Нийтлэл 05 сарын 28, 2018

Монгол Японы бизнес түншлэлийн уулзалт болно

Япон улсын "Чиба" банк Монгол-Японы бизнес түншлэлийн  уулзалт, үзэсгэлэнг энэ сарын 30-нд  Улаанбаатар зочид буудлын их танхимд зохион байгуулна.  Тус уулзалт нь энэ жил 6 дахь удаа зохион байгуулагдаж буй юм.  Уулзалтын үеэр бизнес эрхлэгчид Япон компаниудтай уулзаж, туршлага солилцох, цаашид хамтран ажиллах боломжтой. Энэ удаагийн  бизнес түншлэлийн уулзалтад Чиба мужийн 13 компани болон тус мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхим оролцох юм.

1. Koei co., ltd

Үйл ажиллагааны чиглэл: Үл хөдлөх хөрөнгө, нарны эрчим хүч

Уг компани нь Монголд өргөнөөр үйл ажиллагаагаа явуулдаг.  Та бүхэн хүрэлцэн ирж сонирхоорой.

 2. Daidokasei co., ltd 

Үйл ажиллагааны чиглэл: Хулдаас, хулдаасан бүтээгдэхүүний нарийн мэргэшсэн үйлдвэр

Энэ удаа барилгын үйл ажиллагаа явуулдаг монгол компанитай хамтран ажиллахыг хүсч байгаа бөгөөд барилгын салбарынханыг урьж байна. 

http://daidokasei.co.jp/en/index.html

3. Ishii kogyo llc

Үйл ажиллагааны чиглэл: Торгон материалтай дотуур хувцас болон гоймон, хэрчсэн гурилын машин. 

Энэ удаагийн бизнесийн хамтын уулзалтаар гоймон, хэрчсэн гурилын машины тал дээр Монгол компанитай хамтран ажиллах хүсэлтэй байна. Хүнс үйлдвэрлэл болон гоймон, хэрчсэн гурил үйлдвэрлэдэг хувь хүн, байгууллагатай хамтран ажиллаж байна. 

http://japan-silk.com/

4. Auto will llc

 Япон  хуучин машиныг экспортолдог бөгөөд Монгол улсад аль хэдийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн компани юм.  Машины талаар асууж зөвлөх зүйл байвал бидэнд хандаарай. 
http://www.autowill.co.jp/car/export/mon

5. Daishin constructions co., ltd 

Үйл ажиллагааны чиглэл: Барилга, нарны энерги

Барилга болон нарны энергийн талаар сонирхож буй байгууллага байвал манайд хандаарай. 

http://daishin-k.com/

   6. Nabeya shoten co., ltd

Монголын супермаркетуудад зарагдаж буй ЧИБА мужид тарьсан цагаан будааг импортолж, борлуулж буй компани. Тус уулзалтаар илүү олон Монголын хэрэглэгчдэд болон жижиглэнгийн худалдааны компаниудад бүтээгдэхүүнээ  таниулах зорилготой. Японы цагаан будааг сонирхож буй та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна. 
http://nabeya-kome.com/?lang=en

   7. Като мэргэшсэн нягтлан бодох үйлчилгээний компани (ХК)

Монголд салбараа байгуулан, Японы хөрөнгө оруулалттай компаниудад татварын системийн талаар заавар, зөвлөгөө өгөн ажиллаж байна. Манай байгууллага нь зөвхөн Японы хөрөнгө оруулалттай компаниудад зөвлөгөө өгдөг тул, Японы хөрөнгө оруулалттай компаниуд дунд нягтлан бодох бүртгэл, татварын системийн талаар заавар зөвлөгөө авахыг хүсч байвал бидэнд хандана уу. 

http://www.tkcnf.com/takema/

  8.  Tomio co., ltd

Монголд “Kyoto Beauty Clinic”, “Асрагчаар ур чадварын дадлагажигч томилох үйл ажиллагаа”, “UB Style” Улаанбаатар хотыг танилцуулах сэтгүүлийг хэвлэн гаргадаг компани. Япон дахь компани нь орон сууцны барилгыг голчилсон олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн одоогийн үйл ажиллагаа бус, төрөл бүрийн чиглэлээр бизнесийн уулзалт хийхэд бэлэн байна. https://tomio.co.jp/

9.  Koike medical co., ltd

Эрүүл мэндийн чиглэлийн хий(Хүчилтөрөгч・Азотын исэл гэх мэт)болон эмнэлгийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэл, борлуулалт эрхэлдэг компани. Мөн, гэр ахуйн хүчилтөрөгчийн эмчилгээнд ашиглагддаг гэр ахуйн эмчилгээний тоног төхөөрөмжийг борлуулж байна. Монголд эрүүл мэндийн чиглэлийн хувь хүн, эмчилгээний тоног төхөөрөмж худалдаалдаг байгууллагатай уулзалт хийх хүсэлтэй байна. 

http://www.koike-medical.co.jp/eng/

10. Ogawa industrial co., ltd

Японд арвайн буудайн цай, хар буурцагны цай, арвайн гурил үйлдвэрлэж, борлуулдаг компани. Тус компанийн бүтээгдэхүүн Монголд хараахан борлуулагдаж эхлээгүй байгаа тул энэ удаа Монголд тус компанийн бүтээгдэхүүнийг импортлон борлуулах төлөөлөгчийн газрыг бүртгэнэ. Жижиглэнгийн худалдаа, импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компанийн хүмүүсийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. 
https://tsubumaru.jp/

 11. Cradle co., ltd

Японы загас, хавч, сам хорхой гэх мэтийг гадаадад экспортолох үйл ажиллагаа эрхэлдэг компани. Монгол дахь Япон хоолны ресторан болон Солонгос хоолны ресторан гэх мэт далайн бүтээгдэхүүнийг цэсэндээ оруулдаг компани болон дээд зэрэглэлийн хоолны материал дэлгүүртээ борлуулахыг зорьж буй жижиглэнгийн дэлгүүрийнхэн уг үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

http://yurikago.co.jp/en.html

12. Mik co., ltd

Японд үл хөдлөх хөрөнгө болон нарны эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компани. Энэ удаа Монголд анх удаагаа ирж оролцож байгаа бөгөөд цаашид Монгол улстай хэрхэн харилцах талаар ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтай уулзахыг зорьж байна. 

13. Kukan jyoho service co., ltd 

Хэмжилт, хэмжилттэй холбоотой системийн хөгжүүлэлт 
Үйл ажиллагааны чиглэл: Агаарын фотограмметр.
http://www.i-kjs.com/english/index.html

 14. Чиба мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхим 

 Чиба мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхим нь Чиба мужийн худалдаа, үйлдвэр эрхлэгчдийн хөгжлийг дэмжих зорилготой олон нийт иргэдийн эдийн засгийн нэгдэл гэдгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм. 2018 оны 3 дугаар сард Чиба мужийн ХАҮТанхим нь МҮХАҮТанхимтай уулзалт хэлэлцээр хийж, Монгол улстай хамтран ажиллаж байна. Япон компанитай хамтран ажиллахыг хүсч буй хувь хүн, аж ахуйн нэгж, мөн Чиба мужийн компани дээр очиж танилцахыг хүсч буй хувь хүн, аж ахуйн нэгж ирж уулзаж сонирхоно уу. 

https://www.chiba-cci.or.jp/

 

Сэтгэгдэл бичих

    • dr ameer
    • 2018-10-19

    Бие биенийхээ нэрийг монголын иргэн Жон гэж нэрлэе Би яаж зарж борлуулсныхаа дараа яаж баялагтай болохыг дэлхий даяар нийтлэх гэж байна Энэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, өмнө нь манай гэр бүл маш ядуу байсан Өдөрт нэг миль хүрч чадахгүй болох хэмжээнд хүртэл. надад байсаар байгаа АМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байна бөөр худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд 180,000 доллар, Энэ үйл ажиллагаа явагдахаас өмнө тэр хагасыг надад төлсөн Энэтхэгийн үйл ажиллагааны дараа бэлэн мөнгө өгөөд, одоо би Би гэр бүлээ хэлэх гэж зоригтой байдаг бөгөөд амьдралдаа хэзээ ч ядуу байж чадахгүй. Түүнтэй уулзах зөвлөгөө ([email protected])

arrow icon