Нийслэлийн МАН-ын хороог УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар удирдана

Өчигдөр өглөө эхэлсэн Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал өнөөдөр үүрийн 05:00 цаг хүртэл хуралдаж удирдлагаа сонгосон байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын хорооны даргад Нийслэлийн засаг дарга С.Батболдыг дэвшүүлэхээр нэрийг нь оруулсан. Харин заалнаас Уул уурхай,  хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазрын нэр дэвшүүлжээ.

Санал хураалтад нийт 349 төлөөлөгч оролцсоноос С.Батболд 164 Д.Сумъяабазар 167 санал  авсан байна. Ингэснээр Д.Сумъяабазар 50.4 хувиар ялалт байгуулж, Нийслэлийн МАН-ын хороог удирдах, цаашлаад 2020 оны УИХ-ын сонгуульд нийслэлийг удирдаж орохоор болжээ.

 Тэрээр, намын үйл ажиллагаанд нийслэлийн 9 дүүргийн оролцоог хангаж ажиллах зайлшгүй шаардлагатайг дурдаад дүүргийн бодит төлөөлөл болсон чадалтай залуусаар багаа бэхжүүлэх ёстой. Мэдээж улс төрийн шийдвэр нэгэнт гарсан учраас  үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, иргэд, сонгогчид, намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх чиглэл рүү улс төрийн бодлогоо нэн тэргүүнд чиглүүлэн ажиллана. Намын анхан шат, үүрт тулгарч буй асуудлыг ойрын хугацаанд ажлын төлөвлөгөө гарган шийдвэрлэж, эхний ээлжинд намын анхан шатны хороо, үүрээс ажлаа эхэлнэ. Түүнээс гадна дүүргийн улс төрийн байгууллагыг бэхжүүлэх, нам, улс төрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, нийслэлийн төсөвтэй холбоотой, нийслэлд тулгамдаж байгаа аж ахуйтай холбоотой олон асуудлаар хотын даргад дэмжлэг үзүүлж, ажлын төлөвлөгөөтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ.


avatar
    • Зочин
    • 103.22.200.*

    Vнэхээр холын шуналтай хvн юмаа

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2823

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%