Нийтлэл 05 сарын 20, 2015

Хугацаандаа татвараа төлөөгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй

  Нийслэлийн замын цагдаагийн газраас авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөрийг хугацаандаа төлөхийг иргэдэд санууллаа. Тухайлбал заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд тус газраас хуулийн хүрээнд авто тээвэр эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэв. Уг татварыг хураах нэг цэгийн үйлчилгээг нийт 21 байршилд байршуулсан бөгөөд оношлогооны цэгүүд ажлын болон амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Дашрамд дурьдахад хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бөгөөд албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх шаардлагатайг хуульчилсан байдаг.


 
                                                                                                                           

                                                                                                                               АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ: 

   

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon