Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Таван толгойн хувьцааг арилжаалах хөрөнгийн биржийг сонгох асуудыг хэлэлцэж Нью-Йорк, Хонконгийн биржүүдэд гаргахаар шийдвэрлэжээ."Энэ талаар УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар дараах тайлбарыг өглөө.
 
 
"
Засгийн газрын хуралдаанаар стратегийн чухал 16 орд газрын хил заагийг шинэчлэн тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, дэмжүүллээ.Мөн Тавантолгойн ордын IPO-г олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахаар болсон бөгөөд Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн биржүүдийг сонгож, судалснаа Засгийн газарт танилцуулсан. Засгийн газар ч гэсэн энэ асуудлыг дэмжсэн. Хонконгийн хөрөнгийн бирж нь цагийн бүсчлэл нэг, Азийн бүс нутаг гэх мэт олон давуу талтай. Нью-Йоркийн хөрөнгийн бирж бол дэлхийн санхүүгийн төв учраас бид хөрөнгийн бирж сонгохдоо нэг биш хоёр сонголт оруулж, хуралдаанаар дэмжлээ. Өөрөөр хэлбэл,Тавантолгойн бүлэг ордын IPO-г Нью-Йорк, Хонконгийн биржүүдэд гарганагэсэн үг. Цаашид биржүүдтэй уулзах, тухайн бүс нутагт хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулагч банкуудтай холбоо тогтоогоод явна".
 
						 
					 
									 
									 
									 
									 
									 
									 
									 
								 
						 
					 
							 
    
Сэтгэгдэл бичих