Ам долларын сулралт ба төв банкуудын бодлого

Ам.долларын ханшийн сулралт нь төв банкуудын ажлыг өмнөөс нь хийж байна хэмээн хэлж болохоор байна. Өнгөрсөн онд ам.долларын индекс 2003 оноос хойших хамгийн өндөр сулралттайгаар хаагдлаа. Энэ онд долларын ханшийн сулрал үргэлжилвэл төв банкууд мөнгөний хатуу бодлогоо баримтлах шаардлагагүй болж байна. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж хатуу бодлого баримтлах шаардлагатай тулгарсан төв банкууд мөнгөний бодлогоо өөрчлөх шаардлагагүй боллоо гэж шинжээчид дүгнэж байна.

Хөндөж буй гол асуудал нь тухайн орны валютын ханш ам.долларын эсрэг чангарснаар эдийн засгийн өсөлт, инфляцийг сааруулж, бодлогын хүүг зохистой түвшнээс бага хэмжээнд хэвээр үлдээх бодлогын орон зай бүрдэж байна.

Тухайлбал: Лондон төвтэй Credit Agricole-н шинжээч Мohit Kumar-н үзэж байгаагаар “Өргөн утгаараа валютын ханш чангарах нь мөнгөний хатуу бодлоготой ижил нөлөөг эдийн засагт үзүүлдэг аж. Өөрөөр хэлбэл сүүлийн хугацаанд нэмэгдэж буй инфляцийн хүлээлтийг валютын ханшийн өсөлт сааруулж мөнгөний хатуу бодого хэрэгжих хугацааг хойшлуулах юм.

Еврогийн ханш ам.долларын эсрэг сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшинд дөхөөд байгаа. Цаашид ам.долларын ханшийн сулралт үргэлжилбэл Европын төв банк зөөлөн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байх төлөвтэй байна. Европын төв банкны ерөнхийлөгч Mario Draghi-н 9 дүгээр сард “Еврогийн ханш үргэлжлэн чангарсаар байвал ханшийн хэлбэлзэл нь үнийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна” хэмээн ярьсан.

Азийн валютын хүчтэй ханш

Азийн орнуудын валютын ханш ам.долларын эсрэг хүчтэй байна. Тухайлбал, ам.долларын эсрэг Хятадын юань 2008 оноос хойших, Японы иень 2011 оноос хойших, Солонгосын вон 2004 оноос хойших, Энэтхэгийн рупи 2010 оноос хойших хамгийн сайн гүйцэтгэлтэй жил байлаа. Азийн орнуудад мөн л ханшийн чангаралт нь мөнгөний хатуу бодлогын үүргийг гүйцэтгэж байна. Энэ нь төв банкуудын хувьд таатай нөхцөл байдал юм. Дотоодын ханшийн чангарал нь экспортын барааны өртгийг нэмэгдүүлж, импортын барааны өртгийг хямд болгосноор инфляци нэмэгдүүлнэ. Хэрэв  үнэ өсөхгүй бол төв банкуудыг зөөлөн бодлого хөрөнгийн зах зээлд хөөс үүсгэж, дараагийн хямралын шалтгаан болно.  Эдгээрээс дүгнэхэд “Хэрэв доллар суларч байгаа бол энэ нь хөгжиж буй орнуудын ханш чангарч байгаа гэсэн үг. Энэ нь төв банкууд хатуу бодлого баримтлах шаардлагагүй гэсэн үг”.

Гэхдээ ам.долларын ханш сул байгаа нь Холбооны нөөцийн санг бодлогын хүүгээ хүлээгдэж байгаагаас нэмэгдүүлэх шалтгаан болох магадлалтай. Энэ нь Азийн төв банкуудад бодлогын түвшинд хариу үзүүлэх дарамтыг бий болгоно.

Монгол банк

2017 онд ам.долларын ханш 2.4 хувиар суларч харьцангуй тогтвортой байлаа. үүнд түүхий эдийн үнэ сэргэснээр макро эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан, төсвийн алдагдал багассан, богино хугацааны гадаад өрийн асуудлаа шийдсэн, ОУВС болон донор орнуудын тусламж орж ирсэн зэргээс

Төв банкны мөнгөний бодлогын зөвлөл 2017/12/22-нд бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж  11.0 хувь болгох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр нь эдийн засгийн өсөлт бизнесийн идэвхжил болон ажил эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх юм.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1033

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

11%
МАН
20%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 11%
  • 20%
  • 68%