Тавантолгойн асуудлаар  УИХ ийм тогтоолын төсөл хэлэлцэнэ (1-р заалт)

 Өчигдөр MCS компанийн захирлуудын зөвлөлийн дарга  Ж.Оджаргал болон Энержи Ресурс компанийн гүйцэтгэх захирал Ч.Батцэнгэл нарын хүмүүс 100 чухал сэдэв нэвтрүүлгээр оролцлоо. Сэтгүүлчийн асуулт болоод зочдын хариулт юуг хөндөж, юуг орхисон тухай ярихын өмнө эхлээд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэх тогтоолын төслийн агуулга, түүний хууль зүйн үндэслэлийг сайн ойлгож авах шаардлагатай байна.  Тавантолгойн талаарх УИХ тогтоол 5 заалттай. Товч тодорхой байлгах үүднээс тус бүрд нь харъя.

 

 

 

**************************************************************

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2015 оны “Тавантолгойн талаар авах арга хэмжээний тухай” 04/03 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Таван толгойн нүүрсний ордыг цогцоор нь хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээг хавсралт гэрээнүүдийн хамт Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн, Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу байгуулахыг Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсүгэй.

**************************************************************

 

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт үндэслэнэ гэдэг нь УИХ хуулиас бусад шийдвэр гаргана тэр нь тогтоол  байна гэдгийг хэлж буй.  

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2015 оны “Тавантолгойн талаар авах арга хэмжээний тухай” 04/03 дугаар зөвлөмж гэдэг нь Засгийн газраас энэ оны 2-р сард хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн үр дүнг ҮАБЗ-д танилцуулахад өгсөн зөвлөмж.Энэ зөвлөмжөөр ҮАБЗ Засгийн газарт

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Монгол Улсын холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгуулах, Тавантолгойн ордыг ашиглах асуудлаар өмнө Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн уялдааг сайжруулах, төслийн үйл ажиллагааг төлөвлөсөн хугацаанд саадгүй хэрэгжүүлэх арга хэмжээ авах, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээний явц, үр дүнг Улсын Их Хурал болон олон нийтэд танилцуулж ажиллахыг зөвлөсөн. 

 

ҮАБЗ ийм зөвлөмж 2-р сарын 16-нд өгөөд, улмаар маргааш нь 17-ны өдөр ҮАБЗ-д үнэмлэхүй нөлөөтэй ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “хэнээс, юунаас нь харамлах вэ”, шууд Засгийн газрын түвшиндээ шийдээд явахыг дэмжинэ гэж ил тод ТВ ярилцлага өгсөн нь сонирхолтой. Ерөнхийлөгч гэрээ дүгнэхэд гарч болох элдэв маргаан, зөрчлийн эрсдлийг арилгахын тулд УИХ талтай сайн ярилцаж мэдээлж явах чиг өгөөд Засгийн газрын түвшинд нь шийдүүлэх бодолтой байсан ч төслийн удирдагч М.Энхсайхан ба түүний баг гэрээний төслөө 4-р сар хүртэл УИХ-аас нандигнан нууж явсаар зөвлөмжийг хэрэгжүүлж чадаагүй дүр зураг харагдана.

 

Тогтоолын хууль зүйн үндэслэл ийм байна. 1-р заалтын тухайд.  1-р заалт хамгийн товчдоо өргөн баригдсан гэрээг батална гэсэн агуулгатай.  Гэрээг Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу байгуулна гэж байгаа нь  макро эдийн засгийн байдал эвгүйдэж ирмэгц өнгөрсөн оны сүүлээр эдийн засгийн идэвхижүүлэх зарим чиглэлийг батласан ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХЖЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧИГЛЭЛ-ийг хэлж буй.  Энэ тогтоолд Тавантолгойн ордтой холбоотой дараах чиглэлүүд заагдсан.

Энд заагдсан чиг баримжааг нэг харахад ордыг төмөр замтай нь авч байж өртөг буурна, нэг цонхноос экспортлож, бусад орны нүүрстэй өрсөлдөх чадвартай болно гэсэн консорциум талын аргументад нийцсэн өгөхөөр агуулгатай. Гэхдээ цогцоор нь шийдвэрлэх гэж заасан байхад жишээ нь  эдийн засгийн өгөөжийн тооцоо дутуу хийгдсэн байхад “цогц биш” гэгдэж унагах чадвар ч агуулж буй.   1-р заалтын үндэслэл буюу өмнө нь УИХ-с батлачихсан байгаа тогтоолыг харахад гишүүдийн гарт кноп байна. 2-р заалтыг дараагийн хэсэгт авч үзье.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5413

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%