Нийтлэл 11 сарын 26, 2017

Твиттерт хэн юу трэнд болж байна вэ: Цаазын ялгүй Монгол

Бүх зүйл ингэж эхэлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга "Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр "Цаазаар авах ялгүй болcноо зарласан цагаас хойш онц харгис гэмт хэргүүдийн тоо цаазтай байх үеийнхээс өндөр гарсан байна", "Цаазаар авах ялыг хүмүүнлэг бус хэмээн үзэж, хэрэглэхгүй байх уриалга олон улсад тархаж байдаг. Гэвч өөрийгөө хамгаалах чадваргүй багачуудыг зэрлэгээр хөнөөж, тарчилган, тэдний амьд явах эрхийг бусниулсан гэмтнүүдэд амьд үлдэх эрх байх ёстой юу? гэдгээр сошиалаар, бусад сүлжээгээр санал асуулга явуулах хэрэгтэй болов уу гэж би бодож байгаа. Цаазаар авах ялыг сэргээх тухай саналыг ХЗДХЯ хэлэлцээд ямар саналтай байгаагаа бэлдээд ирвэл энэ асуудлыг УИХ-д оруулъя гэж байгаа" гэжээ. 

Энэ тухай ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаярын хийсэн жиргээ Монголын твиттерчид өнгөрөгч баасан гарагийн оройг цаазын ялын тухай, ерөнхийлөгчийн тухай, ерөнхийлөгчийн багт ажиллаж буй боловсон хүчний тухай, хүний эрхийн тухай ухаан бодлоо уралдуулан өнгөрүүлэх шалтгаан болов.

Хуулийн мэргэжилтэнгүүд ерөнхийлөгчийн энэхүү үйлдлийг хүчтэй эсэргүүцэв. Хуульч Т.Алтангэрэл цаазын ялыг сэргээх нь хүчирхийллийг бууруулах шийдэл биш гэж үзжээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн компанит ажилд хамгийн идэвхитэй, түүнийг дэмжиж ажилласан хүмүүсийн нэг болох хүний эрхийн хуульч Ц.Оюунгэрэл "улс төрчид цаазын ялыг бусдын эсрэг зэвсэг болгох" аюултайг сануулсан. Тэрээр энэ удаад ерөнхийлөгчийн талд зогсож чадахгүй нь. 

Цаазын ялыг сэргээвэл Монгол урагш биш арагшаа нэг алхана гэж үзэж буй жиргээчид ч цөөнгүй байна

Цаазын ялыг сэргээхийг эсэргүүцэж байгаа хамгийн гол шалтгаан нь Монголын шүүх, цагдаад итгэх итгэлээс үүдэлтэйг та дараах жиргээнүүдээс харж болно. 

Цаазаар авах ялыг сэргээснээр хүчирхийллийг бууруулах бус харин хүчирхийлэгчийг улам хэрцгий гэмт хэрэг үйлдэх сэдэл болдог гэдэг өнцгөөс зарим жиргээчид үзэл бодлоо ингэж илэрхийлэв. 

Цаазаар авахаас өөрөөр хүчирхийллийг бууруулж, хүчирхийлэлтэй тэмцэж, хүчирхийлэгчтэй хариуцлага тооцож болох тухай ийм санал бодлууд ч явж өнгөрснийг энд үзүүлэв. 

Төгсгөлд нь хэлэхэд твиттерчдийн үзэл бодол бол Монгол иргэдийн үзэл бодол. Монгол улс цаашдаа "Хүний эрх"-ийн тухай ямар бодлого хэрэгжүүлэх вэ? гэдэгт хариулт болох учраас, асуудлыг өнгөц хараад, сэтгэлийн хөдлөлөөр шийдвэр гаргавал  улсын нэр төр, цаашлаад эрдэнэт хүний алтан амь настай холбоотой асуудал учраас үүнийг уншигч эрхэм та мөн энэ асуудалд олон талаас, олон өнцгөөс харж үзэл бодлоо өөрийн цахим хуудсаар дамжуулж илэрхийлнэ биз ээ. 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2017-11-27

    Их хурлын гишүүн хүчин хийвэл цааз байтугай ЯМАР Ч ЯЛ АВАХГҮЙ. Ийм л хуультай улс бид чинь. Эхлээд хуулиа хүн бүрт яг адил үйлчилдэг болгочих.

arrow icon