Нийтлэл 01 сарын 14, 2020

Популист улстөрчидтэй ард түмэн ба хулчгарууд

Дэлхийн боловсролын форумын үеэр уулзах юмсан гэж таван жил бодож төлөвлөж байсан Итали улсын ерөнхий сайд асан Matteo Renzi -тэй уулзах боломж гарав. World Economic Forum-ын Young Global Leaders тэрбээр 1975 онд төрсөн буюу 44 настай залуу. Тогтворгүй засгийн газраараа дэлхийд зартай Итали улсын Ерөнхий сайдаар 39 настайдаа сонгогдон бараг гурван жил ажилласан. Өөрийнх нь хэлснээр бол нэг засгийн газрын танхим тэргүүлж ажилласан хугацаагаараа Муссолинигийн дараа бичигдэж байгаа гэсэн. Италийн түүхэнд хамгийн залуу ерөнхий сайд болсон төдийгүй тухайн үедээ G7 улсуудын түүхэнд хамгийн залуу улстөрч болсон юм. Мөн Флоренц хотын дарга хийж байгаад шууд ерөнхий сайд болсон гэдэг үзүүлэлт нь Италийн хувьд онцгойд тооцогддог юм билээ. 2014 онд Тайм сэтгүүл түүнийг 40-өөс доош насны дэлхийн хамгийн нөлөө бүхий залуусын гуравт жагсааж байв.

Нэг буудалд буусан байсан тул хамтдаа хурал хэсч тухтай сайхан ярилцан "гулялав". Түүний улстөрийн хоч нь "Сүйтгэгч". Италийн улс төрд үндсээр нь реформ хийх амбицтай нь энэ хоч нь шууд холбогддог. Уулзаад ярьж байхад энэ нь түүний бүх үйлдлээс шууд анзаарагдана. Олны дэмжлэг аван хүссэн реформоо улс төрд хийж чадаагүй тэрбээр өөрийн хүсэлтээр улс төрөөс түр гарсан. Италид бол хэн л бол хэн хэзээ л бол хэзээ улс төрд эргээд орж болдог гээд өөрсдийгөө шоолж байна лээ. Уулзаад сууж байх үе маань Итали улс Хятадын Нэг Зам, Нэг Бүс төсөлд нэгдэж буй анхны барууны өндөр хөгжилтэй улс болж буйтай таарсан юм. Энэ зөв үү гэхэд зөвөөр барах уу даа. Дэлхий ертөнц хавтгай болж байна шүү дээ. Европ хүчээ алдаж, живж буй завь боллоо.

Европт дэлхийн чинээлэг хүмүүсийн бараг тал нь байдаг ч хүн амын 7%, дэлхийн ДНБ-ийн дөнгөж 25%-ийг үйлдвэрлэдэг эрүүл бус бүтэцтэй болсон. Марко Пологоор дамжуулан Итали улс Хятадтай өнө эртний худалдааны харилцаатай байсан. Харин яг өнөөдөр Хятадын хамгийн том худалдааны түнш Европоос Герман улс байгаа. Гэхдээ Германы улстөрийн манлайлал доройтож байгаа. Дотоод зөрчлөө шийдэж чадвал Макрон Европын хамгийн хүчирхэг лидер болж чадна гэж хувийн бодлоо хэлэв. Хүссэн хүсээгүй европ ба Хятад түншлэх ёстой. Тэгэх зуураа Европын Холбоо Африктай холбогдох эдийн засгийн маршал төлөвлөгөөг шинээр зурах ёстой гэж итгэл төгс өгүүлнэ билээ. Мөн Хятад ба АНУ-ын худалдааны дайн хэнд нь ч ашиггүй, аль болох хурдан учраа олцгоож байж дэлхийн худалдааны тэнцвэр тогтоно гэв.

Өнөөдөр ямар ч тэнэг улстөрч худлаа ярьж, гайхалтай уран популизм хийх боломжтой. Харин амласнаа биелүүлнэ гэдэг нь том сорилт болсон. Өөрөөр хэлбэл аварга болох амархан, харин аваргаа хамгаалах хэцүү гэж байна. Үүнээс улбаалаад популизмын сэдэв рүү шууд хазайв. Популизмыг тодорхойлоод өгөөч гэсэн чинь тодорхойлоход хүнд гэнэ. Учир нь барууны нам татвар буулгана гэж попдож байхад зүүний намууд татварыг өсгөж халамжаа нэмэгдүүлнэ гэж попддог. Энэ нь аль аль нь хувийн хэвшил болон ард түмнээс санал зулгаах гэсэн популист үйлдэл. Иймээс бодлогын хувьд популизм гэдгийг тодорхойлох боломжгүй гэв.

Популизм бол ердөө айдас

Шулуухан хэлэхэд популист улстөрчдийг сонгож толгой дээрээ залсан ард түмэн бол шинэ үеэс, ирээдүйгээсээ айдаг хулчгарууд. Популистууд айдас дээр дөрөөлөн залуусын нүдийг сохолдог. Иймээс залуус аа та нар ирээдүйгээсээ бүү айгаач, диктаторуудыг хэзээ ч бүү дэмжин, хүлээн зөвшөөрөөч гээд нэлээд бухимдангуй нүүр рүү минь харж байгаад хэлсэн. Дэлхийн залуус ингэж чадахгүй байгаа учраас Трамп, Брексит, Итали, Австри гээд популизмын давалгаа явааг байгааг учирлав.

