Нийтлэл 11 сарын 13, 2018

Светлана Алексиевич: Бид олон удаа сайныг муутай андуурсан

 2015 оны Нобелийн зохиолч Светлана Алексиевичийн бичсэн "Комииссын барааны үе" хэмээх номын тухай Юрий Сапрыкин зохиолч  Светлана Алексиевичтай Зөвлөлт холбоот улсын  90-ээд оны эмгэг болоод тухайн үеийн түүхэн үйл явдал, эмэгтэйчүүдийн гавьяа, зохиолын гол дүрүүдтэйгээ хэрхэн танилцаж түүнийгээ зохиолдоо хэрхэн буулгасан тухай ярилцсаныг орчуулан хүргэж байна. 

Манайд 90-ээд оны талаар их маргалдацгаадаг. Тэгээд таны “Комиссын барааны үе” ном бол их утга зохиолд энэ үеийн тухай өргөн цар хүрээгээр өгүүлсэн цорын ганц бүтээл болох байх. Бас үүний зэрэгцээ мөн чанартаа бол энэ нь өндөрсгөсөн орь дуу юм. Хүмүүс өөрсдийн зовлонгийн тухай хашхирсаар байна. Энэ нь мөн одоо Орост болж буй олон зүйлийг тайлбарладаг. Зүдгүүр алга болж эхэлмэгц, хүмүүс бүгдийг буцаахыг эсвэл, бас буруутныг олох эсвэл хэн нэгнээс өшөө авахыг хүсдэг. Оношлогдоогүй энэ эмгэгийг бүр хэн ч эмчлэхээр оролдоогүй. Тэгээд тэр нь одоо илрэн гарч ирж байх шиг?

Мэдээж хэрэг, энэ бол 90-ээд оны төлөө өгсөн хариу. Заримдаа надад энэ  Орос улсад болж байгаа  бүтэхгүй  бүх зүйлд өгсөн хариу мэт санагддаг. 90 онд улс бэлэн байгаагүй гэж би бодож байна. 1917 онд бэлэн байгаагүйн адил, өөрчлөн байгуулалтад бас бэлэн байгаагүй.  

  Золя[1] ингэж хэлсэн байдаг:

 – “Би бол хүн-үзэг”  би бол хүн-чих юм.

90-ээд онд ард түмэн дуугардаггүй байсан. Харин одоо ард түмэн ярьж эхэлсэн чинь аймшигтай болж эхэлсэн. 90-ээд онд ард түмэн дуугүй байсан, учир нь бидний ярьж байсан зүйлст бэлэн биш байсан. Япончууд миний номнуудаар кино зураг авч байсныг би санаж байна. Тэгээд бид Эрхүү рүү явж, тэндхийн нэг музей рүү ороход, тэнд газрын зураг дээр лагерь байгаа газруудыг тэмдэглэсэн байсан. Тэр лагериуд нь хаа сайгүй! Бүх газар тэмдэглэгдсэн байсан. Тосгоны тариачдыг эхнэр, хүүхдүүдтэй нь авчирч хорин хүний дунд нэг хүрз, нэг сүх өгөөд цасан дунд орхиж байсан гэж ярих хүмүүстэй ч бас тааралдсан. Энэ үед бас ерөнхийлөгчийн сонгууль болж, анх удаа Путин нэр дэвшиж байв. Япон найруулагч хэний төлөө саналаа өгөх вэ? гэж асуухад музейд байсан бүх хүмүүс Путины төлөө гэж хэлсэн. Найруулагч эхлээд ойлгоогүй, тэгээд яагаад Путин чинь Комитет государственной безопасностигаас [2]-илүү юм гэж асуухад хүмүүс тэр л дэг журам тогтоож чадах ганц хүн хэмээн хариулсан. Тэгэхэд найруулагч: «Энэ ямар улс болохыг би ойлгохгүй байна» гэж хэлж байсан юм.

25 жилийн өмнө Орос барууны, ер нь бүх дэлхийн өмнө нээлттэй, өөрчлөлт байгуулалтын үеийн яриагаар бол «хэвийн амьдралд буцаж орохыг» эрмэлзсэн улс байсан. Харин одоо бол тэр л хүмүүс Европ ба Америк бол хорон муугийн үндэс, тэдний хүсч буй зүйл нь бидний баялгийг авч, бидний уламжлалт ёс суртахууны үнэт зүйлсийг устгаж, биднийг үгүй хийх болов. Эндээс 90-ээд оныг туулж гарсан хүмүүс дэг журам, чанга удирдлагыг яагаад хүссэнийг ойлгож болох юм. Гэвч явах замдаа бид өөрсдийгөө бусад ертөнцөөс тусгаарлан. Үүнийг ойлгох арга огт алга?

Энд соёлын асуудал илүү гүн байгаа гэж надад санагддаг. Энгийн зүйлсийг өөрийн болгоход хялбар. Хамгийн энгийн зүйлсийг... «Нацистын мөс чанар[3]» гэж ном бий. Тэр номонд 10 жилийн турш Германд фашизм хэрхэн алгуураар гулган орсон тухай өгүүлдэг. Германчууд еврейчүүдийг  үзэн яддагүй байсан шүү дээ. Эхлээд тэдэнд тэр шүдний эмч рүү битгий оч, тийм оёдолчин руу битгий оч гэх мэтээр ярихад эсрэгээрээ чухам тэдэн рүү очиж байсан. Гэтэл 10 жилийн дараа эргэн тойрон үхлийн лагериуд. Хэрхэн ийм зүйл болсон бэ? Хамгийн хялбар, хамгийн энгийн товчнууд дээр дарах хангалттай байв. Миний ном бичихдээ олж авсан туршлага, хүмүүстэй ярилцаж олж авсан туршлагууд маань соёлын үе маш нимгэн, бас маш хурдан үрэгдэн алга болдогийг харуулсан.Хэрвээ энэ бүхэн нь зөвхөн дайнд, бас лагерьт тохиолдсон бол.... Гэхдээ үүний тулд ямар нэгэн онцгой нөхцөл заавал байх хэрэггүй, бүр энгийн амьдралд нэг л мэдэхэд хүнээ алдсан байдаг.

90-ээд оны талаарх айдас нь  ядуу байсан, хүйтэн байсантай төдийгүй хүмүүс ёс суртахууны шатаар хэдэн алхам доошлосонтой холбоотой гэж би боддог. Дөнгөж саяхан л тэдний амьдралд огт боломжгүй гэж бодож байсан зүйлсээ хийхээс өөр аргагүй болсон. ШУ-ы хүрээлэнд ажиллан, амьдарч, бас хаа нэгтээ дамын наймаачид бий гэдгийг мэддэг, бас энэ нь хориотой, үүний төлөө шоронд ч орж мэднэ гэж бодож явсан хүмүүс хоёр жил өнгөрөхөд өөрсдөө зах дээр үнийг нь гурав дахин нугалан гутал зарах болсон шүү дээ?

Олон хүмүүс үнэхээр нийгмийн шатаар доош буусан. Дээшээ гарах боломж олсон хүмүүс нь маш цөөн. Хожигдсон хүмүүс нь хожсоноосоо олон байсан. Эндээс л хуримтлагдсан уур хилэн, бухимдлууд мэдрэгдээд байгаа юм. Гэхдээ хамгийн гол нь бид сайныг муутай хольж (эндүүрч) чадсанд байна. Миний бодлоор асуудлын үндэс нь сайн муу хоёр. Миний «Комиссын барааны үе» номонд тийм түүх бий: 

 

Гол дүрүүдийн нэг нь хүүхэд байхаасаа эгчмэд бүсгүйд, авга эгч Олядаа дурласан байж. Дараа нь түүнийг их сургуульд сурч байхад, өөрчлөн байгуулалт эхлэв. Түүний ээж нь Оля төрсөн ахаа матаад, ах нь хорих лагерьт нас барсан талаар залууд ярьжээ. Тэр үед Оля хавдар тусчихсан, эцсийн шатандаа өвчин нь хүрсэн байлаа. Залуу Олятай уулзаж, түүнээс: «37 оныг та юу гэж санаж байна?» - гэж асуухад,

Оля: «Өө, ямар сайхан цаг байсан гээч! Миний амьдралын хамгийн сайхан мөч. Би аз жаргалтай байж, намайг ч бүгд хайрладаг байсан» гэж хариулжээ.  

Залуу: «Ах чинь тэгээд юу болох вэ?» - гэж асуухад тэрээр: «Тэр үеэс чи шударга хүнийг хайгаад үзээрэй» гэж хэлсэн гэдэг.

 

Тэр үеийн тухай хичнээн ихээр ярьж, хичнээн ихээр бичигдсэн ч гэсэн эгч нь өөрийн зөв гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байсан нь түүнийг алмайруулж. Солженицын хэвлэгдсэн, тиймээс амьдрал ахиад урьдынх шигээ болохоосоо өнгөрсөн гэж бидэнд санагдах болов. Гэвч ийм зүйл болоход бүгд үүний хажуугаар дайрч гарав, худалдаж авахаар дайрч эхлэв. Амьдрал цалгин орж ирсэн. Магадгүй Калашниковын автоматын оронд шинэ угаалгын машин худалдан авч, амьдралын энерги тийшээ орсон нь сайн байж болох юм. Гэвч тэр энерги өнгөрөн одов. Тэгэхэд муу нь бол Берия, Сталин гэж ярьж болж байлаа, муу нь хувь хүнтэй холбогдсон байлаа. Гэхдээ муу бол амьдрал дотор төвлөрсөн зүйл юм. Амьдралын инерц өөрөө мууг өөртөө татаж байдаг. Хүүхдүүдээ сургах хэрэгтэй, өөрөө суралцах хэрэгтэй байдаг, хэрэв та залуу хүн бас дурласан бол, гэтэл энэ үед Болотная талбай дээрээс хэн нэгнийг үнэхээр их хугацаагаар шоронд хорьж, гэвч юу ч болохгүй, бүгд л өөрийн амьдралаар амьдарсаар байна.

Хүний доторх хамгийн харанхуй ба эрх мэдлийн хооронд ямарваа нэгэн холбоос байдаг, ба энэ холбоос нь ямар нэгэн зүйлтэй эвлэрэх бодлогыг дэмжиж байдаг. Хүн бүр өөртөө өөрийгөө зөвтгөх зүйлийг олдог. Одоо би хайр, өтөл нас, мартагдан алга болох, амьдралаас явах тухай шинэ ном бичиж байна. Та бод доо, хүмүүс улс төрийн талаар хамгийн бага ярьдаг. Нэг ийм сонирхолтой түүх байсан.

Нэг хүн хорих лагерьт байсан ба фронт дөхөж ирэх үед, лагерийн ойролцоо бөмбөгдөж эхлэхэд, эрэгтэй, эмэгтэй хүмүүс ямар нэгэн байдлаар уулзах боломж гардаг байжээ. Тэгээд тухайн үеэс санаж буй хамгийн дур хөдөлгөсөн зүйл нь болзсон газар руу очих боломжийг өгөх агаарын дайралтын дохио байсан гэж ярьж байсан.

Чиний л гэсэн юмсыг нийтийн юм хэрхэн хучиж байгааг бод доо! Дараа нь би мөн адил юм сонссон. Нэг эмэгтэй лагерьт байхад нь түүнийг тэнд хайр аварсан гэж ярьсан. Би – яаж? хаана? гэж асуусан.

Тэгэхээр тэнд хоромхон зуур ч болов уулзах боломж гардаг байж. Би хүнтэй ярьж эхэлбэл, түүнийг бидний амьдарч буй улиг болсон орчин, ярианаас чөлөөлж, түүнийг өөрөөр яриулахаар хичээдэг. Тэгээд хүн өөрийнхийгөө ярьж эхэлбэл, тэр нь нийтлэг зүйлстэй хамгийн бага холбоотой байдаг. Энэ нь тэр анхны хувьсгалын үзэл бодлоор ороогдсон үеийнхнээс холдсоор өнөө үеийнхэнд илүү илэрдэг.

 Хувь хүний үзэл бодол  үргэлж ялдаг гэсэн үг үү?

Үргэлж. Тэгээд үргэлж хүнийг өөрийг нь авардаг, бүх тохиолдолд. Жирийн хүмүүсийн тухай ярихаа больё, өнөөгийн мэргэшсэн гээд буй хүмүүсийг авч үзье. Тэд бидэнтэй адил ном уншиж байсан, гэвч нөхцөл байдал өөрчлөгдмөгц, тэд өөр хэлбэрийг өөрсөддөө агшин зуур өмсгөдөг. Тэдний дотор нь өөр хэлбэр өмсөхөд хэрэгтэй бүх зүйл нь бий. Нөхцөл байдал өөрчлөгдлөө, ямар нэгэн Вацлав Гавел[4] ирнэ. Тэгээд ийм хүнтэй ярих яриа юу болохыг төсөөлөөд үз дээ, яагаад тэр үүнийг хийсэн, тэр юу хийсэн бэ?

 Би Лукашенкогийн нэг сонины редактортой ярьж байсан. Тэрээр миний өмнө илүү сайнаар харагдахыг хичээж байсан боловч гэнэт хэрэг бүр муудаж мэдэхээр болсон, гэсэн ч тэрээр Лукашенког ятгаж чадсан.

Энэ өөрсдийгөө зөвтгөх хэрэг сталины үеэс өөрчлөгдсөнгүй?

Энэ нь хүний мөн чанарт байгаа юм. Энэ бол хүн аль эртнээс өнгөлсөн механизм, сайнтай харьцуулах зүйл биш. Сайны тухай ярьж эхэлмэгц, бүгд ямар нэгэн нэрс нэрлэж эхэлдэг, тэгээд чи тийм биш, хэзээ ч тэдэн шиг болохгүй нь ойлгомжтой. “Өө, би гэгээн Мариа биш” гэх зэргээр. Хүн аль хэдийн өөрийгөө аргалах зүйлээ бэлдсэн байдаг. Өнөөдрийн бүх асуултууд нь Достоевскийг унших ёстой гэдэгт хүргэж байна. Яагаад гэвэл Толстойн аз жаргал бол ямар нэгэн байдлаар хөнгөн, ухаалаг. Харин муу зүйл бол бидний эргэн тойронд байнга байна. Тэр тусмаа бид алуурчид болон хохирогчдын дунд өссөн. Бид энэ орчинд байнга байсаар байна.

Сүүлийн арван хэдэн жил бидний анзаарахгүй байгаа хэсэг бүлэг хүмүүс бас бий. Шоронд байсан, бас тэднийг хамгаалж байсан хүмүүсээс гадна, эрүүгийн хэргээр сууж байсан хүмүүс бий. Энэ бүлэг хүмүүс 90-ээд онд хамгийн бэлтгэгдсэн, хамгийн хүчтэй хүмүүс байж, тэдгээрийн ёс зүй олон талаар улс төрд түгсэн үү?

Гэхдээ та тийм хүмүүс нэг их олон байгаагүйг ажигласан уу? Зөвлөлтийн үеэс хүмүүст суусан гэмт хэргийн сэтгэлгээ зэргийг бид дутуу үнэлдэг гэж би боддог. Ард түмнийг дээрэмдсэн гол хүмүүс нь комсомолчууд, намын дээд шатны хүмүүс. Гэхдээ тэд илт дээрэмчид бол биш. Гэхдээ тэр хүмүүс сэтгэл зүйн хувьд илүү бэлтгэлтэй байсан. Ямар нэгэн мужийн гол коммунист нь мөнгө атгаж, тэрээр элдэв зүйлс сэтгэж олон, түүнийг тойрон хоригдлууд, дээрэмчид ажиллаж байсан хэд хэдэн түүхийг би мэднэ.

 Миний “Цайран хөвгүүд” номонд нэг дээрэмч, бас л афганд байсан хүмүүсийн нэгний тухай ярьсан түүх бий:

Танд яаж тайлбарлах вэ... Бид үргэлж манай улс бол боловсролтой орон гэж хашхирч байсан, харин үнэндээ үгүй байж. Дүрвэгсдийн тухай энд, манайд юу бичиж байгааг уншвал, тэд бол зүгээр л зэрлэгүүд. Саяхан миний талаар кино хийж буй Шведийн найруулагч ирсэн.. Тэгээд тэр: “

Би Вашингтоноос ирлээ, тэнд кино авч дуусаад, маш ядарч ирсэн, гэвч буцаж гэртээ ирмэгцээ долоо хоногийн турш дүрвэгсдийг машинаараа зөөж тусласан. Тэгээд нэг хүүг өөрийнхөө ээж рүү аваачсан, тэр жаал 10 өдөр юу ч идээгүй. Би хүүг “Макдональдст” оруулахад юу болсныг мэдэх үү? Надад тэр хүү юм идэхээ хэзээ ч болихгүй юм шиг санагдсан”

гэж ярьсан. Би саяхан Италийн Мантуягаас ирсэн, жижигхэн хот л доо.

Тэнд байхад надаас:

Светлана, та хүмүүс жагсахад хамт гарах уу? Та жагсаал гэж юу болохыг мэдэх үү?

гэж асуусан. Нэг үдэш Италийн бүх хотуудад хүмүүс гудамжинд гарч, бүгдээрээ гутал, улавчаа тайлан, мянга, мянган хүмүүс гудамжаар хөл нүцгэн явж эхэлсэн. Энэ нь дүрвэгсэдтэй санаа нэгтэй байгаагаа илэрхийлж байгаа хэрэг. Тэд ийм зүйрлэл олж. Жирийн хүмүүс ч, миний мэдэх зохиолчид ч тэнд байсан. Энд би үүний тухай ярихад хэн ч энэ нь юу болохыг ойлгож ч чадахгүй байна. Харин тэнд бүгд гарч алхсан.

“Комиссын барааны үе” номонд холбоот бүгд найрамдах улсуудаас Орос руу ирэхээс өөр аргагүй болсон хүмүүсийн, дүрвэгсдийн түүхүүд илүү ихээр цочирдуулдаг. Яагаад гэвэл 90-ээд онд нийгмийн сэтгэхүйд энэ сэдэв огт байгаагүй. Өөрөөр хэлбэл, зөвлөлтийн сүүл үед бусдын зовлон гэж байдаггүй гэж сургаж байсан.  Цар хүрээгээрээ энэ нь одоо Европт болж байгаагаас дутахгүй гамшиг боловч хүмүүсийн санаанаас бүрэн арчигдсан байна. Одоо тэр л хүмүүс Европыг шоолон, та нар дүрвэгсдийг яах гэж хүлээж авч байгаа юм бэ? Тэд нар чинь танай нутагт джихад, халифат босгоно, тэнэгүүд ээ, гэж байна?

Магадгүй зөвлөлт засгийн дараа үлдсэн энэ бүхэн бол Шаламовын[5] ярьж байсан зүйл байх -  лагерь алуурчныг нь ч, хохирогчийг нь ч завхруулдаг гэж.

Энэ завхарсан ухааныг их сургуулийн диплом ч хамгаалахгүй. Бид одоо үүнийг  утгаар нь харж байна. Хамгийн жирийн урхинд ч хүмүүс хялбархан орж байна. Путин цээж нүцгэн зургаа авахуулахад үүнийг нь хараад инээж болно. Гэвч тэр ярьж эхэлбэл, энэ чинь архаг хоригдлын яриа шүү дээ! Манайд, Лукашенко ярьж эхэлбэл, энэ нь сангийн аж ахуйн даргын яриа. Энэ бүхэн нь Европт бүгдээрээ тийм сайн гэсэн үг биш. Гэхдээ зөрчиж болохгүй тодорхой дүрмүүд тэнд байдаг болох нь миний хувьд нээлт байсан. Нэрийг нь энд хэлээд дэмий байх, москвагийн нэг сэтгүүлч эмэгтэй: “мөнгөтэй эр хүн бол онцгой эрэгтэй, онцгой үнэр, бүх юм нь онцгой” гэж бисчэнийг би уншиж байсан. Хэрэв үүнтэй төстэй зүйл европын сэтгүүлүүдэд хэвлэгдсэн бол юу болохыг би төсөөлж байна. Маргааш нь тэр эмэгтэйтэй ажил дээр нь хэн ч гар барихгүй байх.

Бас ЗХУ задрахтай хамт коммунист үзэл түүхийн алдаа гэж хүлээн зөвшөөрөгдөж, үүнтэй зэрэгцэн, улс орныг нэгтгэж байсан болон зүйл утгаа алдсан. Хуулиудын талаарх төсөөлөл, сургуулийн хэв журмууд, гэх мэт бас юу нь сайн, юу нь муу гэх мэтээр коммунистууд бас хүмүүсийн толгойг эргүүлж байсан олон зүйл шүү дээ?

Тийм, харин одоо тэд үүнийг сүмүүдээр дамжуулан сэргээхээр хичээж байна. Гэвч сүм нь тийм хуучных. Сүүлийн үед яагаад манайд зовлон нь эрх чөлөө болж хувирдаггүй вэ? гэсэн асуултад хариу олохоор би зовж байна. Яагаад энд, бүр тэр дундаа Достоевскийгоос эхлээд зовлонгийн энэ шидийг өргөмжлөөд байна вэ? Бүр тэр Всеволод Чаплин[6], ашгүй дээ, цатгалан жилүүд дуусч, хүнд зовох цаг ирлээ гэж хэлсэн байна. Би зовлон хүний сэтгэлийг эсрэгээрээ чулуу болгож, хүний сэтгэл цаашид хөгжихөөргүй болгодог гэж боддог болсон. Ямартай ч хүн хөгжихийн тулд аз жаргалтай, хэвийн амьдралын нөхцлүүд хэрэгтэй. Солженицын[7], Шаламов хоёрын маргаан энэ шүү дээ, гэхдээ би ямар ч гэсэн Шаламовын талд зогсоно.

Лагерь хүнийг өөрчлөхгүй, харин зүгээр алдаг гэдэг тал дээр үү?

Хүнийг завхруулдаг. Алуурчныг нь ч, хохирогчийг нь ч.  Би үүнийг номныхоо эпиграф болгож авсан. Жишээ нь би “У войны не женское лицо[8]”  гэдэг ном бичиж байна. Тэнд маш гайхалтай, зоригтой эмэгтэйн тухай гардаг. Алдрын гурван одонтой, энэ чинь бараг л ЗХУ-ын баатар гэсэн үг. Би түүнтэй ярилцахаар очиход, тэрээр надаас хамгийн түрүүнд “та манай клубт очиж, генералаас зөвшөөрөл авсан уу?” гэж асуусан. Тантай ярилцахын тулд би яах гэж генералаас зөвшөөрөл авах юм бэ? Тэр Алдрын одонгууд[9] чинь хаана байна? Эсвэл танд буруугаар өгсөн юм уу гэж асуусан.

Миний дээр дурдсан явдулууд  Путины үед ч тохиолдсон. Нэгийг нь суулгахад, бусад нь дуугүй болсон тийм биш гэж үү? Политковская[10]г алсан, Эстемирова[11]г алсан. Тэгээд аль ч бусад оронд гудамжинд гарах байсан сая сая хүмүүс хаана байна?  Энэ чинь бүгд нэг зүйлийг бид сайныг муутай хольсныг (андуурсныг) хэлээд байна.

Хэрэв та өөрийн эхний номын болон сүүлчийн номын дүрүүдийг санавал, энэ хугацаанд хүмүүс өөрчлөгдсөн үү?

Тийм шүү. Хүмүүст одоо идеализм бага болсон. Настай хүмүүс ч гэсэн өөрсдийгөө хууртагдсаныг мэдэрч байна.

Хайрцагтай одон медалиас өөр ач нартаа өгөх зүйл тэдэнд алга. Ач нарынх нь хувьд тэр нь юу ч биш. Фурманов би Чапаевыг бүх хэрэгцээтэй нь гаргахыг хүссэн гэж ярьж байсан. Гэвч ямар ч тийм зүйл байхгүй, бас л тэр чигээрээ романтизм болсон. Яагаад хүмүүс барууны утга зохиолыг уншдаг болов? Яагаад гэвэл тэнд биеийн тухай, биеийн нууцын тухай ярьж байна, мөн хайрын тухай, хайрт цэвэр сайхан нь ч бий, араатны зүйлс ч бий талаар ярьдаг. Манай утга зохиолд энэ нь огт байхгүй! Харин одоо хүмүүс бүх зүйлсийг ярьдаг болж байа. Хүн илүү нээлттэй болсон ч чөлөөтэй болоогүй. Чөлөөт хүмүүстэй би одоохондоо тааралдаагүй байна. Бүгд тэр зөвлөлтийн үетэй ямар нэгэн байдлаар холбоотой, тэр үеийн туршлагатай их бага ч гэсэн сүлбээстэй байсаар байна. Гэхдээ нээлттэй байдал, өргөнөөр харах чадвар сууж эхэлсэн ба хүмүүсийн яриа ч өөрчлөгдсөн. Яг иймээс хайрын тухай өөрийн шинэ номонд би мэдрэмжийн энэ судлыг, үгсийн шинэ сувгийг хайж байна.

