Нийтлэл 05 сарын 16, 2022

Харалган капитализмаас алсаа бодсон капитализм руу

Капиталимзын үүсэл бол хот суурингийн үүсэл, газар тариалангийн үүсэлтэй салшгүй холбоотой. Томоохон газар эзэмшигч феодал ноёдын эзэмшлийн газарт тариачид газар түрээслэн газар тариалан эрхэлж эхэлсэн нь хот суурин, хүмүүсийн бөөгнөрөл үүсэх эхлэл болжээ. Ингэснээр таваарын солилцоо эрчимжиж хувийн болон нийгмийн баялагийг нэмэгдүүлэх нийгэм-эдийн засгийн харилцаа үүсэх боломжтой болжээ.

16-аас 18-р зууны хооронд Голланд, Их Британи тэргүүтэй Европын клончлолын үед бараа таваар болон хүний шилжилт хөдөлгөөн дэлхий даяар эрчимтэй нэмэгдсэн ба энэ үеийн капитализмыг “клончлолын капитализм” гэдэг.

18-р зууны дунд болон сүүл үеэс Англид хүний булчингаар бус механикаар үйлдвэрлэл явуулах боломжтой болсноор аж үйлдвэрийн хувьсгал гарч, их хэмжээгээр үйлдвэрлэл явуулах чадвартай үйлдвэрүүд бий болсон боловч хүний гар бие оролцсон хөдөлмөр гол хөдөлгөгч хүч хэвээр байжээ. Үйлдвэрийн болон үйлдвэрлэлийн гол хөдөлгөгч хүчний нэг хүний хөдөлмөрийг мөлжин, аль болох бага өртгөөр ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олсон их ашгийг тэнцүү бус, цөөхөн хэдхэн үйлдвэрийн эзэд болон капиталистууд эзэмшиж байсан нь энэ үеийн капитализмын онцлох шинж учир зэрлэг аж үйлдвэрийн капитилзмын үе ч гэж нэрлэдэг.

Хүн зөвхөн өөрийн хар амиа л боддог юм уу? Эсвэл нийгмийн сайн сайхны төлөө бас байж чаддаг юм уу? Аль эсвэл энэ хоёрын хооронд холилдож байдаг юм уу гэх асуултууд капитализм үүсэхээс ч өмнө тавигдаж байсан философийн асуултууд аж.

Томас Хоббс Левиафан (Leviathan) номдоо хүнийг хөдөлгөгч томоохон байгалийн хүч бол түүний хувийн ашиг сонирхол, шунал гэсэн. Энэхүү онол нь Адам Смитийн “хүний эдийн засгийн ашиг сонирхолыг хэн ч хязгаарлах ёсгүй” гэсэн онолын эхлэл болсон хэдий ч зоосны зөвхөн нэг л тал нь байсан.

Адам Смит “The Theory of Moral Sentiments” номдоо хэзээ ч хүмүүсийг хөдөлгөгч хүч нь “зөвхөн” хувийн ашиг сонирхол байдаг гэж хэлээгүй. Хувиа хичээх, хувийн ашиг сонирхлоо нэмэгдүүлэх нь мэдээж хамгийн хүчтэй байгалийн өгөгдөл ч гэлээ хүн өөрөө бас нийгмийн нэг бүрэлдэхүүн учир ёс суртахуунтай байх (шударга байх, бусдад энэрэнгүй хандах г.м) нь бас л байгалаас заяасан гэсэн.

Адам Смитийн бүтэн онолын нэг тал болох хувиа хичээх онолд суурилсан капитализм бусад системүүдтэй харьцуулахад илүү их баялаг, ажлын байр, инноваци, өсөлт, хөгжлийг авчирсан нь маргаангүй үнэн боловч сүүлийн жилүүдэд түүний эерэг талыг хар сохроор магтахаас илүү сөрөг талыг бас баланстайгаар дэлгэж тавих хандлага дэлхий даяар нэмэгдэж байна.

2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш Дэлхийн эдийн засгийн форумын (World Economic Forum) голлох сэдвүүдийн нэг нь капитализм ба түүний ирээдүйн чиг хандлага болсон.

2019 оны Дэлхийн эдийн засгийн форумын нэг онцлох үйл явдал нь шинэ “Давос Манифесто” нэртэй баримт бичиг байсан. Энэ баримт бичиг товчхондоо хувийн эрх ашгийг хэт дөвийлгөсөн капитализм нь хөрөнгийн болон орлогын ялгаа, хөрөнгө хувиарлалтын ялгаа зэрэг олон олон сөрөг нийгэм улстөрийн үр дагаваруудыг үүсгээд зогсохгүй, байгал орчин, эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж байгаа ба энэ нь эргээд нийгэм-эдийн засагт учрах зардлыг маш ихээр нэмэгдүүлж байгаа тухай онцолжээ.

Харин 20-р зууны капитализмын чиг хандлагыг тодорхойлсон эссэг Милтон Фрийдман Нью-Иорк Таймст хэвлүүлсэн байдаг. Энэ жил тус эссэ нийтлэгдсэний 50 жилийн ой тохиосон ба өдийг хүртэл бизнес болон улс төрийнхний хүрээнд халуун мэтгэлцээний сэдэв хэвээрээ байгаа тухай Нью-Иорк Таймс бахархан бичсэн нийтлэл энэ 9 сард гарч билээ.

Компанийн оршин буй цор ганц зорилго бол хувьцаа эзэмшигчдийхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх юм гэсэн түүний эссэний гол санаа нь хожим Shareholder Primacy гэгдэх ойлголтыг үндэслэжээ. (Shareholder primacy-г бас өөрөөр Crony Capitalism эсвэл Shareholder Capitalism гэж ч нэрлэдэг) Цөөн хэдхэн хүний өнөө маршаагийн эрх ашгийг урьтал болгосноороо Shareholder Capitalism нь өмнөх үеийн капиталимзуудаас ялгарах зүйл бараг байсангүй.

“Inclusive Capitalism” хөдөлгөөний үүсгэн байгуулагч Lynn Forester De Rothschild хэлэхдээ, “Милтон Фрийдманы эссэнээс улбаатай crony capitalism-н хортой нөлөө нь хаанаа байна вэ гэвэл компанийн захирлуудын зорилт нь аль болох богино хугацаанд их мөнгө олохыг бүхнээс урьтал болгосноор ажилчдын аюулгүй байдал болон боловсрол, тэдний өсөлт хөгжил, цаашлаад байгал хамгаалал, R & D, supply chain зэрэг урт хугацаандаа ач холбогдол өндөр асуудлууд хойш тавигдах болсон. Эдгээр асуудал цааш даамжирсаар нийгэмд баян ядуугийн ялгааг ихэсгэж, баялагийн эзэмшлийн хувь хэт цөөнхөд төвлөрсөнөөс нийгэм, эдийн засаг болон улстөрийн тогтворгүй байдал газар авч буй зэрэг олон сөрөг үр дагаваруудыг бий болгож байна” гэжээ.

Капитализм нь бусад системүүдтэй харьцуулахад илүү их баялаг, ажлын байр, инноваци, өсөлт хөгжлийг авчирсан нь маргаангүй үнэн. Гэвч crony capitalism нь нийгэмд илүү орлогын ялгаа, баян ядуугийн зааг, түүнээс үүдсэн талцал, дайсагналцалыг бий болгож байгаа ба энэ нь бидний нийгэм эдийн засгийг үндэсээр нь ганхуулж байгаа нь бас маргашгүй үнэн юм гэж Lynn Forester De Rothschild онцолжээ.

Капитализм яг хаашаа явж байна вэ? Өнөөдрийн энэ хэвээрээ (crony capitalism) байх уу?

Өнөөдөр дэлхий дахинд капитализм нь колончлолын капитализм, аж үйлдвэрийн капитализм (зэрлэг), shareholder capitalism-аас хүн, байгал эх дэлхий болон алс ирээдүйгээ бодсон Stakeholder Capitalism, Inclusive Capitalism болон капиталын үйлдвэрлэлээс нэг ч хүн хоцрох ёсгүй гэсэн зарчимтай Egalitarian Capitalism (Тэгш эрхт капитализм) уруу хөгжиж байна.

Тэгш эрхт Капитализмыг (Egalitarian Capitalism) анх санаачилж хөгжүүлсэн орон бол Герман бөгөөд өнөөдөр энэ загварыг Герман болон Скандинавын орнууд хамгийн сайн хэрэгжүүлж байна.

Тэгш эрхт капитализм нь анх санаачилж үүсгэн байгуулсан хувь хүн, албан байгууллага, хуулийн этгээд нь компанийнхаа тодорхой хувийг хөрөнгийн бирж дээр арилжаалж, нийтийн хүртээл болгохоос гадна компанийнхаа бүх ажилчдад хувьцаа эзэмшүүлэн (тэтгэвэрийн сангаар дамжуулан), ардчиллын амин сүнс болох эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулдаг онцлогтой.

Тэгш эрхт капитализмыг нийтийн өмчит компани, нийтийн томоохон тэтгэвэрийн сангуудыг үүсгэн байгуулах замаар хамтын зах зээл үүсгэж, хөгжүүлж ирсэн ба нэг ч хүн капиталын үйлдвэрлэл болон хуваарилалтын гадна үлдэж болохгүй гэсэн зарчим дээр суурилдаг аж.

Дэлхий даяар маш олон сая залуучууд нийгэм-эдийн засаг дах тэгш бус байдал, байгал орчны сүйтгэл, ёс суртахууны доройтол, улстөрчид болон зарим компаниудын хэт өөрийн богино хугацааны ашгаа харсан харалган байдал зэргээс үүдэн өөрийн болон хүн төрөлхтөний ирээдүйд итгэлгүй болж буй тухай олон судалгаанууд байгаа.

Цөөнхийн ашиг сонирхлыг төлөөлсөн харалган капитализм хүн төрөлхтний хөгжлийг гацаах болохоос шийдэл болж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон өнөө цагт нэг ч хүн капиталын үйлдвэрлэлийн гадна хоцрохгүй хүнлэг, тэгш эрхт тогтолцоо, байгал эх дэлхий, алс ирээдүйгээ бодсон шинэ үеийн тогтолцоог бүрдүүлэхийг цаг үе шаардаад эхэлчихлээ.

Сэтгэгдэл бичих

    • ESUIGEN
    • 2022-06-11

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай [email protected] +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

arrow icon