Нийтлэл 05 сарын 28, 2018

Твиттерт хэн юу трэнд болж байна вэ: Хуульчийн дипломтой л бол Үндсэн хуулийн цэцийн гишүүн болдог юм биш

УИХ-ын чуулганы тавдугаар  сарын 23-ны өдрийн хуралдаанаар Б.Буяндэлгэр, Г.Туулхүү Ц.Нанзаддорж, Ш.Солонго нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон.   Гэвч тус  шийдвэрийг иргэд болон мэргэжлийн хуульчдын  зүгээс эсэргүүцэж,  олон нийтийн сүлжээгээр тус томилгооны тухай  өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна.

 Хуульчийн дипломтой байхад л Үндсэн хуулийн цэцийн гишүүн болдог юм биш

Ерөнхийлөгчийн  дэвшүүлсэн гурван хүн нь эрх зүйч мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажиллаж байгаагүй, Үндсэн хуулийн маргаан шийдвэрлэх түвшний мэргэшсэн хүмүүс биш гэдгийг мэргэжлийн хуульчид хэлж байгаа юм. Тиймээс  тэд Үндсэн хуулийн цэцэд хандах хууль эрх зүйн гаргалгааг эрэлхийлж байгаа юм.

 

Үндсэн хуулийн цэцийн босго өндөр 

Үндсэн хуулийн цэцэд улс төр хууль зүйгээр мэргэшсэн хүн томилогдох ёстой 

Хуульчдын зүгээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшин, томилогдсон хүмүүст шүүмжлэлтэй хандаж байгаагаас гадна, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилсон процесс нь хууль зөрчсөн гэж үзэж буйгаа онцолсон юм. Мөн Үндсэн хууль судлаач доктор О.Мөнхсайханы ikon.mn сайтад өгсөн  ярилцлагатаа эдгээр гурван нэр дэвшигч Үндсэн хууль битгий хэл хууль зүйн салбартаа ч нэр нь сонсогдоогүй, хуулийн мэргэжлийн ажил хийж бараг байгаагүй хүмүүс байна гэж дурджээ. 

 

Үндсэн хуулийн цэц улс төрийн байгууллага боллоо

Үндсэн хуулийн цэцийн гишүүд л Үндсэн хуулийн дагуу өөрийн шийдвэрийг гаргах эрхтэй байдаг. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг хэнд үнэнч байх вэ гэдгээр нь сонгодог жишиг аль хэдийн тогтсон . Тиймээс Улстөрчдийн хувьд “өөрийн” хүнээ цэцэд томилох хүсэл, сонирхолтой байдаг.

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2018-05-30

    ЭМ салбарыг анхаараачээ, сайд нь сэтгуулч, ТНБД нь санхууч, газар хэлтсийн дарга нар бvгд хууль бус. Мэргэжлийн биш хvмvvс ард тvмний ЭМ-г сvйдэлж бна. 9-н нуа, нехер нь улсын еренхий аудитор, хvvхэд нь худалдан авах ажиллагааны газрын дарга, еерее сайд гээд ингэж галзуурч болдог юмуу?

arrow icon