Хариултаа аваагүй Цензургүй Асуулт

Жиргээч Дангаасүрэнгийн Энхбат 2 өдрийн өмнө ийн жиргэсэн нь хамгийн олон жиргэгдсэн трэнд боллоо.

Нийтлэгч Ганбатын Эрдэнэт ба Оюу Толгойн уурхайн зарим үзүүлэлтийг 2013 оны мэдээлэлд үндэслэн харьцуулж гаргасан зурагт Оюу Толгойн хувьд гадаад ажилчид олон, дундаж цалин өндөр зэрэг ялгаа харагдаж буй.

 

Дээрх жиргээнүүд, зураганд хөндөгдөж буй асуудалтай холбоотой асуулт хариулт өчигдөр оройны Цензургүй Яриа нэвтрүүлгээр явагдлаа.

 

Дээрх дүрэмд харагдаж байгаачлан хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардлын 3-6%-ийг менежментийн төлбөрт төлөхөөр гэрээлсэн учраас Оюу Толгойн менежментийн баг зардал бууруулах мотивацгүй байж мэдэх тухай сэтгүүлч Мөнхбаясгалангийн асуултад нэвтрүүлгийн зочин С.Баярцогт ийн хариулав:

Тэгэхлээр харин би анхнаасаа нэг юм ойлгуулж чадаж байна уу үгүй юу. Гурван субъектийн тухай   ярьж байгаа байхгүй юу бид нар. Рио Тинто гэдэг компанийн хувь нийлүүлэгчид. Тэр чинь зүгээр жирийн хүмүүс байхгүй юу, бирж дээрээс очоод хувьцааг нь авцан, өөр компаниуд. Рио Тинтогийн менежментийн баг гээд тэнд ажиллаж байгаа, хөлс авч байгаа Сэм Уолш, зэсийн захирал гээд хөлсний менежерүүд ажиллаж байгаа шт тэнд чинь. Тэгээд Монголын тал хувьцаа эзэмшигч байхгүй юу. Тэгэхлээр хувьцаа эзэмшигчийн хувьд Риогийн хувьцаа эзэмшигч, монголын хувьцаа эзэмшигч хоёр нэг сонирхолтой байхгүй юу. Хурдхан шиг зардал багатай, ашигтай ажиллаад өгөөсөй. Тэгэх юм бол бид хоёр хоёулаа ногдол ашгаа авна. Дээрээс нь дахиад монголын талд ямар сонирхол байна гэхээр бид нар татвараа болон роялтигаа авна. Ийм л тооцоо байхгүй юу.

Менежментийн багийн сонирхол ямар байх тухайд хариулт өгөөгүй яриа цаашаа  Рио Тинто дэлхийд ямар том компани болох тухай, хөрөнгө оруулалт ямар талуудын хооронд хийгдсэн тухай болж хэсэг үргэлжлэв. Сэтгүүлчээс дахин 6%-ийн төлбөр рүү сэдвийг буцааж, монголын Засгийн газар авах роялти 5% байхад менежментийн баг авах зардлын хувь 6 байх нь шударга бус биш үү хэмээн асуухад:

Гүйэ гүй, ийм байхгүй юу. Нэг нэг одоо татварын юм уу зардлын ангилал салгаж аваад байх юм бол хүнд ойлгогдохгүй байхгүй юу. Ерөөсөө бид нарын тохирсон юм бол болвол саяны чи бид хоёрын яриад байдаг 52 хувьсагчтай 20000 өөрчлөлтийг тооцсон эдийн засгийн моделыг ингээд ажиллуулаа шт... Тэрийгээ ажиллуулаад симуляц хийгээд ажиллуулж байгаа шт. Тэгэнгуут ингээд нийт ашиг нь 100 хувь гэж гарах нь ээ. Энэ үр өгөөж, төслийн үр өгөөж 100 хувь гэж гарахад монголын талд 53 хувийг нь авъя аа, хөрөнгө оруулагч талд 47 хувийг нь авъя аа гээд хоёр талд тохирч байгаа байхгүй юу. Монголын тал юугаар авъя гэхээр монголын тал бол татвар, роялти, ногдол ашгаар авъя. Нөгөө тал бол үндсэндээ ногдол ашгаар л авъя гэж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд баланслуулаад ирэхээр нөгөө 53/47 чинь баригдахаа болиод ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр хоёр талдаа тооцдог байхгүй юу. Танд ийм хөнгөлөлт үзүүлвэл, энэ тоо чинь ингээд хөдлөөд байна шт, найман татвар тогтворжуулцан учраас хөдөлнө, дээрээс нь бид нар бас нэмэгдсэн өртгийн буцаан олголтыг олгодоггүй болцон байхгүй юу. Тэр бол маш том механизм, монголдоо ашиг авчирсан механизм байхгүй юу. Тэрний дүнд яг нөгөө хэлэлцээрийн явцад манай талд ирэх ашгийн хэмжээ 3 тэрбум доллараар нэмэгдсэн шт. Тэгэхээр энэ бол зүгээр л хоёр талынхаа авах ерөнхий ашгаа тогтворжуулахдаа хэрэглэсэн нэг механизм байхгүй юу

гэж хариулжээ. 

 Оюу Толгойд 66 хувь эзэмшдэг Түркүоз Хилл. 2014 оны 3-р улиралд 200 мянган гаруй тонн зэс олборлож, 466,1 сая долларын орлоготой ажилласан ч хасах ногдол ашигтай гарсан 3-р улирлын тайлангийн дүнг доорх зураг харуулж байна.   Менежментийн баг уурхайг ашигтай ажиллуулаад манай улс, бусад хувь эзэмшигчидтэй ашиг хуваах нь дээр үү, ахиухан зардал шахаж 6 хувийн төлбөрөө авах нь дээр үү? Зардлаас том мөнгөн дүнтэй ашиг бизнест бараг байхгүй, өөрөөр хэлбэл зардал үргэлж өндөр. Тэр тусмаа үйл ажиллагааны төдийгүй хөрөнгө оруулалтын зардлыг багтаагаад хувь бодож байхад.

 

Менежмент буюу ТУЗ-ын гишүүдийн зургааг Рио Тинто, гурвыг манай тал томилох.  Сэм Уолш манай талын 34 хувийг сонирхохгүй гэж хэвлэлээр ярьсан(томилсон баг нь зарим бизнес мөрөөдөж зүрхлэхгүй өндөр хувиар зардлаас суутгаж байхад роялти нэмж өгөх өөр хувилбар сонин биш ч юм шиг)... эцэс төгсгөлгүй ээдрээ дунд нэг учиг гаргасан цензургүй асуулт хариугаа аваагүй байна.

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4819

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%