Нийтлэл 09 сарын 05, 2018

Сургууль цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас ашиглахыг хориглолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг хориглолоо. Уг шийдвэрийг 10 дугаар сарын 1-нээс мөрдөх юм байна.

 Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ухаалаг гар утас хэрэглэх нь нээлттэй байх юм. Тэдэнд сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг төдийгүй яаралтай үед эцэг эхчүүд сургалтын үеэр холбогдох боломжийг бүрдүүлэх зорилгоор зөвшөөрчээ. Харин бусад хүүхдүүдийн хувьд хичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж ашиглах эрх нээлттэй болох юм байна.
Сургуулийн орчинд ухаалаг утасны хэрэглээг хязгаарласнаар цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг нь Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоогдсон байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon