Нийтлэл 08 сарын 06, 2018

Д.Амарбаясгалан: УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд МАН ялалт байгуулах бүрэн бололцоо бий

Монгол Ардын Намын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэллээ. Хурлаар ямар асуудал яригдсан талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

 

 "МАН-ын ээлжит хоёрдугаар бага хурлаа 200 гишүүний оролцоотой 53.5 хувийн ирцтэйгээр эхлүүллээ. Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэх асуудал, нөгөө нь нэр дэвшүүлэх журмыг Монгол Улсын сонгуулийн тухай хуулинд нийцүүлж шинээр батладаг. Үүнийг батлахаар бид төлөвлөн ажиллаж байна.

Эхний асуудал: УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн асуудал. Энэ тойрогт нэр дэвших боломжтой хүн манай намд байгаа. Нэр дэвшигчдийн бүртгэл 9 дүгээр сарын 4-нд болно тэр үед намаасаа хамгийн тохиромжтой хүнийг нэр дэвшүүлнэ.  Маргаашнаас эхлээд сонгуулийн ерөнхий хороонд бичиг баримтаа хүргүүлж өгнө. Бид Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гартал сонгуульд оролцох бэлтгэлээ хийнэ. Манай намаас 42-р тойрогт нэр дэвшвэл ялах бүрэн бололцоо бий гэж харж байна.

Хоёрдугаар асуудал: МАН нам гэхээс илүү улс төрчдөд итгэх итгэлгүй болсон энэ үед МАН-ын намын 2016 оны ялалтын үр дүнгээр намын гишүүдийн ёс зүйг шат шатандаа хариуцлага алдсан эсэх судалгааг дүгнэж хариуцлага тооцох ёстой.

Мөн нөхөн сонгууль болохтой холбоотойгоор бид Үндсэн хуулийн цэц болон Сонгуулийн Ерөнхий хороо, Аудитын байгууллага зэрэгтэй холбогдож Цэц дээр үүссэн маргаан болон сонгуулийн үйл ажиллагаа хэвийн явах эсэх тайлбарыг авсан. Үүнийг дагуу өнөөдрийн бага хурлаар дээрх хоёр асуудлаас гадна намын гишүүдийн ёс зүйн хариуцлагын асуудлыг ярилцаж, хэрхэн шийдвэрлэх тухай хэлэлцсэн”.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon