Эдвард Мозер: Хүн цаг хугацааг тодорхой хэмжээгээр кодлон бүртгэж авдаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн ордонд зохион байгуулж буй “Тархи судлал-XXI” зуун эрдэм шинжилгээний хурлын үеэр Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер “Цаг хугацаа ба орон зай” сэдвээр лекц уншлаа.Тэрээр хүний тархинд орон зай, цаг хугацааны мэдрэмж хэрхэн хадгалагддаг, түүнийг боловсруулах механизмын талаар хийсэн судалгаагаар 2014 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд лекцийнхээ үеэр хархны тархины үйл ажиллагаанд тулгуурлан хийсэн судалгааны ажлаа танилцуулсаныг тоймлон хүргэе.

Хүний тархинд дунджаар 100 тэрбум эс байдаг бөгөөд нэг эс нь 10 мянга орчим эстэй холбогдож,  цахилгаан долгионоор дамжуулан мэдээлэл хүлээн авч, дамжуулдаг аж. Энэ нь хөхтөн амьтан болон хүний тархины ажиллагааны гол хэлбэр бөгөөд үүнийг нарийн судалснаар дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод буй алцхаймер болон сэтгэцийн өвчнүүдийг эдгээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.  Ингэхийн тулд эрдэмтэд харх, сарьсан багваахай, сармагчин болон хүний тархи зүг чигээ хэрхэн олдог талаар судалсан.

Хүний тархинд зүг чиг олох үйл ажиллагааг зохицуулдаг хоёр хэсэг байдаг бөгөөд чихний харалдаа байрлах чамархай орчимд байдаг. Эрдэмтэд хархыг төөрдөг байшин хэлбэртэй болон өмнөө саадтай, саадгүй зэрэг хайрцаганд хийж тухайн орчноо хэрхэн зураглаж байгааг судалсан. Ингэхдээ хүний тархинд байршлын эс, хүрээ эс, торон эс, хурдны эс зэрэг хэд хэдэн төрлийн эсээс бүрдэж байгаа бөгөөд эдгээр эс нь тухайн байгаа орчноо харж, тархиндаа зурагжуулан буулгадаг гэсэн таамаглалыг 1930 оны үед дэвшүүлж байсан. Гэвч тухайн үед техник, тоног төхөөрөмжгүйгээс  үүнийг бүрэн тайлбарлах боломжгүй байлаа. Улмаар 1950 оны үед энэ чиглэлд тодорхой ахиц, дэвшлүүд бий болж эхэлсэн.

 Тухайлбал, маш жижиг хэмжээний электрод бий болгосон. Энэ нь эс хооронд шурган орж, мэдээлэл бүртгэх боломжийг бий болгосон бөгөөд мэдрэлийн эсийн мэдээлэл дамжуулах явцаас эхлээд олон судалгааны эхлэл болсон юм. Харин цаг хугацаатай холбоотой мэдээллийг эрдэмтэд төдийлөн бүрэн судлаагүй байгаа. Ямартай ч хүн хугацааг тодорхой хэмжээгээр кодлон бүртгэж авдаг. Энэ бүхэн бол танин мэдэхүйн ердөө эхний шатны судалгаа цаашдаа улам бүр дэлгэрүүлэн судалж, алцхаймер болон бусад өвчнийг эдгээх ирээдүй ойрхон байна. Алцхаймер бол хүн зүг чиг олох механизмаа алдсан шинж тэмдгээр илэрдэг бөгөөд дэлхийн хүн амын нэг хувь нь энэхүү өвчнөөр шаналдаг гэсэн судалгаа бий. Цаашдаа хүн амын дундаж наслалт өсөх тусам энэхүү өвчний тархалт нэмэгдэж, дэлхийн өмнө тулгамдсан асуудал болно. Тиймээс энэ төрлийн судалгааг нарийн явуулснаар энэхүү өвчнийг эрт үед нь илрүүлэх, эмчлэх боломж бүрдэнэ.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4467

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%