
Ерөнхийлөгч Барак Обама жилийн 400.000 ам.долларын цалинтай. 2001 онд Жорж Буш Ерөнхийлөгчийн Цалинг хоёр дахин нэмсэн.


Германы канцлер Ангела Меркел жилийн 216,000 евро ($ 234,383) цалинтай. Гуравдугаар сараас эхлэн Канцлер болон сайд нар цалингаа 2,2%-иар нэмэгдүүлсэн.

Их Британийн Ерөнхий сайд жилийн 142,500 фунт стерлинг ($ 214,782) цалинтай. Үүнд нь түүний УИХ-ын гишүүний £ 67.060 цалин багтсан байдаг.


Францын Ерөнхийлөгч энэ жагсаалтын хамгийн өндөр цалинтай удирдагч байх байсан ч 2012 онд ерөнхийлөгчийн цалинг 30%-иар бууруулсан. Цалинг бууруулаагүй байхад Францын Ерөнхийлөгч жилд 255,600 евро ($274,522) авдаг байсан.

Оросын эдийн засгийн хямралаас үүдэн Ерөнхийлөгч Путин цалингаа 10%-иар бууруулжээ. Одоо тэрээр жилийн 8.2 сая рубль ($ 136,000) цалинтай.


Энэтхэгийн Ерөнхий сайд жилд ердөө 1,900,000 рупи ( $ 30,300) цалин авдаг.

Хятад дэлхийн хамгийн том эдийн засагтай улс хэдий ч Си Жиньпин жилд ердөө $ 22,000 цалин авдаг. Оны эхээр 60%-иар нэмэгдүүлсэн нь энэ юм.
Эхсурвалж: http://www.cnn.com/
Сэтгэгдэл бичих