Нийтлэл 04 сарын 10, 2020

COVID19-ийн дараа эдийн засаг сэргэхэд анхаарах ГУРВАН хүчин зүйл

BIS-ийн 3 судлаач дэлхийн эдийн засагт коронавирусын тархах нөлөөллийг тооцож үзээд, "V хэлбэртэй сэргэлт"-ийн үед гол эдийн засгууд 2020 оны 2-р хагаст бүрэн сэргэнэ гэсэн үр дүнд хүрч. Харин вирусыг хяналтанд оруулах арга хэмжээ үр дүн багатай, халдварын 2 дахь давалгаа явагдсаны дараа эдийн засаг сэргэх тохиолдолд хүндрэл 2021 оны сүүл хүртэл үргэлжилнэ гэсэн төсөөллийг хийжээ. Гэхдээ энэ үр дүн нь тооцоолол төдий бөгөөд дараах 3 зүйлийг анхаарах шаардлагатай гэдгийг онцолжээ:

1) Уг тооцооллыг хийхийн тулд эдийн засаг хэрхэн ажилладаг зүй тогтлыг 1997-2019 оны тоон мэдээлэл дээр тулгуурлаж тогтоосон. Харин вирусын улмаас карантины хязгаарлалттай энэ үед эдийн засаг урьдынхтай ижил зүйл тогтлоор ажиллахгүй, төсөв мөнгөний бодлогын нөлөөлөл хэвийн үеийнхтэй ижил нөлөөтэй байхгүй.

2) Карантин эдийн засгийг "хиймлээр царцаасан/зогсоосон" байгаа учир вирус хяналтанд орж, үйлдвэрлэл болон хэрэглээ талд тогтоосон хязгаарлалтууд цуцлагдахад эргээд өмнөх эдийн засгийн хүндрэлүүдтэй харьцуулахад эргээд илүү хурдтай сэргэх боломжтой

3) Коронавирусын дараа бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн сүлжээнд өөрчлөлт орох; хэрэглэгчид, бизнес эрхлэгчдийн сэтгэхүйд өөрчлөлт гарах/эрсдэлийн мэдрэмж өөрчлөгдөх, ажиллах болон хэрэглэх хандлага өөрчлөгдөх зэрэг эдийн засагт бүтцийн шинж чанартай өөрчлөлт бий болсон тохиолдолд уналтаас сэргэх хурд илүү удаан байж болно. Тооцоололд ашиглсасан эдийн засгийн загвар эдгээр хүчин зүйлсийг нөлөөллийг таамаглах аргагүй.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon