Р.Содхүү: ''Эрдэнэт'' үйлдвэрийг төрийн өмчийн компани болгоход дээд хэмжээний 3 хуулийн заалтыг ягштал баримталсан

"V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй хамтын ажиллагааны хүрээнд бид “V” телевиз телевизийн дэлгэцэнд буусан сонирхолтой, хүртээмжтэй нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна.  “V” телевизийн сэтгүүлч Б.Болдбаатарын “Шударга ярья” ток шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү тоймлон хүргэж байна.

Б.Болдбаатар: Эрдэнэтийн бүртгэлийн асуудал нэлээд хэл ам дагуулсан энэ талаар? 

Р.Содхүү: Оросын мэдэлд байсан 49 хувийг манай хэдэн хүмүүс худалдаж аваад гадны улсын мэдэлд байсан хувийг худалдаад аваад ирэхэд юун буруу байгаа юм гэсэн асуудалд хандаад нөгөө талаас нь шударгаар аваад ирсэн бол болж байна. Ард түмний хувийг хувьдаа авна гэж юу байхав гэсэн ийм асуудлаар яригдаж байгаад УИХ-аас 23-аар тогтоол гарсан. Энэ тогтоол бол ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг Эрдэнэт ХК-ний мэдэлд автах ёстой гэсэн тогтоолын 1-р заалттай. Энэ заалтан дээр улсын бүртгэлийн байгууллага учраас хуулийн этгээдийг бүртгэнэ. Хуулийн этгээдийг бүртгэх үүргийг УИХ, засгийн газраас үүрэг өгсөн. Урд нь ОХУ-д 49 хувь, 51 хувь нь МУ-ынх гэсэн ийм хувьцааны бүртгэлтэй байсан. 23-р тогтоолоор Эрдэнэтийн эрх мэдэлд шилжээд 100 хувь болоод тэгээд үндсэндээ 100 хувь хувьцаа нь компанидаа эзэмшигдээд 100 хувь МУ-ын төрийн өмчийн компани болсон гэсэн бүртгэлийг би хийж өгсөн. Энэ цагаас эхэлж над руу болох бүтэхгүй дайралтууд ирсэн. Ямар ба нэгэн хууль баримтлаагүй гэсэн үндэслэлээр намайг шүүхэд өгсөн л дөө. Гэхдээ энэ бол хууль баримтлах тухай асуудал битгий хэл хуулийн дээд хэмжээний 3 хуулийн заалтыг ягштал баримталсан. Хамгийн том хууль нь 23-р тогтоолын 1-р заалт буюу 49 хувийг монгол улсын мэдэлд татан авч Эрдэнэт компаны өмчид бүртгэсүгэй гэсэн энэ заалт өөрөө хувьцааны арилжаа хийчихсэн заалт байхгүй юу. Бас нэг намайг буруутгаж байгаа зүйл нь хувьцаа эзэмшигчидтэй зөвшилцөлгүй шууд хийлээ гэсэн асуудлыг тавьж байгаа гэтэл 100 хувь хувьцааатай болчихсон компанийг хэнийн хэнтэйгээ зөвшилц гэх юм бэ. Энэ тогтоолын 3-р заалт их чухал заалт байгаа 100 хувь монголын компаний эрх мэдэлд бүртгэсний дараа Эрдэнэт үйлдвэрийн тодорхой хувьцааг эзэмших хүсэлтэй хүмүүстэй гэрээ хэлцэл хийхийг ЗГ-т даалгасан ийм заалттай. Тэр нь одоо хэрэгжиж яваа. Би энэ үйлдлээ хууль ёсныхоо дагуу зөв зүйл хийсэн гэж үзэж байгаа.

Б.Болдбаатар: 2017 оны 7 сард гарсан Батсүмбэрийн түймрээр албан хаагчдаасаа авсан хандивийн 26 саяыг хувьдаа завшсан гэсэн яриа яваад байсан энэ талаар?

Р.Содхүү: Хэрвээ намайг энэ мөнгийг аваад идчихсэн байдаг бол юу гэж хэлэх вэ буудуулахад бэлэн байна гэж хэлсэн. Би хэзээ ч Монголын ард түмний хөрөнгөнөөс хумсалж үзээгүй хувааж идэж үзээгүй. Зарим хүмүүс хэлдэг 42 жил том алба хашчихаад одоо хүртэл яагаад хадгаламжийн дансгүй явж байгаа юм бэ гэж гайхдаг. Өдий хүртэл амьдарч ирчихээд насныхаа эцэст ийм юм хийгээд явах нь утгагүй биздээ.

Б.Болдбаатар: Монголын тариаланчдын холбоог хэдэн онд үүсгэн байгуулалсан та ямар үүрэгтэйгээр оролцсон вэ?

Р.Содхүү: Монголын тариаланчдын холбоог нэлээн дээр үед үүсгэн байгуулагдсан. Хувьчлал гэдэг зүйл болоод 326 нэгдэл 49 сангийн аж ахуйг татан буулгасан. 1990 оны эхээр ингээд 740 мянган тонн ургац авч байсан монгол улс унаж эхэлсэн. Нэгдэл сангийн аж ахуй хоёр хөдөө аж ахуйн мэргэжсэн үйлдвэрийн газар байхгүй юу. Тариа ногоо мал гурав нэгдэлд байгаад байсан бол одоо маш гоё хөгжжихсөн байх байсан гэж боддог юм.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%