Нийтлэл 07 сарын 27, 2018

Улирлын чанартай харшлыг хэрхэн эмчлэх вэ?

Хавар намрын улирал эхлэнгүүт л зарим хүн хамар ам нь битүүрч, нус нулимстайгаа холилдон, толгой өвдөж, нойргүй хонох нь энүүхэнд боллоо гэж халаглаж эхэлдэг. Хүмүүсийг ийм байдалд хүргэдэг хүчин зүйл нь ургамлын болон тоосны харшил юм. Тэгвэл энэхүү харшлыг хэрхэн эмчлэх тухай дараах зөвлөгөөг хүргэе.

 Хүмүүс байгалийн гаралтай бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд хамгийн ач тустай бөгөөд автоматаар аюулгүй гэж боддог боловч улирлын чанартай харшлын үед эсрэгээр нөлөөлөх ч тохиолдол байдаг. Ямар бүтээгдэхүүн хэрэглэх гэж байгаагаа заавал өөрийн эмчтэйгээ харилцан зөвшилцөөрэй.

Butterbur хэмээх ургамлаар хийсэн капсултай бүтээгдэхүүн байдаг. Шинжлэх ухааны судалгаагаар энэ ургамлаар хийсэн бүтээгдэхүүн нь үрэвслийг намдаах, антигистамин төст үйлчилгээ үзүүлдэг болох нь тогтоогдсон. 

Bromalain хэмээх хан боргоцойн шүүс болон хан боргоцойн үрнээс гаргаж авсан фермент нь үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг.

Давсны уусмалыг ( салин ) хамартаа цацаж хэрэглэснээр хамрыг чийгшүүлэх, үрэвслийг бууруулах  ач холбогдолтой.

Харшлын өвчний үед антигистаминыг ууж хэрэглэнэ. Антигистамин нь хамар битүүрэх, хамраас нус гоожих, нүд загатнах, нүднээс нулимс гоожих, биеэр тууралт гарах, хавдах зовуурийг намдаах үйлчилгээ үзүүлнэ. Зарим төрлийн антигистамин нь нойр хүргэх үйлчилгээтэй тул машин жолоодохоос татгалзаарай.

Түгээмэл хэрэглэгддэг эмнүүдэд:

Цетиризин

Дезлоратадин

Левоцетиризин  

Лоратадин

Дифенгидрамин

 

Мөн Антигистамин агуулсан хамрын цацлага хэрэглээрэй. Найтаалгах , хамар битүүрэх, хамраас нус гоожих, хамар загатнах зовуурийг багасгана. Энэхүү эмийг эмчийн жороор авч хэрэглээрэй.

Хэрэв нүд улайж, загатнаж байвал антигистамин агуулсан нүдний дусаалга хэрэглээрэй. Нүд хорсгохоос сэргийлж хөргөгчинд хадгалаарай.

 

Антигистамины өөр нэгэн хувилбар болох шигүү мөхлөгт эсийг тогтворжуулагч хэрэглэж болно. Антигистамин хэрэглээд үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд үүнийг хэрэглэж болох юм. Энэ нь харшлын урвалыг өдөөж байгаа химийн урвалыг чөлөөлж харшлаас урьдчилан сэргийлдэг.

 Хүнд явцтай харшлын үед кортикостеройд ууж хэрэглэнэ. Эдгээр эмийг удаан хугацаагаар хэрэглэхийг зайлсхийх хэрэгтэй. Учир нь эдгээр эмийн гаж нөлөө их юм. Нүдний болор цайх өвчин, ясны сийрэгжилт, ходоодны шархлаа үүсэх, цусан дах сахарын хэмжээ нэмэгдэх, хүүхдийн өсөлт хоцрох, , цусны даралт ихсэх өвчнийг даамжруулах гаж нөлөөтэй. Мөн Лейкотриений рецепторын антагонистыг хэрэглэх. Харшлын урвалын үед ялгардаг лейкотриентэй харилцан үйлчлэлцдэг. Эдгээр эмнүүд нь үрэвслийг бууруулдаг.

Харшил төрүүлэгч хүчин зүйлсээс зайлсхийх

Гэртээ байгаа харшил төрүүлэгчдийг устгах. Харшил үүсгэдэг маш олон хүчин зүйлсүүд бидний гэрт агаарт оршин байдаг. Гэрийн тэжээвэр амьтдын хаг, тоосны хачиг, гадаад орчноос цэцгийн тоосонцор орж ирсээр байдаг.

 Гэртээ байгаа хивс, хивсэнцрийнхээ тоог багасгаарай. Хивсэн дэх харшил төрүүлэгчдийг устгахад нэн төвөгтэй байдаг.Тогтмол ор дэрний цагаан хэрэглэлээ угаагаарай. Та орондоо өдрийн 1/3 цагийг өнгөрүүрдэг. Ор дэрний цагаан хэрэглэл дэрэн дээр байгаа харшил төрүүлэгчдээр та амьсгалж байдаг.Унтахынхаа өмнө толгойгоо байнга угаагаарай. Учир нь ургамлын тоос таны үсэнд наалдсан байх магадлалтай юм.Ургамлын тоосонцрын харшилтай бол цонхоо хаан гэрт тоосонцор орохоос сэргийлэх хэрэгтэй юм.

Мөөгөнцөр үржихээс сэргийлээрэй. Мөөгөнцөр агаарт маш олон тооны спор цацдаг. Ялангуяа чийглэг ихтэй угаалгын өрөө гэх мэт өрөөнүүдэд мөөгөнцөр ихээр үрждэг бөгөөд хуурайшуулах сэнс хэрэглэх хэрэгтэй.

 Харшил төрүүлэгч хоол хүнснээс татгалзаарай. Хүмүүс ихэвчлэн өндөг, үр тариа, савлагдсан хоол хүнсний бүтээгдэхүүнээс харшилдаг.

 Өөрт харшилдаг хүнсний бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг гаргаад өөрт тохирсон бизнесс карт хийн түүнийгээ ресторанд хоол идэхдээ ашиглан тогоочид нь өгч өөрт тохирсон хоолыг захиалан авах боломжтой юм.

 

Эх сурвалж: Doctor.mn

 

Сэтгэгдэл бичих

arrow icon