Японд төгсөгчид болон ажил олгогч компаниудын уулзалт болно

Монголын томоохон аж ахуйн нэгжүүд болон Японд төгссөн боловсон хүчнийг холбох [email protected] career and networking арга хэмжээ Арванхоёрдугаар сарын 26-ны өдөр  14 цагаас Twin tower-2 "liberty" танхимд зохион байгуулагдана.

 Энэхүү арга хэмжээг Монгол Японы хооронд бизнес болоод соёлын харилцааны гүүр  болж хоёр орны эдийн засаг, бизнес эрхлэгч нарыг холбох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой Monnichi.Today  төслийн багаас зохион байгуулж буй юм. 

Хөтөлбөрт төгсөгчид ба ажил олгогч нарын нетворкинг,  оролцогч компаниудын танилцуулга, манлайлагчдын илтгэл болон үйл ажиллагааны дараа бяцхан баярын хөтөлбөртэй.

Түүнчлэн Monnichi.today төслийн баг энэ удаагийн арга хэмжээгээрээ японд төгсөгчдийн мэдээллийг  нэгтгэх, семпаи  болон кохаи нарын харилцаа холбоог сайжруулж, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх зорилготой юм байна.

Арга хэмжээнд оролцож өөрийгөө сурталчлан таниулахыг хүссэн японд төгсөгчдийн танилцуулгыг англи болон япон хэлээр [email protected] хаягаар хүлээж авч байгаа юм.

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4975

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%