БУРХАДАА ХҮҮХЭД ЗАЛУУСТ ҮЛГЭР ДУУРАЙЛ ҮЗҮҮЛЭЭЧ

Бид олон шашинтай, олон ашиг сонирхолын бүлэгтэй, олон ургальч нийгэмд амьдарч байна. Энэ зөвхөн монголын чиг хандлага биш ажээ. Баруун европт мөн адил урьд голлож байсан христийн шашны нөлөө улам бүр хумигдаж, өнөө үеийн залуус гол төлөв шашингүйчүүд болсон байна. Хорин жилийн өмнө баруун европчууд социализмын эсрэг агуу том үзэл баримтлалын вакумд амьдарч байв. Одоо ийм том үзэл баримтлал байхгүй болжээ. 

 

Олон шашинтай, олон ашиг сонирхлын бүлэгтэй, олон ургальч нийгэмд дэлхийн ба тухайн улсын урлаг спортын одод болон зарим нийгмийн зүтгэлтнүүд бүх нийтийн анхаарлыг татах хүчтэй байна. Иймээс тэднийг баруун европт манай үеийн “бурхад” гэж нэрлэдэг.

 

Манай үеийн бурхад нийгмийн бүх хэсгийн хүүхэд залуусын анхаарлыг татах чадалтай тул баруун европчууд тэднийг үлгэр жишээ байж, бурханы үүргээ биелүүлэхийг шаарддаг. Барууны рейтинг өндөртэй улс төрчид, урлаг спортын одод сайн үйлсийн сангийн тэргүүн байх, нийгмийн сайн сайхны төлөө идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нь бүх нийтийн хүлээлтийг ухамсарлаж үүргээ биелүүлж байгаагын илрэл юм. Европын бурхад нийгэмд болохгүй байгаа асуудлыг гаргаж ирж, олны анхааралд хандуулж, залуу үеийг ухааруулж, сайн сайхан санаачлагыг тодруулж, түүнд санхүүжилт мөнгөн хөрөнгө босгоход хувь нэмрээ идэвхитэй, тасралтгүй оруулдаг.


Сайн мэдээ, сайхан сэтгэгдэл хар пиараас илүү үнэ цэнэтэй, маркетингийн ач холбогдолтой. Бусдад үлгэр дуурайл болж, санаачлагыг гартаа авч, олон нийтийн анхаарлыг сайн сайхны төлөө шинэ санаачлагад хандуулах энэ үйл ажиллагаа нь эргээд тухайн улс төрчид итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, урлаг спортын оддыг олны анхаарлын төвд тасралтгүй байлгаж, энэ нь тэдний бизнест ач тусаа өгдөг.

 

Монгол Улсад маань маш олон тулгамдсан асуудлууд байна. Зарим нь төр засаг, олон нийтийн анхаарлыг татаж чадаж байна. Зарим нь огт үгүй. Улаанбаатар хотын хаанаас ч юм хотын төв уруу яаж ирдэг нь тодорхойгүй боолын хөдөлмөр эрхэлж байгаа хорь хүрээгүй залуус, алдаж онож явахдаа бүх нийтийн ад болж интернэтээр мянга түмэн удаа шэйрлүүлж байгаа ирээдүйд эхнэр, ээж болох байсан боловч одоо бараг ийм хувьтай байх нь аль хэдийн өнгөрсөн байж болох залуу бүсгүйчүүдийн хувь заяа гэх мэтээр нийтийн анхаарлыг хандуулж, биднийг ухааруулж байх ёстой олон асуудал байна. Бид, бидний бурхад нэг урсгал, нэг сэтгэл хөдлөлд автан хоорондоо тэмцэлдэх уур амьсгалыг бий болгож, интернэт ертөнцөөр хүний нэр төрийг гутааж, маш том хар хүчийг бүх нийтээрээ бий болгож байна.

 

Энэ бужигнаан шуугиан дунд чиг баримжаагүй үлдэж байгаа манай популист нийгмийн хохирогчид бол хүүхэд залуус. Тэднийг сайн хүн байхад, сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч, тусч байж, хүнийг яс үндсээр ялгаварлан гадуурхахгүй, хүнийг хүн болохынх нь хувьд хүндэлж энэрэнгүй үзэл, даруу төлөв, ажилласаг зан чанарт уриалан дуудаж, үлгэр жишээ үзүүлж байгаа орчин, уур амьсгал дутагдаж байна. Баруун европын хүүхэд залуус өдөр бүр ийм сайн сайхан зүйл сонсож өссөн тул одоо баруун европт нийгэмд үйлчилдэг компани (social enterprise), эрх тэгш ба байгальд ээлтэй худалдааны (fair trade) үзэл баримтлал нийтийг хамарсан шинжтэй болсон байна.

 

Монгол Улсад маань хуулиа биелүүлдэггүй Ерөнхийлөгч, жаахан байж байгаад нэг цаас гаргаж ирээд телевизээр идсэн уусныг нь тоо баримттай гаргаж ирдэг анархист маягийн популист улс төрчид, Ерөнхийлөгчтэй халз мэтгэлзэх хүсэлтэй алдарт дуучин залуу үеийн тархийг угааж байна. Ийм орчинд хүүхэд залуус шударга хөдөлмөрөөрөө сайн сайхан амьдрах үлгэр жишээг олж харахгүй байна. Өөрийн итгэл үнэмшлээрээ бус харин хуурамч зан чанар, бусдыг айлгаж, заналхийлж, ямар ч аргаар хамаагүй олон нийтийн анхаарлыг татаж тэмцээд Улсын Их Хурлын гишүүн болоод дараа нь идэж уугаад баян болох юм байна гэсэн ойлголтыг хүртэл авах боломжтой орчинд хүүхэд залуус маань амьдарч байна. Энэ нь нийгмийн тогтвортой байдал, улмаар эдийн засгийн хөгжлийг сааруулах эрсдэл, заналхийллийг өөртөө агуулж байна.

 

Бид даяарчлагдсан дэлхийд амьдарч байна. Энэ бол сайн зүйл. Даяарчлал буюу хил хязгааргүй бизнесийн орчны ачаар урьд хаалттай нийгэмд ядуу зүдүү амьдарч байсан, дэлхий нийтийн хөгжлөөс оюун санааны хувьд хоцрогдсон улсууд мэдлэг, хөрөнгийг олж авч өөрийгөө шинээр тодорхойлох алтан боломжтой болж байна. Компанийн засаглал гэж мэдэхгүй, хамтран ажиллах процедургүй, үл итгэлцэх байдлаас богинохон хугацааны дотор гарч өрсөлдөх чадвартай компани, эдийн засгийн тогтолцоог бий болгож байна. Дэлхий даяар залуус ажлын шаардлагаар англи хэл сурч, ирээдүйг тодорхойлсон дэвшилтэт мэдлэгийг богино хугацаанд олж авч байна. Ийм их боломж бололцоо олгох орчинд манай улсын урлагийн одод хэт үндсэрхэг үзлийг дэврүүлж, залуус гадаад улсын иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх сэтгэлзүйн орчныг бүрдүүлж, бидний дэлхий нийттэй хөл нийллүүлж, хөгжил дэвшилд хүрэх алтан боломжыг маань хааж, сааруулж байгаа нь харамсалтай.

 

Монголын рейтинг өндөртэй улс төрчдөө, монголын урлаг спортын одууддаа, бид олон шашинтай, олон ашиг сонирхолын бүлэгтэй, олон ургальч нийгэмд амьдарч байна. Энэ нийгэмд бүх үеийнхэнд, бүх бүлгийнхэнд дуу хоолой нь хүрч чадах хүмүүс бол та нар. Та нар хариуцлагаа ухамсарлаач! Хүүхэд залууст үлгэр дуурайл болооч! Тэдэнд хууль дээдлэхийн үлгэр жишээг үзүүлээч! Энх тайванч, энэрэнгүй, нээлттэй, суралцах чадвартай нийгмийн элч төлөөлөгч байгаач!


