Х.Мандахцэцэг: Зөвхөн Казахстан, Өмнөд Африк, Их Британи, Израиль улс руу сунгалттай паспортаар зорчихгүй

Гадаад харилцааны яамны “Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэгээс сунгалттай паспортаар гадны орнууд руу зорчихгүй болсон асуудлыг тодрууллаа.

Сунгалттай паспорттой гадаадад зорчихгүй байх тухай зөвлөмж гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан паспортад тавигдах стандартын тухай зөвлөмжид паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай заасан байдаг.

Мөн НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх авах арга хэмжээний тухай 2016 онд баталсан стандартыг хэрэгжүүлэх тухай заасан байдаг. Эдгээр баримт бичгийн дагуу Монгол Улс 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн иргэдийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоосон. Энэ өдрөөс өмнө сунгалт хийлгэсэн бол хугацаа нь дуустал хүчинтэй.

 ОХУ, БНХАУ, АНУ, Солонгос, Японд зорчиход аливаа хүндрэл гарахгүй. Харин Казахстан, Өмнөд Африк, Их Британи, Израиль улс руу сунгалттай паспортоор зорчихгүй байх нь зүйтэй гэсэн зөвлөмжүүд хүргүүлж байна.

Цаашид иргэдийг мэдээллээр хангах үүднээс яамны сайтад тухай бүрт нь мэдээлж байх болно. Манай яамны зүгээс бусад улсын ЭСЯ-уудад ойрын хугацаанд сунгалттай паспортоор зорчиж болно биз дээ гэсэн нотолгоог авч байна.

Иргэд АНУ-ын 10 жилийн визтэй паспорттой, шинэ паспорт авбал яах вэ гэж асууж байна. Шинэ паспортоо хуучин визтэй паспортын хамт аваад явахад АНУ-ын хилээр нэвтрэхэд асуудалгүй гэж Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-наас бидэнд мэдээлсэн гэлээ. 

АНУ-ын H2 ажлын визний асуудлаар мэдээлэл өгөхгүй юу?

АНУ-аас H2 визийг манай иргэдэд олгох асуудал яригдаж байна. ГХЯ-наас АНУ-ын холбогдох байгууллагуудтай энэхүү визний төрөл ямар байх, иргэд маань очоод ямар нөхцөлд ажиллах вэ зэрэг нарийн асуудлууд ярих шаардлагатай байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад оролцохоор болсон. Албан ёсны айлчлалын тов гарсан уу?

ШХАБ-ын Тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт зургаадугаар сарын 9-10-нд БНХАУ-ын Чиндао хотод болно. Энэ уулзалтад манай улсын төрийн тэргүүн оролцохоор төлөвлөж байна. Уулзалтын тов болон уулзалтын хүрээнд яригдах асуудлуудын талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газраас дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байна.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5005

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%