Нийтлэл 03 сарын 23, 2015

Япончууд сумод амжилтгүй байгаа нь баян болсоных

Экономист сэтгүүлээс Япончууд үндэсний бөх сумодоо яагаад амжилтгүй барилдаж буй талаар тайлбар анализ хийж, дахин япон аварга төрүүлэхийн тулд үндэсний бөхийн дүрэмдээ өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзжээ:

Японы сумогийн спорт нь гурван зууны түүхтэй төдийгүй бөхчүүд нь олон жилийн  дадлага туршлагатай ажээ. Япон ардын нэгэн домогт бурхан Таке-миказушигийн сумогийн алдартай барилдааны тухай түүхийг өгүүлдэг. Өнгөрсөн нэгдүгээр сард

 Монголын Хакухо аварга мөн л мэргэжлийн сумогийн дэвжээнээ манлайлж Эзэн Хааны аваргын цомыг 33 дахь удаагаа хүртсэн. Ийнхүү гадаадын бөхчүүдэд үндэснийхээ бөхийн түрүүг алдах болсон нь Японы сумогийн хорхойтнуудын хувьд дасал болсон бөгөөд хэсэгхэн хугацааны харамсалтай дүр  зураг хэмээн тайвширдаг гэнэ. 

Учир нь Хакухогийн ялалт бол зөвхөн дэвжээний ялалт бөгөөд Японы түүхэн аваргууд болох Тайхо, Хоккайдо нарын рекордыг эвдэж чадаагүй юм байна. Японы мэргэжлийн сумогийн хамгийн шилдэг 26 бөхөөс  арав нь Японы харьяалалтай бол долоон бөх нь Монголынх ажээ.  Түүнчлэн  Японы бөх 2006 онд хамгийн сүүлд түрүүл аваргын цолыг авч байсан удаатай.  Япончууд яагаад  богино хугацаанд сумогийн дэвжээнээ амжилтгүй барилдах болсон бэ? гэсэн ас уулт гарч ирж байна.

Ийнхүү сүүлийн жилүүдэд Японы мэргэжлийн сумогийн дэвжээнээ гадаадын бөхчүүд тэргүүлэх болсон шалтгаан нь  хүсэлт гаргасан хүн бүрт барилдааны  эрх  олгодог болсонтой холбоотой байх магадлалтай гэж үзээд Японы мэргэжлийн сумогийн дэвжээний удирдлагууд энэ асуудлыг зохицуулах гол арга нь хатуу чанга хуулийн  зохицуулалт хэмээн үзжээ.  Тухайлбал 2010 онд  Японы мэргэжлийн сумод нэг улсын  нэг л  бөхөд  барилдах зөвшөөрлийг олгох, заавал Японы иргэний харьяалалтай байх гэх мэтчилэн  санал гаргаж байжээ. Гэтэл энэ санал нь сумо бөхийн спортын чанарт сөргөөр нөлөөлөх, түүнчлэн  гадаадын бөхчүүд Японы хэл соёлыг сайн мэддэггүй гэх мэт олон асуудалтай тулгарсанаас цуцлагджээ.

Их аварга Хакухо Даваажаргал нэгэн ярилцлагадаа “Миний уран барилдааныг Японы мэргэжлийн  сумогийн дэвжээ, сумогийн хорхойтнууд хүлээн зөвшөөрсөн” гэжээ. Мөн олон   судлаачид Японы сумогийн  алдарт бөх Тайхог Украин гаралтай хүн хэмээн  үздэг бөгөөд түүний эцэг нь Украины хүн байсныг хүлээн зөвшөөрдөг байна.

Япончууд үндэсний өв соёлоо хадгалж үлдэх аваргыг төрүүлэхийн тулд жилд нэг  хөвгүүнийг сумод барилдуулахаар бэлтгэл хийлгэж эхэлдэг байна. Сумогийн бөх бол хүчний спорт тул маш их жин, хүч тэнхээ шаарддаг учир тэдний хүч тэнхээ  дутагддаг. Харин дээр  үед Японы бөхчүүд алдартай байсны нууц нь алс мужийнхаа хөдөө тосгонуудад амьдардаг ам бүл олонтой ядуу иргэдийн  хүүхдүүдийг авчирч бэлтгэл хийлгэдэг байжээ. Гэтэл өнөө үед Японы ихэнх иргэд  баян чинээлэг бөгөөд цөөхөн хүүхэдтэй байдаг болжээ.  Тиймээс гадаадын дорой буурай хөгжилтэй орнуудын бөхчүүд сумод зонхилон барилдах болсон байна. Тэд Япон тэр дундаа Монголчуудын дэгээдэх гэх мэт  бөхийн олон янзын арга техник, мэхийг суралцах болжээ.

Саяхан 

17 настай сумогийн бэлтгэл хийж байсан хөвгүүнийг дасгалжуулагч нь шар айрагны шил, бэйсболын цохиураар цохисноос болж үхсэн харамсалтай хэрэг гарчээ.  Энэ мэт сумогийн хатуу ширүүн дасгал сургуулилт, дэг жаягаас  үүдэн Япончууд сумод хүүхдээ барилдуулахыг хүсдэггүй бөгөөд сумогоос бөхчүүдээ гаргах хүсэлтээ илэрхийлдэг болжээ.

Мөн 2010 онд Якузагийн бүлгийн залуус хууль бус бооцоог дэвжээнд гаргаж мөрий тавьсныг мөрдөн илрүүлсэн юм. Японы хуучны үзэлтэй захирагчид болон Японы сумогийн холбооныхон одоог хүртэл  энэхүү хүчний спортод өөрчлөлт оруулахыг эсэргүүцдэг байна. Өнгөрсөн жилийн  хямралаас үүдэн Японы засгийн газраас сумогийн холбооны хуулинд өөрчлөлт оруулсан байна. Энэ тийм төгс шийдэл биш бөгөөд Япончууд сумогийн дэвжээнээ аваргаа дахин төрүүлэхийн тулд дүрэмдээ хангалттай өөрчлөлт хийх хэрэгтэй болжээ. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon