Нийтлэл 02 сарын 07, 2018

ХҮНЛЭГ ТӨР: Гуравдугаар ээлжинд хичээллэдэг хүүхдүүд автобусаар гэртээ хүргүүлнэ

2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 20 сургууль гурван ээлжээр 154 бүлэгт 6154 хүүхэд хичээллэж байгаа. Харин эдгээр хүүхдүүд өдөр бүр гэртээ аюулгүй харих боломж бүрджээ. Тодруулбал  Нийслэлийн цагдаагийн газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс "Хүүхэд хамгаалал" хэсэгчилсэн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн тээврийн газартай хамтран гуравдугаар ээлжинд хичээллэж буй хүүхдүүдийг автобусаар гэрт нь хүргэж өгдөг болсон байна. Эхний ээлжинд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9, 12, 65, 107, Хан-Уул дүүргийн 52, Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор, 44 дүгээр сургуулиудын сургуулиудын Гуравдугаар ээлжинд хичээллэж байгаа 500 орчим хүүхдийг 12 чиглэлийн 12 автобусаар гэрт нь хамгийн ойр цэгт хүргэж өгч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon