Нийтлэл 04 сарын 25, 2019

Японд гамшгаас хамгаалах сургалтыг ингэж хийдэг

Өнөө өглөө гамшгаас хамгаалах сургалт зохион байгууллаа. Зохион байгуулалт бүтцийг нь ажилавал дутагдалтай зүйлүүд байна. Миний хувьд Японд гамшгийн сургуулилтанд зөндөө орж байсан, тэр туршлагаасаа хуваалцъя.

 1) Японд хэзээ ч авто зам бөглөж сургалт хийдэггүй. Мөн төрийн албан хаагч нар олноор очиж бүртгэж, тамга тэмдэг дардаггүй.

2) Манай 10-тын системтэй төстэй систем хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл байгууллагын 1 хүн нь 10 хүнээ бүртгээд, дараагийн шатны хүндээ хүн бүрэн бүтэн багаа эсэхийг мэдэгддэг. Холбоо барьж чадаагүй бол эхний ээлжинд эрсдсэн байх магадлалтай гэдэг категорт хамруулдаг.

3) Хамт ажилладаг, хамт амьдардаг байлаа гээд байнга хамт байх албагүй учир утсаар холбогдох зэрэг бусад арга хэмжээг авдаг. Мэдээж гамшгийн үед утасны сүлжээ бүхэлдээ ачаалалтай байх байх болохоор түүнээс урьдчилан сэргийлэх, холбоо тогтоох мэдлэг олгодог ба, хүнээ бүртгэх ажлаа хэд хэдэн шатлалаар (гамшгийн дараах шууд репорт, гамшиг болсон өдрийн оройн нэмэлт репорт г.м)

4) Манайхны зохиосон шиг, гамшиг  эхлэхийн өмнө болох албагүй. Иймд өндөр байшинтай оффист ажиллаж байх цагаар болох тохиолдлыг хамгийн түрүүнд хийдэг. 4 давхар байшингийнхаа гадаа гараад өөрсдийгөө хамгаалах нэг өөр, 40 давхар байшинд ажиллаж байгаад газар хөдлөх нэг өөр учир.

5) Лефт ашиглахгүй шат ашиглах, байшин барилгаас хол талбайд цуглах, шилэн байшингийн хажуу талаас хол байх зэрэг зааврууд, байгууллага дотроо байвал 10-т 10-таараа хаана цуглах зэрэг зүйлээ урьдчилан зааж өгдөг.

6) Манай хотын байрнууд шиг 3-4 давхар байшингуудтай газар байвал байрныхаа голд байдаг хүүхдийн тоглоомын газар гэх мэтдээ цуглахад хангалттай. Тэрнээс хаа хол талбай орох гэж явж байгаад өөр юманд даруулаад үхчихвэл яана?

 

Сэтгэгдэл бичих

arrow icon