Морритой өнгөрүүлсэн мягмар гаригууд

Чи хэргэм зэрэгтэй хүмүүст таалагдах гэж байгаа бол тэр санаагаа хаях хэрэгтэй. Тэд хаашдаа чамайг тоож харахгүй. Чи азгүй бүтэлгүй улсуудад гайхуулах гэж бодож байгаа бол тэр санаагаа март. Тэд чамд атаархах л болно. Зэрэг зиндаа чамайг хаана ч хүргэхгүй. Харин илэн далангуй нээлттэй сэтгэл чамайг хүн бүхэнд ижилхэн хүргэнэ.

Заримдаа ганцаардан уйлмаар үе тохиолддог хэр нь бид уйлж болохгүй гэж ойлгосон учир нулимсаа барьдаг. Хань нөхдөө хайрлаад ямар нэгэн зүйл хэлмээр санагдсан хэр нь хэлсэн үг маань юу гэж санагдах бол гэж эмээгээд дотроо хав дараад дуугүй өнгөрдөг. Морригийн хандлага бол түүний эсрэг. Усны цорго нээгээд гараа угаадаг шиг сэтгэлээ задгай тавь. Тэглээ гээд чамд муу юм болохгүй. Харин тус болно. Дотроо айж байвал цамцаа тайлах мэт “за энэ бол айдас юм. Үүнд хэт автагдах хэрэггүй. Үүнийг мэдэрлээ ингээд л гүйцээ” гэж өөртөө хэлж болох аж. Ганцаардлын тухайд ч мөн адил түүнийг хорих шаардлагагүй, нулимсаа урсга, түүнийг гүйцэт мэдэр гэхдээ л “за энэ бол миний ганцаардал, үүнээс эмээх хэрэггүй, ертөнц дээр өөр олон янзаар сэтгэл хөдөлдөг биз дээ. Тэгэхээр тэндээс бас мэдэрье.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5128

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%