Нийтлэл 01 сарын 28, 2015

Эрдэнэс Таван Толгойд хийсэн шалгалтын дүн муу гарлаа.

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай Эдийн Засгийн Байнгын хороонд танилцуулав.

Шалгалтын дүнд 

Иргэдийн эзэмшиж буй хувьцааны бүртгэл санхүүгийн тайланд тусгагдаагүй;

"Таван толгой"-н ордын тусгай зөвшөөрлийг үнэлж компанийн тайлан балансад тусгах ажил хийгдээгүй;

⋅ Аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс тус компанийн хувьцааг худалдан авсан мөнгөн хөрөнгийг компанийн дансанд шилжүүлэлгүй “Хүний хөгжил сан”-д шилжүүлсэн;

⋅ Иргэдийн хувьцааг эргүүлэн худалдан авах Засгийн газрын зүгээс гаргасан шийдвэрийн дагуу хүсэлт гаргасан боловч мөнгөн хэлбэрээр хишиг хувь хүртэж чадаагүй иргэдийн хувьцааны бүртгэлийг хэрхэх талаарх эцсийн шийдвэрийг гаргаагүй орхигдуулсан;

⋅“Чалько” компаниас авсан 350 сая ам.доллараас 143 сая ам.долларын өр үлдсэн.

⋅Үүн дээр арилжааны банкуудаас авсан зээлийг оруулан тооцвол 400 орчим сая ам.долларын өртэй. 2014 оны гуравдугаар улирлын байдлаар 854 тэрбумын өртэй 

зэрэг зөрчлүүд илэрчээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon