Нийтлэл 01 сарын 08, 2018

М.Энхболд: Утааны эсрэг онц байдал зарлах боломжгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 80.4 хувь нь дэмжсэнээр баталлаа.

Тогтоолын хүрээнд Засгийн газарт тодорхой үүрэг даалгавар өглөө. Тодруулбал, агаарын бохирдлыг бууруулах хуулийн төслүүдээ шинэчилж, өргөн мэдүүлэх. Төрийн зарим байгууллагууд, төрийн өмчийн их, дээд сургуулийг хотоос шилжүүлэх, оюутны амралтын хугацааг өөрчлөх асуудлыг шийдвэрлэх. Нийслэлийн зарим чиг үүргийг аймгийн зэрэгтэй болгон, дагуул хотуудад шилжүүлэх асуудлыг судалж, хуулийн төслийг ирэх хоёрдугаар сарын 10-нд багтаан мэдүүлэхийг үүрэг болгожээ.

Мөн УИХ-ын дарга Засгийн газарт хандан зөвлөмж өгөхдөө Ерөнхийлөгчийн зүгээс агаарын бохирдолтой онц байдал зарлан, тэмцье гэх санал ирүүлсэн. Судалж үзэхэд онц байдал зарлах боломжгүй байна. Гэхдээ төрийн байгууллагууд агаарын бохирдолтой тэмцэх асуудлыг онц байдлын хэмжээнд анхаарлынхаа төвд байлгаж ажиллах ёстой. Төр засгийн байгууллага гэхгүй нийтээр тэмцэж байж эргэлт гаргана. Хариуцлагын тогтолцоог хууль эрх зүйн хүрээнд шийдэх ёстой байгаа” гэлээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon