Нийтлэл 05 сарын 21, 2015

“Хайрын математик” – Цор ганцаа олох сонирхолтой хайрын тэгшитгэл

 

 “ Биеэр болон сэтгэлээр биенээ таних, хэтрүүлэн хэлбэл маскгүй нүүрээр учрах нь бидний сэтгэлийн амьдрал” - жүжгийн зохиолч Тоё Стоббард

   Хүнийг хэрхэн таниж, шархлахаасаа өмнө жинхэнэ хайр, бүтэшгүй хайрыг яаж ялгаж сурах вэ? Мэдээж хэцүү, туршлага шаардсан түвэгтэй урлаг. Үүнийг бидэнд илүү хялбараар ойлгуулах Ханна Фрайгын нимгэхэн боловч хүчирхэг “Хайрын Математик” номыг танилцуулж байна. Уг номдоо тэрээр сэтгэлийн дуудлагаараа хэн нэгнийг сонгох хамгийн шилдэг стратегиас эхлээд харилцаагаа урт удаан үргэлжлүүлэх тэгшитгэл хүртэл бүхнийг эрдэмтэн хүний нягт нямбай, шинжлэх ухаанч чанараараа тайлбарлажээ.

 

“Математик цаг агаараас эхлээд хотуудын өсөлт, дэвшил зэргийг урьдчилан таамаглаж, байгалийн хуулиас хагас атомын бөмбөг хүртэлх бүхнийг нээн илрүүлдэг загварчлалаас бүтдэг.  Хайр ч мөн үүнтэй адил учирч байсан эсрэг хүйстнийх нь тооноос эхлээд холбоо тогтоох хүнээ хэрхэн сонгох тухай загварчлалаар дүүрэн. […] Математик бол байгалийн хэл бөгөөд орчин үеийн бүх л том шинжлэх ухаан, технологийн ололт амжилтийн үндсэн суурь. Энэ бол амьд зүйл бөгөөд цэцэглэн хөгжсөөр байна.”

Фрай эхний бүлгээсээ л санаанд оромгүй математик аргачлалаар тохирох хүнийг тань хайх эрэлд гарна. Түүний хийсэн тооцоо бодсоноос ч илүү сэтгэл хөдлөм үр дүнг авчирав. Тэрээр математикч Петр Бакусын 2010 онд гаргасан алдарт тооцооллыг дурдсан байлаа. Түүний онолоор дэлхий дээр учрах боломжтой 26 эмэгтэй л бий бөгөөд тэдний 10% нь л өөрт нь тохирохуйц, 5% нь л дур булаам бүсгүй байх аж.

 

“Математик сэтгэлгээтэй хүн бүр танд цор ганцаа олохын тулд зөв хүнээ хүлээх зовлон, бүх сайхан эмэгтэй өөр хүнийх болохоос өмнө урьдчилан тааварлах чадвартай байх хоёрыг эн тэнцүү байлгахыг зөвлөнө.”

Ийм математик сэтгэлгээтэй хүмүүсийн зарим нь “оновчтой зогсох онол”-ыг ашигладаг. Энэ нь төгс хосоо олохоос өмнө хэр их тохиолдлоос татгалзаж, цор ганцаа (p) хэзээ сонгож, хайлтаа хэзээ зогсоохоо мэдэхэд тань тусална.

 

  “Амьдралдаа та 10 хүнтэй л болзохоор заяагдсан бол эхний дөрвөн болзооноос татгалзахад цор ганцтайгаа учрах магадлал тун өндөр (энэ үед зөв хүнтэйгээ учрах магадлал 39,87%) байдаг. Хэрэв 20 хүнтэй болзох ёстой бол та эхний наймыг алгасах хэрэгтэй (38,42% ). Хязгааргүй олон хүнтэй болзохоор заяагдсан бол та эхний 37 учирлыг алгасах хэрэгтэй. […] Болзооныхоо эхний 37% дараагаас та хүн бүрээс татгалзах хэрэгтэй.  Энэ удаад амьдрал дээр яг ямар хүн хүлээж буйгаа бодитоор бод.  Эл үеийн дараа өмнө нь учирсан бүх эмэгтэйгээс илүү сайхан эмэгтэйтэй учирч, хамгийн тохиромжтой хамтрагчаа олох магадлал өндөр байдаг.”

Энэ томьёог илүү сайхан боломж хайх шаардлагатай бүх тохиолд ашиглаж болно. Гурван сарын дотор байр олох хэрэг гарсан уу? Тэгвэл эхний сард үзсэн бүх байраасаа татгалз. Дараа нь өнөөг хүртэл үзсэн  бүх байраасаа хамгийн сайхныг нь сонго.

 

Хамгийн сонирхолтой, таныг түр амсхийлгэх бүлэг бол эцсийн бүлэг. Энэ бүлэгт цорын ганц хүнээ сонгон, хайлтаа зогсоож, орчин үеийн амьдралаас шидэт үлгэрт гардаг амар сайхан төгсгөл хүртэл хэрхэн явах тухай өгүүлнэ.

Математик ба сэтгэлзүйн туршилтынхаа үр дүнг энэ бүлэгт танилцуулна. Энэ нь амжилттай харилцаанд хүрэх гол түлхүүрийг олсон хосууд дээр хийсэн судалгаа юм.

Аль аль нь өөрсдийгөө аз жаргалтай хэмээн үздэг хосуудын муухай зан ааш нь үгүй болсон байв:

   “Тэр өнөөдөр их стресстэй байна. Уурлаж байгаад нь битгий санаа зов сайн унтаж амраагүй болохоор л тэр биз.

    Үнэхээр сайхан цэцэгс байна. Тэр надад үргэлж л сайхан ханддаг юм. Тэр угаасаа л ийм сайхан хүн. Ийм зүйл хийсэнд нь гайхах хэрэггүй.”

 Ямар ч тохиолдолд аз жаргалтай хосууд нэгэндээ хүлээцтэй хандаж, эерэгээр ханддаг аж. Харин аз жаргалгүй харилцаанд байдал эсрэгээрээ байв.  Муухай зан энгийн л үзэгдэл мэт байлаа:

    “Тэр угаасаа л ингэж байдаг юм. Амиа бодсон зантай гэдгээ л харуулж байна.” гэх мэт хариу үйлдэл их байв.

Эсрэгээрээ сайхан харилцаа содон зүйл мэт санагдана:

      “Ажил дээр нь таатай юм болж дээ. Удаан ч үргэлжлэхгүй л дээ. Эсвэл ямар нэгэн зүйл хүсэхээрээ л ингэж аашилдаг юм.”

Фрай өөрийн судалгаандаа хариу олохын тулд гэрлэлт яагаад амжилттай, амжилтгүй болдгийг судалдаг Жон Готман болон математикч Жеймс Мюррейгийн нэгдсэн томьёог ашигласан байна. Жон Готман бол арав гаруй жил хосуудын арьснаас эхлээд нүүрний илэрхийлэл бүрийг судалж, кодолж, уг кодоороо биед нь ямар эерэг, сөрөг хариу үйлдэл гарч байгааг боловсруулдаг аж.

 

Фрай тэгшитгэлийг тайлбарлахдаа:


Энэхүү тэгшитгэлээр ямар харилцаатай хосууд болохыг тодорхойлно. Эхнэрийнх нь ердийн зан
(w), нөхөртэйгөө байх үеийн араншин (rwWt), нөхрийнх нь үйлдэл  эхнэрт нь нөлөөлж буй байдал (IHM) гэх зэргээр тэмдэглэнэ.  Тэгшитгэлийн хариу буюу HT+1  нь  нөхрийнх нь хийж буй зүйлсийн нөлөөллийг харуулах юм.  Нөхрийн хувьд ч тэгшитгэл ижил загвартай. h, rHHt, болон IHM нь түүний зан чанар, эхнэртэйгээ байх үеийн зан чанар болон эхнэрийнх түүнд нөлөөлж буй байдлыг тус тус илэрхийлнэ.

Дээрх томьёоллын дараагаар тэд хайр бол харилцан үйлчлэл гэх эмпирик нотолгоог гаргаж ирсэн:

 

Графикт тасархай шугам нөхөр нь эхнэртээ эерэг нөлөө үзүүлдгийг харуулж байгаа бол тэгээс доош буурснаар эхнэр нь нөхөртөө сөргөөр нөлөөлөх магадлалтайг харуулж байна.

Нөхөр нь бага зэрэг сайхан загнаж ээ гэж бодъё л доо: Яриандаа бага зэрэг хошин өнгө аяс оруулж, эхнэрийнхээ санааг дэмжинэ. Ингэх үед эхнэрт нь эерэгээр нөлөөлж, хариу сайхан ааш гаргахад хүргэнэ... [ гэхдээ ] Эсрэгээрээ яриаг нь таслах, эсрэг бодолтой байх зэрэг харьцахад эхнэрт нь сөрөг нөлөө үзүүлнэ.

 

Маш чухал дүгнэлт бол нөхрийн сөрөг хандлагад эхнэр нь хариу барихийн оронд байдлаа муутгахгүйн тулд гэдрэг сайхан харилцаж эхэлдэг. Энэ бол сөрөг эрчлээг унтраадаг хамгийн тод жишээ. Гэхдээ харилцан буулт хийх нь илүү сайн үр дүнг авчирдаг.

 

Ихэнх амжилттай харилцаа нэгнээ сонсож, тайлбарлах боломж олгож, асуудлыг хамтдаа шийдвэрлэж чаддаг юм.

 

Фрай бидний амьдралын хамгийн түвэгтэй асуудлыг математик загварчлал илүү ойлгуулахыг “хайрын математик” номоороо ийнхүү тайлбарлаж, урт удаан, аз жаргалтай харилцааны гол стратегийг бидэнд зааж өгөх болно.

Сэтгэгдэл бичих

arrow icon