Өмнөх үеийн зохиолчдын талаар, Василь Быков[12], Алесь Адамович [13]нарын талаар та яриач, тэд таныг юунд сургасан бэ?

Өөрсдийн байгаагаараа л сургасан. Быков өөрийн тэвчээрээрээ, Адамович – хүнд дуу өгөх хэрэгтэй шиг, надад сэтгэлгээний машиныг суулгасан. Адамовч бол европын хэмжээний хүн байсан. Би Орост ч ингэж европын хэмжээнд хүртэл өргөнөөр хардаг хүмүүстэй таараагүй. Тэгээд бүр энэ нь хэцүү зөвлөлтийн үед байсан гээч. Хэдийгээр түүнд Достоевский биш, Толстой илүү таалагддаг байсан ч. Бид 2 бүр маргалдаж байлаа, жишээ нь “Севастополийн өгүүллэг”-үүдэд эрчүүдийн мухар сүсгийн талаар маш их бичсэн, харин би тэдгээрийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Гэвч Толстой түүний хайртай зохиолч байж, тэрээр тэндээс өөртөө чухал зүйлсийг олж байсан. Миний номнуудад энд, Орост хандах хандлага нь Беларусьт хандах хандлагатай огт холбоогүй. Ер нь энэ бол баримтат зохиолын төрөл юм. Ийм төрөл байхгүй ч юм шиг. Оросын утга зохиол, ер нь оросын соёл нь дэлхийг өөр рүүгээ дурамжхан нэвтрүүлдэг. Магадгүй өөрийгөө хамгаалах зөн ажилладаг байх. Европт өнөөдөр дэлхий зөвхөн өөр уран зохиол шаардах биш, урлагт ч ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй, бүх дэлхий сонсох зүйлсийг хийх хэрэгтэйг ойлгож байна. Театр үүнийг хайж байна, хөгжим эрж байна.

Цаг хугацаа хурдан урсахын зэрэгцээ соёлд ямар нэг чухал зүйлийг бодох цаг алга. Иймээс миний төрөл бол хүн бүрт тэрээр бусдаас түрүүлж томъёолж чадах өөрийн бодлууд бий. Тэгээд энэ бүгдийг хамтад нь цуглуулбал, дуу хоолойнуудын роман, цаг үеийн роман болно. Нэг хүн үүнийг хийх боломжгүй, соёлд үүнийг хийх цаг байхгүй, эцсийн эцэст ямар нэг хэлбэрээр хязгаарлагдаж байна. Сая би амьдралын гучин жилийг зарцуулсан мөчлөгийг дуусгалаа. Хайрын тухай, үхлийн тухай шинэ номнууд өөр хэл шаардаж байна. Өөр дотоод сэтгэлийг бас. Амь өрссөн нөхцөлд ертөнц бүдүүлэг болдог. Метафизик[14],  экзистенциал[15] нөхцөлд илүү хэвийн мэдрэмжийн ертөнц нээгддэг. Хүн аз жаргал гэх мэт зүйлсийн тухай ярьж эхэлдэг. Нэн нандин зүйл. Энд мэдээж хүмүүст туршлага огт алга, зөвхөн аз жаргалтай байх их хүсэл л байна.

Ярилцлагын эх хувилбарыг эндээс уншина уу. 

Тайлбар 

[1] Эмиль Золя(энэ хүнийг хэлсэн байх) — францын зохиолч, нийтлэлч ба улс төрийн зүтгэлтэн.XIX зууны 2-р хагасын реализмын гол төлөөлөгчдийн нэг, утга зохиолд натуралист гэж нэрлэгдэх хөдөлгөөний онолч, удирдагч.

[2] Комитет государственной безопасности – 1954 -1991 онд ажиллаж байсан ЗХУ-ын холбооны бүгд найрамдах улсуудын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй төв байгууллага 

[3] The Nazi Conscience. 2007. Оксфордын их сургуулийн профессор Клаудия Кунцын ном

[4] Вацлав Гавел — чехийн зохиолч, драматург, тэрс үзэлтэн, хүний эрхийн ба улс төрийн зүтгэлтэн, Чехословакийн сүүлчийн ерөнхийлөгч мөн Чехийн анхны ерөнхийлөгч. Иргэний Форумыг үндэслэгчдийн нэг.

[5] Варлам Тихонович Шаламов —XX зууны оросын яруу найрагч, зохиолч. 1930-1950-аад онуудад зөвлөлтийн хөдөлмөрийн лагериудад хоригдогсдын амьдралын талаар олонд түгсэн уран зохиолын болон нийтлэлийн түүврүүдийг бичсэн.

[6] Всеволод Анатольевич Чаплин — Оросын үнэн алдартны сүмийн хувраг, протоиерей (зэрэг дэв нь); 2009-2017 онуудад ОХУ-ын Общественная палата-ын (манай улсын ИТХ-тай төстэй, гэхдээ гишүүд нь цалин авдаггүй) гишүүн.

[7] Александр Исаевич Солженицын — оросын зохиолч, драматург, нийтлэлч, яруу найрагч, нийгмийн ба улс төрийн зүтгэлтэн, ЗХУ,Швейцарь, АНУ ба ОХУ-д ажиллаж амьдарч байсан. Утга зохиолын Нобелийн шагналт

[8] “Дайны гавъяа эмэгтэй хүнд ирдэггүй” – энэ номын нэрийг одоохондоо ингэж орчуулж болох байх, гэхдээ яг оносон үг, утгыг нь олъё гэвэл нилээн хугацаа орох байх.

[9] Алдрын одон — ЗХУ-ын Улаан Армийн жагсаалын цэрэг, түрүүч, ахлагчид болон нисэх хүчний бага дэслэгч зэрэг бага тушаалын албан хаагчдыг шагнах ордон. I, II ба III зэрэгтэй.

[10] Анна Степановна Политковская — оросын сэтгүүлч, хүний эрхийн зүтгэлтэн ба зохиолч. Чечений мөргөлдөөнд онцгой анхаарал хандуулдан байсан. 2006 оны 10-р сарын 7-нд өөрийн байшингийн лифтэнд буудуулсан.

[11] Наталья Хусаиновна Эстемирова — оросын сэтгүүлч, хүний эрхийн зүтгэлтэн, Грозный дахь  «Мемориал»  хүний эрх хамгааалах төвийн төлөөлөгчийн газрыг үндэслэгч. 2009 оны 7-р сарын 15-нд алагдсан..

[12] Василь Владимирович Быков — зөвлөлтийн и белорусийн зохиолч, нийгмийн зүтгэлтэн, Эх Орны дайнд оролцсон. ЗХУ-ын зохиолчдын Эвлэлийн гишүүн. Социалист хөдөлмөрийн баатар. Беларусийн ардын зохиолч. Лениний шагналт, ЗХУ-ын төрийн шагналт.

[13] Александр Михайлович Адамович — зөвлөлтийн и белорусийн зохиолч, жүжгийн зохиолч, утга судлаач, шүүмжлэгч. Хэл зүйн ухааны доктор, профессор, Беларусийн ШУА-ийн сурвалжлагч гишүүн.

[14] Метафизик — ертөнцийн бодит байдлын анхны мөн чанарыг болон ахуйг байгаагаар нь судлах гүн ухааны хэсэг.

[15] Экзистенциализм, хүний ахуйн давтагдашгүй чанарыг дээдлэсэн, түүний ухаант мөн чанарыг тунхагласан, XX зууны гүн ухаанд байсан онцгой чиглэл

 

Сэтгэгдэл бичих

arrow icon