Нийтлэл 02 сарын 26, 2018

Ж.Батзандан: Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан зээлэхэд Монгол Улсын Засгийн газрын байгууллагууд баталгаа өгсөн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар Төрийн ордонд  мэдээлэл хийлээ.

 

 

Эрдэнэтийн 49 хувийг хувийн компанид авч өгөх ажиллагаанд оролцсон гэдгээ Б.Хурц өөрөө хэлсэн. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцаас уучлалт гуйх шаардлагагүй. Няцаалт хийх шаардлагатай гэсэн хоёр үзүүрт шийдвэрийг БЗД-ийн шүүх гаргасан байна. Үүнийг эрүүл ухаанаар ойлгоход хэцүү байна. Ийм учраас уг шүүхийн шийдвэрийг нийслэлийн шүүхэд давж заалдаж байна. 

Мөн С.Баяр Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан Стандарт банкнаас зээл авсан ажиллагаанд оролцсон гэж хэлсний төлөө намайг шүүхэд өгнө гэж байна. Энэ үйл явдал С.Баярыг Ерөнхий сайд байхад болсон. Тэгэхээр оролцсон байх магадлалтай.

Эрдэнэтийн асуудал Монгол Улсын хууль зөрчигдөж байхад би мэдээгүй, надад хамаагүй гээд сууж байдаг Ерөнхий сайд байдаг юм уу? Стандарт банкинд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан зээл авах үед Ганзориг гэж хүн Эрдэнэтийн захирлаар ажиллаж байсан. Энэ хүн С.Баярын шууд удирдлага дор ажилладаг хүн.  Би АТГ болон улсын ерөнхий прокуророос хууль хэрэгжүүлэхийг шаардаж байна. Эрдэнэтийн 51 хувийн маргааныг шалгах хэрэгтэй.  Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан зээлэхэд Монгол Улсын Засгийн газрын байгууллагууд баталгаа өгсөн. Гэмт хэргийг мэдсээр байж мэдээгүй царайлж, хууль хэрэгжүүлээгүйнхээ төлөө тухайн үеийн удирдлагууд хариуцлага хүлээх хэрэгтэй" гэв

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • pfffff
    • 2018-02-27

    Bi MAN giin S. Bayart durguil de gehdee tuunii il zahidal bol todorhoi baisan . Getel Batzandan chin Bayariig Erdenetiin 51 huviig hulgailsan gel medegdeed baisan chin odoo ergej hurgasan yum yriad baihiin. Arai juldlaa

    • zochiiin
    • 2018-02-27

    Batzandan amnaasaa boloh hun . er hun hoyr ulaan hooloinoosoo boldog gej unen yum daa

    • zcn
    • 2018-02-27

    Hulgai hiih , hulgai garahad yronhii said baisan 2 yalgaatai baimaar . Tegvel yronhii said baisan uyd garsan buh hulgai tuuntei holbootoi boloh nuu?

    • zochin
    • 2018-02-27

    S.Bayariig erdenetiin 51 huviig baritsaand tawij hulgai hiisen geh todorhoi barimt Batzandand baigai yumuu. Baival yagaad delgehgui baigaan bee . Baihgui bol hun gutgesen gesen ug

    • Z
    • 2018-02-27

    Batzandan duu mini hudlaa helsen buhen chn oor dr chini irnee gaigui.Bayar bol chamaig bodhor jinhen er hun uls turch yum shuu .Bitgii erh medel ner aldariin tuluu amaa hudald Zandaan

    • Z
    • 2018-02-27

    Batzandan duu mini hudlaa helsen buhen chn oor dr chini irnee gaigui.Bayar bol chamaig bodhor jinhen er hun uls turch yum shuu .Bitgii erh medel ner aldariin tuluu amaa hudald Zandaan

    • Z
    • 2018-02-27

    Batzandan duu mini hudlaa helsen buhen chn oor dr chini irnee gaigui.Bayar bol chamaig bodhor jinhen er hun uls turch yum shuu .Bitgii erh medel ner aldariin tuluu amaa hudald Zandaan

    • Bataa
    • 2018-02-27

    Batzandan mini ingej hudlaa shaaj uls turiin showuu hiihee boliochee oor hiih alguu chamd dandaa l ter tegsen ene ingesen gd hudlaa unen um yariad yavj bhiin neg ch gesen ajil hiigeecj

arrow icon