Нийтлэл 06 сарын 15, 2018

ТВИТТЕРТ ХЭН, ЮУ ТРЭНД БОЛЖ БАЙНА ВЭ: Хурдан морины уралдаан дагасан машиныг улсын орлого болгоё

Хурдан морины уралдаан болоод уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах асуудал нэлээд хэдэн жил яригдаж байгаа ч доривтой шийдэлд хүрэхгүй явсаар л байгаа. Гэтэл морь уралдааныг машин дагах эсэх асуудлаа шийдээгүй байтал өчигдөр Монгол наадам цогцолбор, Уяачдын холбооныхон морь дагадаг машинуудад зориулсан зам тавих тухай мэдээлэл өгсөн нь олон хүний бухимдлыг төрүүлээд байна. 

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл энэ  тухай "Замын тухайд төлөвлөгөөний шатандаа яваа. Яг төсөв нь тодорхой болоод юу юугүй хийгдэх гэж байгаа ажил биш. Хүй долоо худагт спорт, наадмын цогцолбор газар болгох төлөвлөгөөг өмнөх Засгийн газрын үеэр шийдэж баталсан. Энэ төлөвлөгөөнд Хүй долоо худагт шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах, цэнгэлдэх хүрээлэн дагасан дэд бүтэц байгуулах ажлуудыг 2040 он хүртэл хийх төлөвлөгөө бий. Дэд бүтэц гэдэгт зам ч дурдагдаж буй. Олон дэд бүтцийн ажил байгаагаас замыг нь сугалж яриад байх шиг байна" гэсэн мэдэгдэл хийжээ. 

 Хурдан морь дагах засмал замаас илүү хөдөө орон нутгийн замыг засах шаардлагатай байна дарга нараа!

Хурдан морь дагах засмал яах вэ хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарлаа хандуулаач! 

Хурдан морины уралдаан дагасан машиныг улсын орлого болгоё

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon