Л.Соронзонболд: Банкны бизнес моделийг финтекүүд задалж байна

Хөдөлмөрийн яамны мэдээллээр манай улсад нийт 60 гаруй мянган бизнесийн байгууллага жижиг дунд гэсэн ангилалд багтаж байгаа. Тэдгээр бизнесүүд ДНБ-ий 20 хувийг гаргадаг ч нийт ажиллах хүчний 70 хувийг ажиллуулдаг. Ялангуяа энэ салбарыг өсгөн бойжуулах нь уул уурхайгаас хэт хамааралтай манай улсын эдийн засгийг олон чиглэлээр хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Монголын Банкны холбоо, Европын Сэргээн босголт Хөгжлийн банктай хамтран Жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмж форумыг зохион байгууллаа.  Чуулганы үеэр төрийн байгууллагууд болон арилжааны банкууд жижиг дунд бизнесийг дэмжих зорилгоор ямар санхүүгийн бодлого үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа талаар холбогдох албан тушаалтнууд  мэдээлэл өглөө.

ХХААХҮЯ-ны ЖДҮХБХЗГ-ын дарга М.Дондогдорж:  Яамны зүгээс ЖДҮ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа. Бизнесийн ангиллыг тодорхой болгож, орон нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх,  ажлын байрыг бий болгох чиглэлээр бүсчлэлийн асуудлыг зээлийн асуудалтай уялдуулан хөндөн гаргасан.  Мөн ЖДҮ-ийг дэмжиж буй төрийн байгууллагуудыг тодорхой болгох, засаглалыг ил тод болгох чиглэлээр хуулийн төсөлд тусгасан бөгөөд төслийн хэлэлцүүлэг 12 сарын 6-нд төрийн ордонд болно.  Өнгөрсөн хугацаанд 1.4 тэрбум хүртэлх орлоготой 4 салбарын аж ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт олгосон.  Цаашид 4 салбараар хязгаарлах уу бусад салбаруудад олгох уу гэдэг талаар судалгаа хийгдэж байна. Бүсийн татварын хөнгөлөлтийн талаарх бодлого хэрэгжээд явж байгаа. Улаанбаатар хотоос алслагдсан хэмжээгээр бүсийн татвар хэрэгжээд явж байна. ЖДҮ-г дэмжих чиглэлээр 2018 оны төсөвт 97,8 тэрбум төгрөг суусан.

Монгол банкны Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Л.Гангэрэл: Монгол банкнаас жил бүр ЖДҮ-дэд зориулсан түүвэр судалгаа явуулдаг. Монгол банкны төлөөлөл оролцоод ЖДҮ-ийн талаар ямар стратеги явуулах шаардлагатай вэ гэдэг судалгаа явуулсан. Судалгаанаас үзвэл олон улсын төв банкууд яаж ЖДҮ-ийг бодлогоор дэмждэг вэ? гэхээр зээлийн хүү бага, хугацаа урт байх дээр мэдээж дэмжлэг үзүүлнэ. Микро бодлого бол хөгжиж буй орнуудын хувьд төв банкнаас ЖДҮ-г дэмжих сан байгуулсан байдаг юм билээ. Тус сангаараа дамжуулаад хөнгөлөлттэй зээлүүдийг олгодог. Арилжааны банкуудын зээлийн багцад ЖДҮ-н зээлийн эзлэх хувийг тогтоож өгөх шаардлага тавьдаг. Европын орнуудад өөрийн эрсдлийн жигнэсэн активийн харьцааг тооцохдоо ЖДҮ-дэд олгосон 1 сая хүртэлх еврогийн зээлүүдийг 75 хүртэл хувиар эрсдлийн жинг тооцдог гэх мэтчилэн байдлаар төв банкнаас ЖДҮ-г дэмжих бодлогыг гадаад улс оронд явуулдаг. Солонгос, Японд 1960-1970-д онуудад ид хөгжлийнхөө үед ЖДҮ-ийг дэмжих тал дээр маш идэвхитэй бодлго явуулж байсан. Тухайлбал зээлийн санг дэмжих, зээлийн батлан даалтыг хөгжүүлэх, зээлийн багцуудад шаардлага тавих зэргээр дэмжиж байсан. Ман ЖДҮ-дэд зориулсан "зээлийн мэдээллийн сан" гэж үүсгэсэн байгаа юм. Олон улсын энэ туршлагаас үндэслээд Монгол банк зөвхөн ЖДҮ гэлтгүй зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа, инфляци бага байлгах ханш барих асуудал байгаа. Манай орны хувьд ЖДҮ эрхлэгчдэд зориулан зээлийн сан байгуулаад, зээл олгох нь зохимжгүй гэж үзэж байгаа. Харин түүний оронд шууд бус бодлогын арга хэмжээ авбал зохино гэж үзэж байна. Банкны салбар асуудалтай байгаа энэ нөхцөлд хэрэгжүүлэхэд хэцүү ч банкны салбар тогтворжоод гайгүй болвол өөрийн эрсдэл активын харьцааг тооцооход эрсдлийн ЖДҮ-д зориулсан, эсвэл бүр хавтгайруулалгүйгээр тодорхой салбарт зориулсан зээлийн эрсдлийн жинг бага байлгах бодлого, зээлийн мэдээллийн санг хөгжүүлэх ялангуяа кредит скорын бодлогыг хэрэгжүүлэхээр бодлогын шинжтэй арга хэрэгслүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Н.Мандуул: Сангийн яамны хувьд ЖДҮ нь Засгийн газрын чухал ач холбогдол өгч ажилладаг салбарын нэг нь салбар байгаа. Одоогийн байдлаар ЖДҮ-дэд зориулсан 2 том хэмжээний төсөл хэрэгжээд явж байна. Азийн хөгжлийн банктай хамтран Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан барьцаа хөрөнгө багатай, барьцаа хөрөнгийн 60 хувьд нь батлан даалт гаргах үйлчилгээ нэвтрүүлээд, ХХБ, Хас, Төрийн банкууд оролцоод явж байгаа. Хоёрдугаарт, Дэлхийн банктай хамтран экспортыг дэмжих төслүүдэд багахан хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх төсөл хэрэгжээд явж байгаа. Энэхүү төслийн цаад зорилго нь экспортын бүтээгдэхүүнд даатгалын үйлчилгээ үзүүлэх зорилготой. 

Худалдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд: ЖДБ эрхэлж байгаа байгууллагуудын санхүүгийн чадавхи харилцан адилгүй байгаа. Сургалтанд хамруулах чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Олон улсын зах зээлээс харахад банкны бизнесийг финтекүүд шинээр орж ирж задалж байна. Финтек компаниуд банкны бизнес моделийн тодорхой хэсгийг хариуцаж аваад ажиллаж байна. Тухайлбал: Анх удаагаа олон улсын зах зээл дээр гарсан lend.mn зорилтот бүлэгт чиглэсэн зээлийн үйл ажиллагааг хүргэх чиглэлээр ажиллаж байгаа. Бизнесийн судалгааны хэсэг дээр чиглэл бүр дээр өөрчлөлт орсноор зардлууд буурч, зээлийн хүүг бууруулах боломжийг өгөх байх гэж бодож байна. Монголд арилжааны банкуудын олгож байгаа зээлийн хүртээмж боломжийн байгаа. Өнгөрсөн жилээс өргөн хүрээтэйгээр олгож байгаа зээл бол “Гэрээ барьцаалсан зээл”. Мөн шинэ төрлийн факторингийн бүтээгдэхүүнийг банкууд, ББСБ-ууд олгоод явж байна. Тоног төхөөрөмж худалдаж авч байгаа хөрөнгө оруулалт дээр тоног төхөөрөмж барьцаалсан зээл олгож байгаа.

Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн хөгжлийн газрын дарга Ж.Билэгсайхан: Нэг өрх нэг ажлын байр, Улаанбаатарт үйлдвэрлэв зэрэг хөтөлбөрүүд хэрэгжээд явж байгаа. Нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд дүүргүүдийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, бизнесийн зах зээлийн орчныг тодорхой болгох зэрэг асуудлыг эдгээр хөтөлбөрүүдэд тусгасан. Дүүргүүдэд ЖДҮ-г дэмжих төв байдаг. Нийслэлийн хэмжээнд 8 дэд төв бий. Эдгээр төвүүд дээр ЖДҮ-г дэмжих тусгай бүсүүдийг бий болгох асуудлыг ярьж байгаагийн дотор үйлдвэр, технологийн паркийн тухай асуудал яригддаг. Өнөөдрийн байдлаар Эмээлт, Налайх, Багануурт үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлоод, тусгай зөвшөөрлаа аваад, аж ахуй нэгжүүд байршаад эхэлсэн байна. Багахангай дүүрэг дээр ямар парк байх вэ гэдэг судалгаа хийгдэж байна. Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулинд нийслэлийн дагуул хот, хаяа тосгодод ЖДҮ эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх талаар тусгаж өгсөн. Зөвхөн Хөрөнгө оруулалтын чиглэлийн санхүүгийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх талаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Жишээ нь: Венч хөрөнгө оруулалтууд инновацийн старт-апуудад нилээн шаардлагатай байгаа. Шинээр өргөн барьж буй инновацийн тухай хуулинд венч хөрөнгө оруулалтын сан байх тухай асуудал тусгагдсан

 Гэрэл зургийг:mba.mn


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4993

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%