыг завдсан, далайлган сүрдүүлсэн үйлдэл мөн үү? Хойд Солонгос улстай Монгол улс 300000 долларын зэвсгийн наймааны хэлэлцээр хийсэн тухай мэдэгдэл нь Монгол Улсын Зэвсэгт хүчин, үндэсний аюулгүй байдалд ямар нөлөө үзүүлэх вэ? Б.Хурц энэ мэдэгдлээ хийхдээ ТЕГ-ын  удирдлагаас зөвшөөрөл авсан байсан уу? Б.Хурцын хариулт Тагнуулын байгууллагын тухай хуулийг зөрчсөн үү?

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5129

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%