Нийтлэл 05 сарын 19, 2015

ОЮУТОЛГОЙ - Гарын үсэг зурсны дараа уул уурхайн компаниудын хувьцаа өслөө

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Хоёр талын үйл ойлголцол удаан хугацаанд үргэлжилсэн ч хийгдэх ёстой ажил, саналын маргаантай асуудалд санал нэгдсэнээр дараа дараачийн шат дараат ажлууд эхлэх боломж бүрдэж байгаа. 

Өнөөдрийн хөрөнгийн биржийн арилжаан дээр ч сонирхолтой өөрчлөлтүүд харагдлаа. Хөрөнгийн бирж хаасны дараа Нью Йоркын NASDAQ дээр Түркүоз Хилл Ресурс компанийн хувьцаа +12%-иар өссөн бол Оюутолгойн нөөцийн багахан хувийг эзэлдэг Энтрээ Гоулд компанийн хувьцаа +37%-иар тус тус өссөн байна:

 

 

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан явдал дээрх компаниудын хувьцаанд ч эерэгээр нөлөөлсөн нь харагдаж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon