ЖДҮ-ийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журамд орсон өөрчлөлтүүд

 ХХААХҮЯ-наас ЖДҮХС-гийн шинэчилсэн журмын талаар мэдээлэл хийлээ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан шинэ журам боловсруулахаар ажилласан билээ. 

Ийнхүү ажиллахдаа Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн Захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах заалтыг үндэслэж 2019 оны гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл ХХААХҮЯ, ЖДҮХС-гийн цахим хуудас болон ikon.mn сайтаар дамжуулан санал авсан. Иргэн, ААН-ээс нийт 1,321 санал иржээ. Мөн хуульд заасны дагуу шинэ журмын хэлэлцүүлгийг телевизээр шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн юм.

  “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж заасны дагуу 2019 оны тавдугаар сарын 9-ний өдрийн захиргааны хэм хэмжээний актын 14 дүгээр эмхэтгэлд хэвлэгдэн гарснаар хүчин төгөлдөр мөрдөхөөр болж дараах өөрчлөлтүүдийг оруулжээ.

      1.Төрийн өндөр албан тушаалтан, гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй;

      2.Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна;

3.Төсвийн хөрөнгөөс зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ;

4.Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй 7 гишүүний 4 нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын төлөөлөл байна;

5.Хөнгөлттэй зээлийн зарим эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн;

6.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол зээл олгохгүй;

7.Хөнгөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банканд тавигдах шаардлагыг бий болгосон;

8.Хөнгөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр салгаж, тодорхой болгосон;

9.Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд төсөл бичих хугацаа олгох зохицуулалтыг хийсэн;

10.Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж хариуцлагыг нэмэгдүүлсэн;

11.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлийн эрсдлийн болон хөрөнгийн эрсдлийн даатгалд жил бүр заавал хамруулна;

12.Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох;

13.Төсөл сонгон шалгаруулалтыг онооны системээр үнэлнэ;

14. Дээд хэмжээ-ЖДҮХС 1.0 тэрбум хүртэлх
Дээд хэмжээ- Орон нутаг 200.0 сая хүртэлх
Доод хэмжээ- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 20.0 сая
Доод хэмжээ- Орон нутаг 20.0 сая хүртэлх болж өөрчлөгджээ. Журманд зааснаар төслийг гурван үе шаттайгаар хүлээн авахаар ажиллаж байна.

Төслийг энэ оны тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 10-ныг хүртэл ЖДҮХС болон Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвүүд дээр хүлээн авна. Төсөл хүлээн авахдаа иргэн, АНН-ийн мэдээллийг боломжит байдлаар авах зорилгоор Үндэсний дата төв, Татварын ерөнхий газартай ЖДҮХС хамтран ажиллах гэрээ байгуулсан тул иргэний хурууны хээг ашиглан мэдээллийг баталгаажуулна.

Мөн орон нутагт төслийн үнэлгээ хийх бүсчилсэн сургалтыг тавдугаар сарын 15-25-ны хооронд зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, дэд хорооны үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл, зааварчилгаа өгнө.

Мөн энэ жил иргэн, ААН-ийн бүртгэлийн дугаар давхардахгүй байхаар зохицуулсан. Бас шинэ багийн зохион байгуулалттайгаар шинэ журмын дагуу төсөл сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй, ил тод явуулна гэлээ.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5001

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%