Нийтлэл 06 сарын 08, 2016

Улс орнуудын БАЯЛГИЙН САН-гийн таван төрөл

Улс орнуудын баялгийн сангууд (Sovereign wealth fund)  төрийн бодлого, хөрөнгө хөрөнгө оруулалтаасаа шалтгаалж таван төрөлтэй. Эдгээр таван төрлүүдийн онцлогийг дурдвал:

Тогтворжуулах сан:

Тогтворжуулах сан нь түүхий эдийн үнэ, гадаад шокын нөлөөнөөс төсөв, эдийн засгийг тусгаарлах зорилготой. (Чили – Эдийн засаг, нийгмийн тогтворжуулах сан, Зүүн Тимор, Иран, ОХУ – Газрын тосны тогтворжуулах сангууд бий). Эдгээр сангууд хөрвөх чадвар сайтай хөрөнгөнүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой. Сангийн 80 орчим хувийг бондод оруулдаг ба нийт хөрөнгө оруулалтын 70%-ийг засгийн газрын үнэт цаас эзэлдэг.

Хадгаламжийн сангууд:

Хадгаламжийн сангууд нь сэргээгдэхгүй хөрөнгөнүүдийг санхүүгийн бүтээгдэхүүн болгох зорилготой. (Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар, Лив, ОХУ-ын Үндэсний баялгийн сан). Эдгээр хөрөнгө оруулалт нь өндөр эрсдэл-өндөр өгөөжтэй хэрэгслүүдэд чиглэх ба нийт хөрөнгийнхөө 70-аас илүү хувийг хувьцаа болон бусад хөрөнгө оруулалтанд хийдэг.

Хөгжлийн сангууд:

Хөгжлийн сангууд нийгэм, эдийн засгийн төслүүдэд тухайлбал дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах зорилготой. (Ираны Үндэсний хөгжил).

Тэтгэврийн нөөц сангууд:

Тэтгэврийн сангууд ирээдүйд гарах тэтгэвэртэй холбоотой өр төлбөрийг улсын төсөвт дарамт багатай байхаар уялдуулах зорилготой. (Австрали, Ирланд, Шинэ Зеланд). Ирээдүйн тэтгэврийн зардлыг хаах зорилготойгоор хувьцаа, бусад хэрэгслүүдэд хөрөнгө оруулдаг.

Хөрөнгө оруулалтын корпорациуд:

Тус сангууд өндөр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг үндсэн зорилгоо болгодог (БНХАУ, БНСУ, Сингапур).

 

Зураг. Баялгын сангуудын хөрөнгө хуваарилалт, хувиар


Улс улсын нөхцөл байдлаас хамаарч баялгийн сангуудын зорилго өөр өөр. Нөөц ихтэй улсууд хэдэн хэдэн зорилготой байх ба тухайлбал Азербейжан, Ботсвана, Тринадад Тобаго, Норвеги улсууд тогтворжуулах болон хадгалах, Австрали улс хадгаламж ба тэтгэврийн сан, Казакстан улс тогтворжуулах, хадгалах, хөгжлийн зорилго бүхий сангуудтай.

Зураг. Тогтворжуулах болон хадгаламжийн баялгын сангуудын хөрөнгө оруулалт

Сэтгэгдэл бичих

arrow icon