Залуусыг улс төрд орох гэхээр зарим ах, эгч нар та нарт улс төрийн туршлага байхгүй, ногооноороо байгаа гэж шүүмжилдэг шүү дээ, яах ёстой билээ, та туршлагаа хуваалцаач гээд тэсэлгүй өөдөөс нь "дургүй хүрээд" асуув. Хамтач үзэл, нэгдсэн үнэт зүйлгүй залуус боловсролтой ба боловсролгүй гэж хоёрхон л хуваагддаг. Харамсалтай нь боловсролтой хэсэг нь хэзээ ч, хаана ч олонх болж чаддаггүй. Харин олонх болдог боловсролгүй нүүгэлтсэн залуус эрх мэдэл, мөнгөнд дуртай ах эгч нарынхаа гар хөл нь болоод дуусдаг. Хөгшин улстөрчид, манлайлагчид мөнгө, эрх мэдлээсээ хэзээ ч зүгээр салахгүй. Minister гэдэг бол сайд буюу улстөрч хүн. Master гэдэг үг бол багш гэсэн утгатай. Харин Италид энэ хоёрыг хослуулсан Maestro гэдэг үг байдаг. Ойлгож хэрэгжүүлж чадвал энэ агуу утгатай үг.

Иймээс боловсор залуус аа гээд ичтэл хэлээд 5:0-дсон доо. Би бол 25 жил гэж харж байгаа, тэрнээс нь богино буюу 10 жил байж болно. Өөрөөр хэлбэл 10-25 жилийн дараа бидний үе хүссэн хүсээгүй дуусна. Мэдээлэл, технологийн энэ хурдацтай хөгжилд дунд өсч хүмүүжиж байгаа бидний хүүхдүүд насанд хүрээд, төлөвшөөд бид нарын өнөөдрийн арга техникээр засаглуулж яг харагдаач гэсэн шүү. Монголоор бол цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдгийг хэлсэн. Иймээс залуус та бидэнд үсрээд л 25 жилийн улстөрийн нас байгаа юм билээ.

Minister гэдэг бол сайд буюу улстөрч хүн. Master гэдэг үг бол багш гэсэн утгатай. Харин Италид энэ хоёрыг хослуулсан Maestro гэдэг үг байдаг. Ойлгож хэрэгжүүлж чадвал энэ агуу утгатай үг.

Бидний залуус улс төрд маэстро байх ёстой. Өмнөх үеэсээ бүү ай. Шинэ цаг ирэхэд хэн нэгэн заавал хохирдог. Хохирсон хэрээр зарим нь хождог юм гээд Италийнхаа жишээг ярив. Хэдэн зууны өмнө анх ном барлаж эхлэхэд сүмийн лам нар жигтэйхэн айж, бослого гаргажээ. Учир нь ном хэвлэгдээд эхлэхээр гараараа ном судар бичдэг лам нар, үзэг, бал, бэх нийлүүлдэг бүлэг ажилгүй, бизнесгүй боллоо гээд үнхэлцэг нь хагарч байжээ. Ер нь бол Европын залуус улс төрд орохгүй байгаа учраас л Европ тив өнөөдөр ийм хуваагдмал, тайван биш, эрсдэлтэй, үймээн самуунтай болсон гэж шууд дүгнэж байна лээ.

Европын буюу бидний асуудал цагаачлал биш шүү харин БОЛОВСРОЛ. Бид бие биедээ хүн гэдэг утгаар нь хандаж чадахгүй бол амьдралын утга учир юу болох юм бэ? Амиа зольж далай гатлан ирсэн хууль бус цагаачдыг би нутагтаа оруул гэдэг байсан. Учир нь хамгийн түрүүнд хүний амиа бид бодох ёстой. Дараа нь тэр улс төр бусад юмаа ярьдаг юм байгаа биз гэж хэлээд уйлуулах шахав. 

Залуус бид өнөөдрийг хүртэл бусдаас суралцах ёстой, туршлагатай болох ёстой гэж яриад, дотроо бодоод даруухан яваад иржээ. Одоо үгүй ээ. Шинэ цагийн туршлага, орчин үеийн мэдлэг, ирээдүйн үнэт зүйлээрээ бид ах, эгч, өвөө, эмээ нараасаа илүү болсон. Бид өөрсдөө бие биедээ, дүү нартаа, бусад хүмүүст, дэлхий дахинд сурсан мэдсэнээ заах, хуваалцах цаг нь болсон. Энэ бол залуу хүн таны, миний хариуцлага. Гэхдээ цаг үргэлж суралцахаа бүү март, ажиллаж буй салбар бүртээ инноваци хий, хамгийн гол өөрөө инновацилаг бай гэж захиж байна.

Бултаараа инновацилаг болцгооё! Та нарт юу бодогдож байна?

 

Сэтгэгдэл бичих

arrow icon