avatar
    • Зочин
    • 202.21.106.*

    Мүүний талаар л гэхэд ямар ч мэдээлэлгүй байж л ийм юм бичээд сууж байдаг. Хэт гэгээрсэн, өөрийгөө мундаг, бүхнийг мэддэг, зөв талаас нь харж байна гэж дүгнэдэг. Бусад бүгд буруу ярьж байна гэж үздэг. Орчин цагийн өөрсдийгөө мундаг, соёлтой, чухам бүхний оргил гээд бодчихсон сэхээтэн гэгдэх хэл устай залуусын төлөөлөл байна даа. Ийм идэвхгүй хүмүүс олон л байна эргэн тойрон. Хийж бүтээ, өөрснөө ажилла. Тэгээд амжилтанд хүрнэ гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ Мүүний сүлжээ, Эдийн засгийн алуурчид, авлига, Улс төрийн аллага аль аль нь би. Тэр алдартай дуучин залуу байгаль дэлхийгээ хамгаалъя. Монголоороо байя, Монголчуудаа нэгтгэе гээд юун төлөө явааг ч ойлгоод ухаарах чадамж байхгүй тийм л нэг идэвхгүй хүмүүс. Мөн хүмүүс бүгд муудаа, ажилгүйдээ ядуу байгаад байгаа мэт ярих, мөн бодож сэтгэх. Үнэн хэрэгтээ нийгмийн тогтолцоо нь ийм байгаа, ийм л идэвхгүй ярьж бас, бусдыг идэвхгүй өөрийгөө л зөвхөн хичээж урдах аа хий, оймсоо нөхөөд өмс гэсэн Баабар мэтийн ойлголтыг түгээсэн хүмүүс. Ийм байдлаар хувь хүн хөгжиж болох ч нийт нийгмээрээ хөгжих боломжгүй. Хичнээн мудаг сайн эмч байгаад хичнээн маш мундаг мэдлэг чадвартай болох гэж хичээллээд, бас олон хүнийг эмчлээд энэ нийгэмд сайн сайхан зүйл олж харахгүй л дээ. Хэрвээ хурдтай өөрчлөх хэрэгтэй бол ямар нэгэн байдлаар зөв сонголт, эсвэл зөв хүмүүс тэмцэж, төрийн эргэлт хийж, мөн Путин шиг нацист, дарангуйлагч байж байж л шударга ёсыг тогтоож бүх зүйл өөрчлөгдөх боломжтой байх даа. Эс бөгөөс хүн бүр хичээж, нийгэм аяндаа өөрчлөгдөнө гээд хэдэн зуун жил хүлээх өөр нэг сонголт нь та бүхний ярьж бичдэг зүйл байх даа.

    • Зочин
    • 94.223.64.*

    Хүүе та тогтож болгооно уу, Та нийтлэлийг сайн уншиж ойлгов уу. Мүүний талаар огтхон ч дурдаагүй байна шүү дээ!

