Ц.Бат-Өлзий: Төрийн байгууллагууд хуулийн дагуу ажиллахгүй байна

2016 оны наймдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт 20 цагийн орчим автын осол болж нэг гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг.

Ослоор амиа алдсан нэг гэр бүлийн долоон хүний ар гэрээс тэдний амь насыг  хохироосон гэх жолоочид ял завших боломж олгосон прокурорын шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Энэ үеэр амиа алдсан жолооч бүсгүйн ээж Ц.Бат-Өлзийтэй цөөн хором ярилцлаа.

Осол болсоноос хойш хоёр жил өнгөрлөө. Одоогоор бол танай охиныг буруутай гэсэн дүгнэлт гарчихсан байгаа гэж ойлгож болох уу?

 Охин маань өөрийн 2 хүүхэд, хадам аав ээж, хадам эгч түүний 7 сартай хүүхдийн хамт амиа алдсан. Осол болохыг харсан гэрчийн хэлснээр охины минь машиныг өөр нэг машин шахсаны улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота Ланд-200” маркийн автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдэж осолдсон гэсэн.  Бид АТГ-т өргөдөл өгч тус байгууллагаас баг бүрэлдэхүүн гаргуулан уг осолд буруутай, шахсан машины жолоочийг жилийн дараа буюу 2017 оны есдүгээр сарын 29-нд олсон. Гэвч өнөөдөр ослын буруутан гэх этгээдэд буруугүй болж нас барсан миний охин буруутай болж энэ хэрэг хаагдчихаад байна.  Гэр бүлийнхээ тийм олон хүнийг нэг дор алдчихаад бидэнд үнэхээр хэцүү байна. Төрсөн ээж аав, эхнэр хоёр хүүхэд, эгчийгээ алдсан хүргэн маань ч хоёр жилийн турш шокийн байдлаасаа гарахгүй, сэтгэл санааны хувьд тун хэцүү байсаар байна. 

Энэ хэрэг Төв аймгийн прокоурын байгууллага дээр шалгагдаж байсан юм уу?

Төв аймгийн прокурорын байгууллага дээр энэ хэрэг хаагдаад байна. Тиймээс долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийг томилж Улаанбаатар хотод шийдвэрлэж өгөөч хэмээн хууль хяналтын байгууллагаас хүсэж байна. 

Прокуророос яг ямар дүгнэлт гарсан юм бэ?

Уг нь хэргийн буруутан гэж сэжиглэгдэж байгаа Ө.Цэцэгшагдар дөнгөж осол гаргасны дараа эхнэр нь болох хүн "Би чамд хэлсэн биз дээ, чи хүн алчихлаа шдээ" гэж машиныхаа дэргэд орилж байсан гэдгийг гэрчүүд хэлж байгаа юм. Гэтэл машин шатаад эхлэхээр нь зугтаад суварга тойроод уул давсан гэсэн. Ийм сэжигтэй хэргийг нуун дарагдуулж байна. Прокурор хэргийг хаана гэсээр байгаад надтай ч зөвлөлдөөгүй хаасан. н.Оюунцэцэг прокурор Ө.Цэцэгшагдарыг нэг өдөр түгжээд дараа нь сулласан.  Дүгнэлтийг гурван удаа гаргахдаа дандаа баяр ёслолын үеэр тааруулж Ө.Цэцэгшагдарын талд гаргасаар хэргийг хаачихлаа.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2826

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%