Өнөөдрийн эдийн засгийн тойм: 2016.02.29-ны өдрийн эдийн засгийг 90 секундэд

Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд

-Зүүн бүсэд баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн тендерт 14 компани оролцохоор саналаа ирүүлснээс одоогийн байдлаар хоёр компани тунаж үлдээд байгаа талаар Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Засгийн газраас зүүн бүсэд буюу Тамсагийн сав газар орчимд болон Хэнтий аймгийн Бор-Өндөр гэсэн хоёр байршилд газар газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргасан. Шалгарсан компанитай энэ оны II улиралд гэрээгээ байгуулж, дараагийн шатны ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

-БНХАУ-ын Шанхай хотноо “Их 20”-ийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын дээд хэмжээний чуулган болж байна. Энэ удаагийн уулзалтаар олон улсын худалдаа, эрэлтийг дэмжих арга замаас гадна БНХАУ-ын эдийн засаг, валютын ханшийн асуудлыг голлон зөвлөлдөх хүлээлттэй байна.

-“Ай Си Ти” группын охин компани болох “iTools” компани нийт хувьцааныхаа 43.7 хувийг олон нийтэд санал болгохоор ажиллаж байна. Нийт 1.8 сая гаруй ширхэг хувьцааг нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэйгээр олон нийтэд санал болгох зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос авчээ.

-БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Freegood Inc компани Дорноговь аймагт орших Өндөрнаран зэс, алтны төслийнхөө хайгуулын ажлыг эрчимтэй явуулж байна. Тус компани өчигдөр уг төслийнхөө ордыг 12.4 тонн алтны ашигтай нөөцтэй болохыг Монголын Засгийн газраар баталгаажуулсан тухай мэдээллээ. Уг нөөцийг нийт 11 мянган тууш метр өрөмдлөг хийсний дүнд тогтоосныг компанийн Гүйцэтгэх захирал Сүк Мин О мэдэгджээ.

-Санхүүгийн Зохицуулах Хороо Биржүүдийн нэгдсэн төв байгуулах талаар хэлэлцлээ. Одоо байгаа Хөрөнгийн бирж, Хөдөө Аж Ахуйн биржүүд болон цаашид байгуулагдахаар яригдаж байгаа Эрдэс баялгийн зэрэг шинэ биржүүдийг нэгтгэх нь эдийн засгийн үр өгөөжтэй гэж салбарынхан үзэж байна.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5004

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%