2017 онд татварын нийт орлого 6,3 их наяд болж өсчээ

Үндэсний статистикийн ерөнхий газраас өнөөдөр 2017 оны нийгэм эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэлийг танилцууллаа. 2017 оны хувьд хэд хэдэн татвар нэмэгдсэн төдийгүй үүнийг даган хэрэглээний бараа бүтээгдэхүүн ч өссөн байна.

Тодруулбал Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн нийт хэмжээ 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөгийн зарлага болж, эргэн төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 8.9 их наяд төгрөг болж улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэлд 1.7 их наяд төгрөгийн алдагдал гарчээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оноос 1.9 их наяд төгрөгөөр буурахад татварын орлого 1.4 тэрбум буюу 27.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин татварын нийт орлого нэмэгдэхэд дараах хүчин зүйлс нөлөөлжээ. 

Үүнийг даган хэрэглээний үнийн индекс өсч хэрэглээний барааны үнэ индекс улсын хэмжээнд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар өссөн байна. Тодруулбал хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 7.3%, төмс хүнсний ногооны дэд бүлгийн үнэ 21.6%, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 9.6%, сүү сүүн бүтээгдэхүүн өндөгний дэд бүлгийн үнэ 11.6% тээврийн хэрэгслийн дэд бүлгийн үнэлгээ 23.3% хувь бинзен тос түлшний бүлгийн үнэ 10.3 хувиар өссөн байна. 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4459

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%