Хятад улс хаи-тэк, инновацийн орон болохоор шуударсан

Арваад жилийн өмнө Хятадын цахилгаан бараа үйлдвэрлэлийн компани Леново IBM корпорацын компьютер үйлдвэрлэлийн нэг гарыг 1,75 тэрбум доллараар авсан нь Хятадын гадаад дахь анхны томхон технологийн компанийн нэгтгэл байлаа.  Тэр арилжаагаар Леново дэлхийн хамгийн том компьютер үйлдвэрлэгчдийн нэг болж(одоо хамгийн том нь гэгдэж буй), Хятад улс олон улсад технологийн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг болох замнал эхэлсэн билээ. Энэ явц асар хурдтай эрчимжиж, 2014 онд гэхэд Хятадаас АНУ-ын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт АНУ-д оруулсан нийт хөрөнгө оруулалтын талыг эзэлж байна.  Хагас дамжуулагч, биотехнологи, цэвэр эрчим хүч гэх мэт салбарт орсон хөрөнгө бараг бүхэлдээ Хятадын хувийн хөрөнгө оруулагчдаас оржээ.

 

 

2014 оны нэгдүгээр сард Леновогийн худалдаж авсан АНУ дахь Моторола гар утасны үйлдвэр. Гэрээний үнэ: 2,9 тэрбум доллар. Фото зургийн эх сурвалж: КераНьюс

 

 Хятадын хаи-тэк хөгжлийн тухай 3 баримт:

  • Хятад улсын эдийн засгаа гадаадад ч дотоодод ч  өндөр түвшинд технологижсон салбарууд руу түлхүү тэлж хөгжүүлэх бодлого шат ахих тусам улам хүчээ авч байна
  • Бээжингийн гадаад дахь хөрөнгө оруулалт үнэн чанартаа юуны төлөө вэ гэдэг асуулт нээлттэй хэвээр байна
  • Хятадын технологийн чадвар сайжрахын хэрээр дотооддоо болон гадаад дахь бүтээгдэхүүнийх нь үнэ цэнэ нэмэгдэж, аливааг хуулж хийдэг гэсэн нэрнээс бага багаар салж, шинийг зохион бүтээж үйлдвэрлэдэг инноватор улсын дүр төрхтэй болж ирж байна.

 

Энэ нь Хятадын уламжлалт гадаад дахь хөрөнгө оруулалтын хэв маягаас нэлээн өөр гэж Стратфор судалгаа, шинжилгээний институтийн шинжээч үзжээ. Угтаа улсын өмчит компаниуд гадаад дахь томхон нэгтгэл, арилжааг хариуцаж ирсэн ч хаи-тэк салбарт Засгийн газартай ямар ч холбоогүй юм уу, бага зэрэг хамааралтай компаниуд хөрөнгө оруулах хандлагатай байна. Хятадын засгийн газрын оролцоо хэдийгээр бага харагдаж байгаа ч хөрөнгө оруулалтын ийм идэвхитэй өсөлт барууны компаниуд болон АНУ зэрэг улсын хувьд Бээжингийн хөрөнгө оруулалтын стратеги, зах зээлд үзүүлэх тэдний нөлөөний талаар санаа зовоход хүргэж байгаа аж. Бусдад хөрөнгө оруулах зуур Хятад улс өөрөө зарим хаи-тэк салбарт манлайлах хэмжээнд хүрч хөгжиж ирж байна. Эдийн засгийн хэмжээгээр нь бодвол технологийн чадавхи нь цаашид энэ эрчээрээ хүчирхэгжиж, дэлхийн технологийн зах зээлд үлэмж нөлөөтэй тоглогч болох төлөвтэй байна.

 

Аmerican Enterprise Institute-ийн нэгтгэсэнээр 2005 оноос хойш БНХАУ дэлхий дахинд 11 триллион гаруй долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс 40 орчим тэрбум доллар эрчимтэй технологийн компаниудад оржээ. Доорх хүснэгтээс сүүлийн 10 жил хийгдсэн томоохон гэрээнүүд, хөрөнгө оруулагч, үнийн дүнг харж болно.

Жил Сар Хөрөнгө оруулагч Үнэ/сая.доллар Хувь Компани Улс Бүс нутаг
2005 1 China Academy of Sciences 1740 IBM USA USA
2007 1 China Mobile 280 0,89 Paktel Pakistan West Asia
2007 5 China Mobile 180 0,11 Paktel Pakistan West Asia
2008 1 Wuxi PharmaTech 160 1 AppTec Lab Services USA USA
2008 3 Mindray Medical 200 Datascope USA USA
2009 9 Unicom 1000 0,01 Telefonica Spain Europe
2009 12 China Mobile 500 Pakistan West Asia
2010 4 Tencent 300 0,1 Digital Sky Technologies Russian Federation West Asia
2010 12 Sinochem 270 0,5 DSM Netherlands Europe
2011 1 China Unicom 500 0,01 Telefonica Spain Europe
2011 1 Lenovo  180 0,51 NEC Japan East Asia
2011 4 ZTE 200 Brazil South America
2011 6 Lenovo  670 0,82 Medion Germany Europe
2011 11 Huawei 130 Italy Europe
2012 5 Huawei 1500 Hungary Europe
2012 6 CIC 490 0,07 Eutelsat France Europe
2012 9 BGI 120 1 Complete Genomics USA USA
2012 9 Xinwei 300 Nicaragua North America
2012 9 Lenovo  150 1 Digibras and Dual Brazil South America
2013 4 Fosun 240 0,96 Alma Lasers Israel Europe
2013 5 CDH 110 0,2 Mobile World Vietnam East Asia
2013 6 Mindray Medical 110 1 ZONARE Systems USA USA
2013 6 Shanghai MicroPort Scientific 290 Wright Medical USA USA
2013 10 Huawei 200 Britain Europe
2013 12 Shenzhen Hepalink 340 1 Scientific Protein Laboratories USA USA
2014 1 Lenovo  2910 1 Motorola Mobility USA USA
2014 1 Lenovo  2140 IBM USA USA
2014 2 Huaxin 310 0,85 Alcatel-Lucent France Europe
2014 3 Alibaba 220 0,2 TangoMe USA USA
2014 4 China Mobile 520 Pakistan West Asia
2014 5 Baidu 300 USA USA
2014 6 China Mobile 880 0,18 True Corp Thailand East Asia
2014 7 ZTE 100 Brazil South America
2014 7 SAFE 520 0,02 Telecom Italia Italy Europe
2014 7 SAFE 110 0,02 Prysiam Italy Europe
2014 10 Fosun 590 0,96 Espirito Santo Saude Portugal Europe
2014 10 Huawei 180 Canada North America
2014 12 Baidu 600 Uber USA USA
2015 1 Alibaba 580 One 97 India West Asia
2015 1 Tencent and Renren 100 Singulariteam Israel Europe
2015 2 Huawei 170 India West Asia
2015 2 China Launch and Tracking Control General 300 Argentina South America
2015 3 Alibaba 200 Snapchat USA USA
2015 4 Tencent 130 0,15 Glu Mobile USA USA
2015 4 Hua Capital and CITIC 1900 1 Omnivision Technologies USA USA
2015 4 Cybernaut 200 Skolkovo Foundation Russian Federation West Asia
2015 5 CIC 1800 NXP Semiconductors Netherlands Europe
2015 6 Alibaba 120 0,2 SoftBank Corp and FoxConn Japan East Asia
2015 6 Uphill Investment 730 1 Integrated Silicon Solution Inc. USA USA

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4672

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%