    • Зочин
    • 185.16.200.*

    энэ нийтлэлийг бичсэн Uyanga Delger өөрийнхөө Facebook дээрээ ингэж бичжээ: - 'Одоогоос жил орчмын өмнө дуучин Жавхлан хэт үндсэрхэг үзлийг сурталчилж, МУ-ын Ерөнхийлөгч Элбэгдорж Жастин Каплаг МУ-ын хуулийг бүдүүлгээр гуйвуулан тайлбарлаж өршөөсөний дараа энэ нийтлэлийг бичсэн юм. Жавхлан бол шинэ дэлхийтэй хөл нийлүүлж чадахгүй ард түмний сэтгэлзүйн илрэл. Одоо Мүүн гэж шуугиж байна. Энэ мөн адил дэлхийтэй хамт эргэж чадахгүй байгаа ард түмний их хардалт, их айдасын илрэл (уул цөм болсон асуудал нь жижигхэн зүйл). Хуулийг гуйвуулан тайлбарладаг нь энэ жил Үндсэн хуулийн түвшинд хүрсэн. Бид нар ийм байдлаар хөгжихгүй. Шинжлэх ухаан, мэргэжлийн дэвшилтэт үзэлтэй хөл нийлүүлэх хүсэлтэй, хувийн эрх ашиг биш хууль дүрэм журамдаа захирагддаг байж даяарчлалын (зах зээлийн) тоглоомоор тоглож, ялалт байгуулах болно.' - Уг нь дээрхи нийтлэлийн агуулга, хэлэх гэсэн санаа надад их таалагдав. Учир нь төрийн институци нь өндөр хөгжсөн улс орнуудад мэдээжийн хэрэг асуудалд энэ хүний бичсэн шиг хандаж байгаа, ойлгомжтой. Учир нь тэнд төрийн түшмэлийг хэн нэг гадны шашны номлогч худалдаж авах боломж тун бага. Тэнд хаана хаанаа төр, олон нийт нь хариуцлага, хяналтын тогтолцоо хатуу чанга. Хэн нэгэн дураараа аашлах боломж байхгүй. Харин Монголд байдал ямар байна? Европтой харьцуулахад , үгүй ядаж хөрш Хятадтайгаа харьцуулахад Хятадын газар нутаг дээр Монгол хүн, Монголын компани газар шороог нь дуртай газар нь ухаад Монгол жолоочид дураараа зөөгөөд дуртай газраараа шороо манаргаад эх орон руугаа ачаад явж чадах уу? Гадныхан Монголын газар нутаг дээр дураараа аашилж дунд чөмгөөрөө наргиж байхад олон нийт нь мэдлэггүй, мэдээлэлгүй, мэдсэн ч хаана хэнд хандахаа мэддэггүй, орон нутгийн засаг захиргаа, Төр засаг нь дуугардаггүй. ямар ч арга хэмжээ авдаггүй. Ийм байхад Монголоо гэсэн нь бухимдахгүй яахийн. Олон нийтэд энэ талаар дуулгаж , олон нийтийн хүчээр тэмцэхээр хичээж яваа нэгнээ хэт үндсэрхэг үзэлтэн гэх!!! Төрд шургалсан Мүүний шашны гаж урсгалыг үнэндээ бол жижигхэн асуудал мэтээр бичсэн байна. Энэ жижигхэн асуудал гэж бодож байвал өөрт чинь Төрд шургалсан Мүүнийхнийг хамгаалах ямар нэг эрх ашиг, сонирхол нуугдаж байна гэж хардаж байна. Үгүй бол Мүүнийхний ажлын технологийг судлахыг танд зөвлөе! Тэд юуны өмнө багш нарт хандаж вакуумжсан сургалт семинар явуулдаг. уг сургалтанд хамрагдсан багш нараас тодорхой хувь нь Мүүнийхэнтэй үлддэг. Тэр үлдсэн багш нар дараагийн сургалтанд хамрагдах журмаар багш нарыг элсүүлдэг. Ингээд номлолд нь итгэсэн багш нар өөрийнхөө шавь нарыг урвуулдаг. ОХУ-д нэгэн багш эмэгтэй 1 жилийн дотор 60 сурагчийг Мүүндээ оруулсан. Тэр багш өөрийнхөө гавьяаг Францын телевизээр бахархаж илэн далангүй ярьсан нь ОХУ-д бөөн сенсаци болсон. Учир нь өөрийнхөө албан байр сууриа ашиглаж хүүхдэд шашны номлолыг эцэг эхийн зөвшөөрөлгүй зааж сургах нь ОХУ-д хуулиар хориотой. Түүнээс гадна Мүүнийхэн зөвхөн Санктпетербургийн 80 сургуульд өөрсдийн сурах бичгийг заавал үзэх хичээл гэж хичээлийн хөтөлбөрт оруулсан байдаг. Энэ ажлыг ОХУ-ын боловсролын дэд сайдын тусламжтай хийсэн байдаг. Сүүлд дэд сайд ард түмнээсээ уучлал гуйж эх орон ард түмнийхээ эрх ашгийн төлөө цаашид ажиллах болно гэдгээ илэрхийлж байв. Уг сурах бичгийг боловсролын шинжээчид судлаад маш нарийн аргаар өөрсдийн номлолыг хүүхдийн тархи оюун санаанд нөлөөлөхөөр бичжээ гэж дүгнэсэн байдаг. Зөвхөн зах зухаас хөндөхөд ийм байна. Таны яриад байгаа монголын нийгмийн бурхад араасаа олон нийтийг зөв юманд дагуулах нь бүү хэл мөнгө улаан нүд цагаан гэдэг л аашилж аяглаж байна. Монголд төр нь ч тэр олон нийт нь ч хяналт сул байна. Тэрийг нь гадныхан овжин ашиглаж өөрсдийн тоглолтоо чөлөөтэй хийх нөхцөл бүрдсэн байна.

    • Зочин
    • 89.234.157.*

    'Мой мир и Я' сурах бичиг нь уже монголд 'Миний ертөнц ба би' нэртэйгээр орчуулагдаад ороод ирчихсэн бн. бүүр 90-ээд оны эхээр шүү.

    • Зочин
    • 94.223.64.*

    Шүүмжлэхээсээ емне нийтлэлийн контекст/утга учир санааг ойлгоно уу! Та ойлгож уншаагүй байна!

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5004

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%