Өнөөдрийн эдийн засгийн тойм: 2016.02.24-ны өдрийн эдийн засгийг 90 секундэд

Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд

-Энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн НӨАТ-ын шинэ хуулиар аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын тайлангаа дараа сарын 10-ны дотор мэдүүлэх үүрэгтэй. Гааль, Татварын Ерөнхий газраас нэгдүгээр сарын тайлан хүлээн авах хугацааг хоёрдугаар сарын 20 хүртэл сунгасан юм. Энэ хугацаанд НӨАТ-ын тайлан ирүүлэх ёстой аж ахуйн нэгжүүдийн 85.7 хувь нь тайлангаа ирүүлжээ.

-Таван Толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд 1.3 тэрбум ам.долларын зээлийг БНХАУ-ын Экспорт, Импортын банкнаас авахаар хэлэлцэж байна. Мөн шаардлагатай тохиолдолд төсөлд Засгийн газраас баталгаа гаргаж өгөх асуудал хөндөгджээ. 240 км үргэлжлэх Таван Толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцжээ.

-Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг цэвэрлэхэд 8.1 тэрбум төгрөг зарцуулахаар болсон талаар НЗДТГ-аас мэдээллээ. Үүний зэрэгцээ Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зураг төслийг хийж байна.

-Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани Хую Вангийг ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүнээрээ томилсон байна. Тэрбээр тус компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг “Novel Sunrise Investment” компанийн толгой компани болох “China Cinda Holdings” компанид ажилладаг аж. ТУЗ-ийн шинэ гишүүн “China Cinda Holdings”-аас өмнө “Macquarie Capital”-д ажиллаж байсан туршлагатай гэж “SouthGobi Resources”-ээс мэдээллээ.

-2015 онд бөөний болон жижиглэн худалдаа 3.6 хувиар буурч, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд сөргөөр нөлөөлсөн болохыг УБСЕГ-аас мэдээлээд байна.

-Хөвсгөл аймагт энэ онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 1 тэрбум 300 сая төгрөгний 8 хөтөлбөр, 1 төсөл хэрэгжихээр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний хорооноос баталжээ. 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5004

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%