С.Эрдэнэ: Туркийн иргэн Вейсел Акчайг хулгайлсан нь үнэн бол энэ хүний эрхийн маш бүдүүлэг зөрчил

Өнөөдөр үл мэдэдэгдэх шалтгаанаар Турк улсын иргэнийг хулгайлж буй явдлыг цагдаагийн байгууллага шалгаж, Прокурорын байгууллага хяналт тавиад явж байна. Тодруулбал Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчайг өнөөдөр гэрийнхээ гаднаас хулгайлагдсан байх магадлалтай байгаа юм.

Түүнийг Турк руу авч явах зорилготой ийм үйл ажиллагаа явууллаа гэж Эмпати сургуулиудын захирал Б.Ганбат олон нийтийн сүлжээнд мэдэгдээд байна. 

Гэхдээ яг одоогийн байдлаар энэ хэрэг ямар зорилготой, хэний үйлдсэн хэрэг гэдэг нь тодорхой болоогүй байгаа. Хэрэв үнэхээр Туркийн иргэн  Вейсел Акчайг хулгайлсан үнэн бол энэ хэрэг Монгол улсын нэр хүндийг дэлхийн тавцанд унагаасан гутамшигт үйлдэл тул  УИХ дахь ардчилсан намын зүгээс Монгол улсын Ерөнхийд сайд У.Хүрэлсүхэд хандан тухайн хэргийг анхааралдаа авч  яаралтай шалгуулахыг хүсэж мэдэгдэл хүргүүллээ. 

 

 

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5417

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%