Нийтлэл 02 сарын 22, 2018

Зурагт их үзэх нь хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Америкт 8-18 сартай хүүхэдтэй 1000 гэр бүлээс судалгаа авсан байна. Хүүхдэдээ хэр тогтмол ном уншиж өгдөг, хэр их хөгжим сонсгодог, хүүхдүүддээ зурагт болон видео бичлэг үзүүлдэг эсэх талаар тэдгээр эцэг эхээс асуужээ. Түүний хажуугаар тэдгээр гэр бүлийн хүүхдүүдийнх нь хэл ярианы хөгжлийг бас харьцуулж судлахад ном уншиж өгдөг эцэг эхчүүдтэй хүүхдүүд дундаж үзүүлэлтээс 8 хувиар илүү хөгжилтэй байхад тогтмол зурагт үздэг хүүхдүүд дундаж үзүүлэлтээс 20 хувиар хоцрогдмол хөгжилтэй байгаа үзүүлэлт гарсан байна. Зурагтаар урсан өнгөрөх дүрсүүд бага насны хүүхдийг төдийгүй сургуулийн бага ангийн хүүхдүүдийн уураг тархинаас хэт их зүйл шаардаж ачаалалд оруулдаг болох нь тогтоогдсон байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon